Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана

Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана

Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана

Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд Хүннү хот болон Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл багтаж буй. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах дээрх төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэнэ.

Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй.

Мөн Хүннү хотыг нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд төрийн захиргаа, их дээд сургууль, тээвэр логистик, аялал жуулчлал, санхүүгийн төрөлжсөн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана. Уг уулзалтаар Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж