ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамнаас иргэддээ барих бэлэг

ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамнаас иргэддээ барих бэлэг

ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамнаас иргэддээ барих бэлэг

Оросууд ирэх сард Үйлдвэр, худалдааны яамнаасаа бэлэг авах бололтой. Тодруулбал, Үйлдвэр, худалдааны яам ирэх сараас албан ёсны түгээлтийн сувгийг тойрч орж ирдэг бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлахаар төлөвлөж буйг Оросын хэвлэлүүд ийн егөөдөн нэрлэв. Үүнийг зэрэгцээ импорт гэдэг. Хязгаарлалт хэрэгжсэнээр Орост нэвтрэх брэндүүдийн тоо мэдэгдэхүйц цөөрөх болно.

Кремль энэ шийдвэрээ гадаадын чанар муутай бүтээгдэхүүнээс иргэдээ хамгаалж буй үйлдэл гэж зөвтгөх болов уу. Зөвлөлтийн үед яг л ийм үндэслэлээр оросууд гадаадын бараа бүтээгдэхүүнээс хол байжээ.

Энэ нь дайны эхэн үед Оросоос гарч явсан барууны компаниудыг эргүүлэн татах гэсэн оролдлого байх магадлалтай. Барууны брэндүүд бүтээгдэхүүнээ Орост борлуулахыг хүсвэл албан ёсоор буцаж ирэх ёстой болох юм. Гэхдээ Оросын дотоодын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэдний эргэж ирэх зам тийм дардан байхгүй аж. Тэд Оросыг орхисныхоо үр дагаврыг төлөх ёстой.

Оросыг орхисон гадаадын компаниудад алдсан хөрөнгөө хэрхэн эргүүлэн авах боломжтойг тодорхойлох үүрэг даалгаврыг ерөнхийлөгч Путин засгийн газартаа даалгасан билээ. "Известия" хэвлэлд тодорхойлсноор Путин "оргодол"-уудын жагсаалтыг гаргахыг тушаажээ. Энэ компаниуд одоо эргэж ирэхийн тулд Оросын эзэмшигчдэд ашигтай байдлаар бизнесээ эргүүлэн худалдаж авах хэрэгтэй болно.

Аливаа өөрчлөлтийг Оросын үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлнэ гэж албаныхан мэдэгдээд буй.

Тэр бүү хэл дотоодын үйлдвэрлэгчид гадаадын брэндтэй ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлтэй байгаа бол үүнийгээ илэрхийлэхэд л хангалттай. Импортыг орлох бүтээгдэхүүнийг зах зээлд хэдийнэ нийлүүлж, хөлөө олсон эмийн компаниудыг энд жишээ татаж болно. Угтаа бол дотоодод үйлдвэрлэсэн эм үр дүн багатай, илүү гаж нөлөө үүсгэдэг гэж өвчтөнүүд гомдоллодог. Тэгвэл одоо зах зээл дээр байгаа компаниуд хэрхэн бизнесээ хөгжүүлж байгаа бол?

Тэдний бизнес загвар тун энгийн. Тэд Энэтхэгээс эм худалдаж аваад Оросын брэндийн тамгыг дарахад л хангалттай.

ЗХУ-ын үеийг эргэж харвал энэ загвар мөн л давтагдана. Тухайн үеийн төрийн хэвлэлд бичсэнээр Зөвлөлтөд бүх л юм байсан. Тэд өөрсдөө радио, хуурцаг, зурагт үйлдвэрлэж үүгээрээ бахархдаг байв. Жинсэн өмд, пүүзийг хүртэл тэд үйлдвэрлэсэн.

Мэдээжийн хэрэг энэ үед сонголт цөөн байсан. Гэхдээ засгийн газар нь үүнийг асуудал гэж үзээгүй аж. Аль үйлдвэрийн костюм нь илүү сайн болох талаар хүмүүс маргалдаж байсан ч яг үнэндээ тэдний хооронд тийм ч их ялгаа байгаагүй. Хязгаарлагдмал сонголттой брэндүүдийн аль аль нь ялгарч гоцгойрох зүйлгүй байсан тул иргэд ихэвчлэн албан бус, нууц эх үүсвэрээс худалдан авалтаа хийдэг байжээ. Үүнийг "газар доорх цех" гэж егөөдөн нэрлэжээ.

Жинхэнэ брэндүүдийг элитүүд л дистрибьютерээр дамжуулан худалдан авдаг байв. Эсвэл гадаадад аялахдаа брэндийн бараа олж ирдэг байж. Овсгоотой нэг нь гааль дээр танил талтай болж, ховор эд зүйлсийг оруулж ирсэн байдаг.

Социалист орны найзуудтайгаа захидлаар харилцдаг байсан сургуулийн хүүхдүүд ч энэ жишигээс зөрөөгүй аж. Зөвлөлтийн хүүхдүүд хилийн чанад дахь үе тэнгийнхнээсээ дотроо бохьтой дугтуйтай захидал хүлээж авдаг байв.

Гадаадын брэндүүд дүрвэсэн энэ цаг үед оросууд мөн л дээрхтэй ижил зүйлд бэлтгэлтэй байх шаардлагатай болжээ. Өнөөдөр Орост зарагдаж байгаа гадаадын олон бүтээгдэхүүн удахгүй алга болно. ОХУ-д үйлдвэрлэсэн утас, таблетуудад асуудал гарсан тул "iPhone" утас одоохондоо ногоон гэрлээр худалдаалагдах байх. Гэхдээ "Nike"-ийн пүүз гэх мэтийн талаар ярьвал тэдэнгүйгээр хэн ч амьдарч чадна гэж Оросын төр үзэж байна.

Зэрэгцээ импортыг ингэж хязгаарлах нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэхээр тустай юу? Хэлж мэдэхгүй. Ганц жишээ татахад, "Uniqlo" компанийн үлдээсэн орон зайг нөхөхийг оролдсон "Just Clothes" компани гурван жилийн дараа бүх дэлгүүрээ хааж, зах зээлээс арчигдав. Дотоодын зах зээлд өрсөлдөгчгүй байсан ч гэлээ амьдрах чадвартай байхад шаардлагатай боловсон хүчин, технологи тэдэнд байгаагүй.

Дэлхийн хаа сайгүй үйлдвэрийн хүнд ажлыг робот орлоод эхэлсэн учир бага цалингаар "махаа идэх" хүн ховордсон. Орост ч ялгаагүй. Гэтэл мөнгө, боломж, хориг зэргээс шалтгаалаад оросууд орчин үеийн тоног төхөөрөмжийн талаар яриад ч хэрэггүй байна.

Гэхдээ Зөвлөлтийн үетэй харьцуулахад нэг ялгаа бий. Зөвлөлтийн үед бүтээгдэхүүний чанар төдийлөн сайн биш байсан ч бүгдийг нь Орост бүрэн үйлдвэрлэдэг байж. Харин одоо Оросын олон бүтээгдэхүүнийг Хятад эд ангиар угсарч, бүтээж байна. Тухайлбал, “Москвич” автомашины үйлдвэр ихэвчлэн Хятадад үйлдвэрлэсэн машины эд ангийг угсардаг. Оросын гутлын компаниудын даруй дөрөвний нэг нь бэлэн пүүзэнд зөвхөн ул л наадаг. Компаниуд мөнгөө хэмнэхийн тулд өөрсдөө юу ч бүтээхгүйгээр угсрах, нийлүүлэх ажил л хийж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, хүмүүс Зөвлөлтийн үе шиг нууц худалдаа наймаа хайх шаадлагагүй болсон. Өнөөдөр утасны дэлгэцээ нэг товшоод л хүссэн бараа бүтээгдэхүүнээ өөрийн болгох боломжтой. Брэндүүд гааль, татварын алба, хууль сахиулагчдыг хэрхэн зохицуулахаа мэддэг болсон. Цаашилбал, илүү том хүчирхэг компаниуд Үйлдвэр, худалдааны яамны жагсаалтаас "хар аяндаа" л чөлөөлөгдөх магадлалтай юм.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-30 202.9.47.23

This is news for the poor and the dark. Dark Google translation. Uneducated mongolian beggar.

Avatar

Нэргүй 2025-04-30 202.9.47.23

Энд Оросыг муулаад, бодит байдал тэс өөр. Зэвсэглэл, сансар, анагаах ухаанд орос тэргүүлж байна. Америкийн НАСА-ын сансрын нисэгчид оросын хөлгөөр сансарт хөөрч байна. Анагаах ухаанд зүрхний бүрэн хагалгааг роботоор хийлээ. Ковидын хамгийн сайн оросынх Спутник-В вакцин байлаа. Зэвсэглэл тодорхой хүч дэлхийд эхний байр. Өнгөрсөн онд Япон, Германыг ардаа орхиж эдийн засгаар эхний 4 жагслаа. Энэ онд хийсэн судалгаагаар европын орнуудаас Оросын эдийн засаг 6 дахин өндөр үзүүлэлттэй байгааг баталсан.

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.186.161

ш а а га а рай п и з д а минь. эдийн засгаар 4 т гэж . сайхан зүүдлээрэй а ц гуай. америкууд арай хямд болохоор л оросоос нисээд байгаа шөө. танай муу орос чинь чиний муулдаг х у ж а а г долоож байгаа шөө. чи тэнэг х у ж а а үнэр шингэсэн оросыг долоож байгаагаа зүүдлэх ч үгүй

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.181.153

тийм үү Оросууд сансрын хөлөг хөөргөхөө больчихсон гэж мэдэх үү орк минь тэгээд Оросын ямар бүтээгдхүүн дэлхийд бренд болоод байгаа юм хэлчих дээ гар утас үйлдвэрлэж чадахгүй Орос дэлхийд тэргүүлж байна гэж итгэдэг тэнэг чамаас өөр алга. Сансрын эцэг Королев чинь Украины Ужгорододо төрсөн Украин хүн гэж мэдэх үү мангуу зомби минь. Оросууд онгоцоо ч хийж чадахгүй ЗХУ-ын үеийн хоцрогдсон онгоцнуудыг ашиглах болсон ш дээ

Avatar

Нэргүй 2025-04-30 37.165.43.77

Оросууд орох гарах журамаа чангалахгүй бол хойноос сайн бараа болон сайн бодолтой хүмүүс ирэхгүй..

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.181.153

Орос Хойд Солонгосоос ч хоцрогдсон улс болсон 1917 онд хувьсгал хийгээд барууныханыг хөөсөн 1990 онд л эргэж ирж байсан одоо гарсан барууны компаниуд дахиад 70 жилийн дараа эргэж Оросод ирэх байх тэр болтол х*******н бараа орлоно. Путин өвөө удахгүй үхэж далд орно үлдсэн Орос орон Хойд Солонгос шиг хараагдсан улс болж үлдэнэ

Avatar

Мнгл 2025-04-30 66.181.189.242

Удахгүй хайрт Хойд Со шигээ болох нь дээ.60,70 аад ондоо буцах нь дээ.

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.187.174

Хятадын түүхий эдийн бааз,,,эдийн засгийн хавсрага ч болох нь болчихлоолдоо,,,,монголтой уралдаад л ,,,,нүүрсээ хямдхан үнээр хятадруу зөөгөөд байждээ,,,,

Avatar

Т1т 2025-04-30 202.9.46.86

Яаж тархи нь тэмбүүрхээрээ тэгдэг байна аа, ертөнцөөс тусгаарлах гэж байгаа юм бол дэлхийн бөмбөрцгөөс газраа урж тасдаж аваад ангараг дээр бууж тэндээ өөрийн гэсэн ертөнцөө, -измаа байгуул яршиг цаашаа.

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.188.180

цагийн сайханд видео маганитофоныг москвагийн төвд 3 өрөө байраар сольё гээд гуйдаг байлаа шүү дээ

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.181.153

удахгүй тэгэх болно оросууд манайд ирж барууны бараа авч машин техникээ засуулж аваад буцдаг болсон бас манайхаас машин зөөдөг ш дээ. Машины дугуйгаа ч хийж чадахгүй манайхаас ирж авдаг

Avatar

Нэргүй 2025-04-30 103.168.34.165

Агуу ард түмэн юм даа орос . Путингийн шаг мадыг дэлхийн том гүрнүүд дийлсэнгүй

Avatar

Нэргүй 2025-04-30 43.242.242.201

Orosruugaa zailaach bichij bgaag ni yur ni chamd 2hon uls bn oros esvel hyatad mongold ingej shuurs aldaj bhaar erthen zailah heregtei ochood sar ch amidrach chadahguiguide erh chuluugui yaduu yum yumaa dutsan mongoldoo ingej tarvalj uvchignuj bnda p***a chini

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.187.174

Юугаараа аугаа юмбээ,,,,,,ямар шаг мад хийсэн юм болоо,,,

Avatar

Б 2025-04-30 202.131.225.197

ЧИНИЙ ХАЙРТ ЦАРЬ БСДАГЫН ШАГ МАД ЧИНЬ ДЭЛХИЙГ БИШ ӨӨРИЙНХӨӨ УЛСЫГ Л ХОРЛОЖ БАЙНА ДАА.

Avatar

Б 2025-04-30 202.131.225.197

ЧИНИЙ ХАЙРТ ЦАРЬ БСДАГЫН ШАГ МАД ЧИНЬ ДЭЛХИЙГ БИШ УЛС ОРНОО Л ХОХИРООЖ БАЙНА ДАА.

Avatar

Монгол 2025-04-30 66.181.189.242

чи үнэхээр ийм усан тэнэг юмуу эсвэл албаар егөөдөөд Оросыг доош нь хийгээд бгаа юмуу..

Avatar

зочин 2025-04-30 66.181.160.47

Путины дайны гол зорьлого нь Крым гэдэг хөлдөдгүй ганц боомттой болох гэсэн юм шдэ..Орос орон агуу том боловч бараа таваараа зөөх ганц олигтой боомт байхгүй нь хамгийн том зовлон болдог юм аа ..

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.187.174

Дайны зорьлогоо бөгспутин өөраа чамд ярьж өгөө юу,,,,гях,,,гяхх,,гяхх,,,

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.1

Агуу ЗХУ нь Стимрол бохь, Жинсэн өмд 2 -т бүдрээд 15 хэсэг болоод бутарчихаж билээ.. Алсдаа яг тийм замаар орлоо доо Путлерийн Орос орон.

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.1

Стимрол бохь, Жинсэн өмд дээр + Видеомагнетфон, видео хуурцагнаас болоод..кк

Avatar

Нэргүй 2025-04-30 173.232.149.211

Бас The Beatles

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.181.153

ОРОСУУД УКРАИНД ИРЧИХЭЭД ВИДЕОМАГНИТФОН ХУУРЦАГ НЭХЭЖ УГААЛГЫН МАШИН ДЭЭРЭМДЭЖ ГЭР РҮҮГЭЭ ЗӨӨЖ ОНИГООНД ОРЖ БАЙСАН

Avatar

өвгөн 2025-04-30 192.82.65.103

ядуу гуйлгачин орос одоо нэг хэсэгтээ сэргэхээсээ өнгөрсөн. Дайны өмнөх байдалдаа хүрэхэд дор хаяж 10 жил шаардагдана. Путлерийн дараа иргэний дайнд нэрвэгдээд задарч үгүй болохгүй бол ш дэ

Avatar

Нэргүй 2025-04-30 45.83.104.137

Biggest economic powerhouse when we factor its Purchasing Power Parity (PPP):

1. 🇨🇳 China – $37.07T
2. 🇺🇸 United States – $29.17T
3. 🇮🇳 India – $16.02T
4. 🇷🇺 Russian Federation – $6.91T
5. 🇯🇵 Japan – $6.57T
6. 🇩🇪 Germany – $6.02T
7. 🇧🇷 Brazil – $4.7T
8. 🇮🇩 Indonesia – $4.66T
9. 🇫🇷 France – $4.36T
10. 🇬🇧 United Kingdom – $4.28T

Data Source: IMF

Avatar

Нэргүй 2025-04-30 45.83.104.137

20-хон жилийн өмнө Орос PPP-д сураггүй байсан, одоо дээрээсээ 4-т орсон байна. Оросууд мундаг юмаа.

Avatar

зочин 2025-04-30 66.181.160.47

Талх биш сумм үйлдвэрлэхээр тэгэж харагдаж байгаа биз ..Талх бол хүний тоогоор л үйлдвэрлэнэ харин сум бол хязгааргүй

Avatar

өвгөн 2025-04-30 192.82.65.103

Энэ үзүүлэлт мундаг сайныг харуулахгүй, оросод юмны үнэ нөгөө хэдээ бодвол арай хямд байна аа л гэсэн үг. кккккв Тэрнээс биш ядуу гуйлгачин оросын эдийн засаг GDP-ээрээ эхний 10-д байхгүй ш дэ. Жижигхэн өмнөд солоносоос доор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж