Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна. Эгийн голын УЦС нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.
Эрчим хүчний төслүүд олон жил дамнан үргэжилдэг онцлогтой. Монголын эрчим хүчний салбарт сэргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах талаар 1964 онд анх ярьж эхэлсэн түүхтэй. Анх 1991 онд энэ тухай шийдвэр гарч байсан юм. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй.
Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсноор төсөл зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л амжилтгүй болсон гэж хэлж болно.
Үүний дараагаар 2018 онд батласан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт" стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаажээ.
Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацаалгүй, ашиглалтад оруулбал дотоодын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм.
2025 онд Засгийн газар хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ илэрхийлсэн. Төсвийн нийт хөрөнгө оруулалт 4.2 их наяд, орон нутгийн хөрөнгө оруулалт 1.8 их наяд төгрөг байна. Үүний найман хувийг эрчим хүчний салбарт буюу эх үүсвэр, хүчин чадлыг нэмэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Эдгээр хөрөнгө оруулалтуудыг салбараар нь харвал зам тээвэрт хамгийн их, дэд бүтэц орон сууцжуулалт, эрчим хүчний төсөлд мөн тооны мөнгө хуваарилахаар тооцжээ. Дээр дурдсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд нийт 3.7 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 2032 онд хүртэл хэрэгжүүлэхээр тооцсон юм.
Хамгийн сүүлд албаныхны өгсөн мэдээллээр Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.
Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.
ХҮСНЭГТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД
№ | Төслийн нэр | Хугацаа | Хэмжээ | Төрийн өмчит компани | Хувийн хэвшлээс оруулах дүн | Гадаад зээл | Нийт хөрөнгө оруулалт |
1 | Таван толгойн 450 МВТ-ын дулааны цахилгаан станц | 2024-2028 | 460 тэрбум төгрөг | 690 тэрбум төгрөг оруулсан. | 1.6 их наяд төгрөг | 2.3 их наяд төгрөг | |
2 | Эрдэнэбүрэнгийн 90 МВТ-ын усан цахилгаан станц | 2021-2028 | 100 тэрбум төгрөг | 855 тэрбум төгрөг (БНХАУ-аас авна) | 855 тэрбум төгрөг | ||
3 | Эгийн голын 310 МВТ-ын усан цахилгаан станц | 2024-2032 | 3.7 их наяд төгрөг (төр, хувийн хэвшлийн түншлэл) | 3.7 их наяд төгрөг | |||
4 | Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр | 2024-2028 | 20 тэрбум төгрөг | 211 тэрбум төгрөг | 1.3 их наяд төгрөг | ||
5 | Арван аймагт ДЦС барих | 2023-2025 | БНСУ-ын Экзим банкны 110 сая ам.долларын зээл | ||||
6 | III цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх зураг, төсөл боловсруулах | Санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас гаргана. 743 тэрбум төгрөг Монголын талын хөрөнгө оруулалт 5 хувиас хэтрэхгүй нөхцөлтэй. | 1.3 тэрбум еврогийн зээл- ОХУ-аас 2хувийн хүүтэй авна. Эргэн төлөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа5 жил | 4.8 их наяд төгрөг буюу 1.5 тэрбум евро |
зочин 3 цагийн өмнө 66.181.177.142
Уламжлалт дулааны станцуудаа технологийн хувьд сайжруулан хөгжүүлсэн нь баталгаатай. Бас хямд
Нэргүй 6 цагийн өмнө 188.162.254.40
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зоригтой туухэн алсын хараатай зохицуулчихна !!!
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.187.121
Бас л гадаадын зээлээр хэрэгжүүлэх төслүүд байна. Гадаадаас хараат байж монголчууд яагаад онгироод байдаг юм бэ?
** 6 цагийн өмнө 202.9.46.86
Домбоот
oyun 7 цагийн өмнө 202.126.90.32
3 р станцын өргөтгөл усан станцаас илүү өртөгтэй бна хүчин чадал их том юм байх даа шууд станц барьмаар юм бна