Шадар сайд Сэлэнгийн ОК-ыг хуралдуулж байна гэв

Шадар сайд Сэлэнгийн ОК-ыг хуралдуулж байна гэв

Шадар сайд Сэлэнгийн ОК-ыг хуралдуулж байна гэв

Ой хээрийн түймэр хуурайшилтаас шалтгаалж нийт нутгийн хэмжээнд өндөр эрсдэлтэй байгааг албаныхан анхааруулж буй. Гэвч зарим хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болж хээрийн түймэр ихээр гарч байна. Ойрын өдрүүдэд цаг агаар салхи шуурга ихтэй байгаа учир түймэр тархах, тархалтыг зогсоох боломжгүй эрсдэл ч үүсч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор онцгойгийн алба хаагчид бүхий л нөөц боломжоороо ажиллаж байна. Гэхдээ алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэж байгаа энэ үед өөрийн ажлаа ганцаар сайн гүйцэтгэж байгаа мэтээр үйлдлийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан чамгүй гүйцэтгэж байгаа гэхэд хилсдэхгүй.

Алба хаагчдад нь гал түймэртэй тэмцэх хувцас, хэрэгслээс бусад зориулалтын техник хэрэгсэл дутагдалтай байхад хариуцсан сайд нь өөрийн биеэр ажил шалгаад, танилцаад явж байгаа нь зохимжгүй гэдгийг иргэд хэлж байгаа юм.

Тодруулбал, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж буй. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан ой, хээрийн түймэрт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэд, Дархан-Уул аймгийн иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэн оролцож байгаа юм. Харин түүний албаныхан цахим хуудастаа сайд ажлаа сайн хийж байгаа гэдэг мэдээллийг тогтмол өгч байгаа нь иргэдэд тийм ч таатай бус санагдаж эхэлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-29 202.126.89.111

ха ха Монголд л топ өлөн хулгайч луйварчид нь дарга сайд болчихсон улс орон байдаг уу

Avatar

Иргэн 2025-04-29 66.181.186.163

энэ Монголоо худалдах золбин …Авгай нь архи ууж яваад баахан залуусд хүчиндүүлж байсан .
Өөрөө Зайсан ухаж нүгэл үйлдсэн.
Талбайд хэсэг төмөр шагнаж усан оргилуур гээд мөнгийг нь дараалсан.Ах нь гэж хэн билээ Дээр нь хамгийн увайгүй урвагч Оросын бууны нохойтой худ ураг болсон хүний адгууд…

Avatar

батаа 2025-04-29 66.181.164.23

ХАХА нөгөөдүүл нь шадар балайгаа очихоор л хуралддаг юмуу эсвэл огт хуралдаж мэддэггүй юмуу

Avatar

Нэргүй 2025-04-29 66.181.179.224

хаха. бас л ойгүй тэнэг хүн шүү. зургаа авхуулаад тавьж нтр

Avatar

Нэргүй 2025-04-29 188.162.254.40

бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зоригтой туухэн алсын хараатай зохицуулчихна !!!

Avatar

Зочин 2025-04-29 202.9.46.107

шАДАР САЙДЫГ ЯАЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ. оЧВОЛ ОЧЛОО ГЭНЭ. ОЧИХГҮЙ БОЛ ОЧСОНГҮЙ ГЭНЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж