Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой олны нэршсэнээр Яармагийн гүүр буюу албан ёсны хэллэгээр бол Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 78,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 780 метр урт гүүр барих тендерийг 2022 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлажээ. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх уг тендерт 5 компани өрсөлдсөнөөс “Мотор сервис” ХХК шалгарсан ч ажлаа бүрэн хүлээлгэж өгөлгүй, элдэв шалтаг хэлж, хойшлуулсаар өнөөдрийг хүрчээ.
Хамгийн ноцтой нь, анх дөрвөн хэсэг бүхий 780 метр урт гүүр барихаар тооцооллоо ирүүлж, тендерт шалгарсан атлаа өнөөдөр 483 метр урт гүүр хүлээлгэж өгч, 17,7 тэрбум төгрөгөөр хийх ёстой 150 метр урт гүүр нь хаашаа алга болсныг хэлэх хүн олдсонгүй. Энэ талаар эрэн сурвалжилж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад "Магадлалыг нь харахаар 750 м урт гүүр гэж байгаа боловч зураг төслийг нь харахаар 483 м урт гүүр болчихож байгаа юм. Тухайн үед замын урд хэсэгт явж буй трасс нь өөдөө тэмүүлэх гүүрийн трасстай давхцсан учраас тэр гүүрийг түр замаар шийдээд, тэгж байгаад гүүрийн асуудлыг оруулж ирнэ гэсэн яриатай байсан юм билээ” гэж өчигдөрхөн сэтгүүлчдэд өөрийн амаар хэлэв. Гэтэл тендерийн шалгуурт зааснаар, 780 м урт гүүр нь 391 м, 150м, 54 м, 36 м урт дөрвөн хэсэг бүхий төмөр бетон гүүр бөгөөд энэ нь ч гүүрийн зураг төслийг гүйцэтгэсэн “ГБЭТ” ХХК-ийн экспертизийн дүгнэлт болон Зам тээврийн хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтээр тус тус баталгаажиж байгаа юм. Энэ тооцооллын дагуу ч тендер зарлагдаж, улмаар “Мотор сервис” ХХК шалгарсан аж.
Өнгөрсөн жил орон нутгийн сонгуулийн өмнө хэл амтайхан нээлтээ хийсэн Яармагийн гүүрээс ийнхүү 17,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 м урт гүүр нь алга болчихоод байхад эрэл сурал тавьж буй эрх мэдэлтэн алга. Бүхэл бүтэн гүүрийг “идчихдэг” нөхдийн ид шид үүгээр дуусахгүй. Гүүр болон авто замын ажлыг бүтээн байгуулах ажлын явцад гүүрийн хойт урд талд буюу эхлэл төгсгөлд хийгдэх 36,5 мянган куб.метр газар шорооны ажлын санхүүжилт болох 741,7 сая төгрөгийг Нийслэлийн Үамын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалан нар “Тотал инж” ХХК, “Мотор сервис” ХХК-иудад тус бүр давхардуулан олгож, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна. Уг газар шорооны ажлыг гэрээ ёсоор “Тотал Инж” ХХК гүйцэтгэх ёстой байтал “Мотор сервис” компанид давхар олгосон нь гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүсгэж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл “Мотор сервис” ХХК илүү мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн ч 741,7 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй байна. Энэ зөрчлийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос илрүүлж, төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй.. Долоон зуун мянга биш бүхэл бүтэн 700 сая төгрөг давхардуулан олгож байгааг төсвийн мөнгөөр тоглож байгаа гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Газар шорооны ажлыг "Тотал инж” ХХК гүйцэтгэх гэрээтэй атал ямар учраас “Мотор сервис” ХХК руу шилжүүлээд, төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулсан тус компани өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг буцаан төлөхгүй байхад хариуцлага тооцохгүй даврааж байгаагийн цаана хэн гээч эрх мэдэлтэн тэднийг хаацайлж байна вэ? Төсвийн мөнгө уйлдаггүй ч төсвийг иргэд бүрдүүлэх гэж туйлддаг юм шүү дээ.
Б.БАТ
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.177.180
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨВТ 2,3 ИХ НАЯЫН ЦАВЧА 500 ТЭРБУМ ТЭНГЭР ВИЛА РЕВЕР ГАРДНЫ УРДУУР ТУУЛЫНХА ХОИГУУР ДАЛАН БАРИХАД НЭГ ИХ НАЯД Ч ХҮРЭХГҮИ НЭГДҮГЭЭР ХОРОЛОЛЫН ХОНО 4-5 КМ ЗАМЫГ 4-5 ЖИЛ БАРЬЖ БАИНА ТУУЛЫН 30 КМЫГ ДООД ТАЛ Н ДОЛООН ЖИЛ БОЛНО
Нэргүй 8 цагийн өмнө 202.179.3.111
2-рт Оюу толгойгоос мөн жилд татвар, НДШ болон бусад хэлбэрээ оруулж байгаа орлогын тоо хэмжээг нийтэд ил болгомоор байна. Тэгэхгүй бол ямарч ашиггүй мэт харагдаад харагдуулаад байна. Гавьяаг гавьяагаар нь хулгайг хулгайгаар нь тогтоож зөв төртэй болмоор байна шүү. Хажуутах хулгайтайгаа эхлээд тэмцэж зөв төр засагтай болмоор байнаа.
Нэргүй 8 цагийн өмнө 202.179.3.111
ЭНЭ бүх завхаралыг засаж заларуулж буруу үйлдэлтэй албан тушаалтнуудыг зайлуулж холбогдох хариуцлага хүлээлгэх нь Ерөнхий сайдын л хийх ёстой ажил баймаар_ Гэтэл нүдэн дээр нь идээч уугаач хулгайч нар дүүрэн байхад тэмцэхгүй хаа хамаагүй Элбэгдорж, Баярцогт нарын гавьяа байгуулсан хүмүүсийг хэрэгтэн мэт тэмцэх юм. Оросоор Элбэгдоржын авчирсан эрдэнэтийн 49 хувиас бүрдүүлж байгаа ашиг, татвар, НДШ зэрэгээс ямар хэмжээтэй орлого илүү олж байгааг нийтэд ил болгож хэлэх хэрэгтэй. 2
Нэргүй 11 цагийн өмнө 188.162.254.40
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зоригтой туухэн алсын хараатай зохицуулчихна !!!