NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуулийн 10 дугаар тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүүг танилцуулж байна.
Мөнгө, эрх мэдэл ноёлсон тойргоос УИХ-д сонгогдоно гэдэг бол хэр баргийн нэр дэвшигч анхныхаа өрсөлдөөнөөр зориглоод ялдаг талбар биш. Тэр дундаа Ардын нам суурьтай тойрогт сонгуулийн сурталчилгааны 16 хоногт ажиллаад ялна гэдэг бол харизмтай улстөрчөөс л гарах нүүдэл. Улс төрийн хүрээнийхэн ийм тойргийг үхлийн тойрог ч гэж тодорхойлох нь бий. Харин нэр дэвшигч Ц.Баатархүүгийн хувьд үхлийн тойрогт ялалт байгуулахад харизм нь нөлөөлсний зэрэгцээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-д чингэлтэйчүүдийг төлөөлөн ажилласан нь эерэгээр нөлөөлсөн гэж хэлж болно.
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд 36540 сонгогчийн санал авснаар гуравт эрэмбэлэгдэн, парламентад сонгогдсон. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог нь нийт зургаан мандаттай байсан бөгөөд 19 нам эвслийн 90 нэр дэвшигч өрсөлджээ.
МУИС-ийг улс төр судлаачаар суралцан төгссөн бөгөөд “Монголын лектор” төвийг үүсгэн байгуулж байснаар нь олон нийт түлхүү мэднэ.
Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрхийг барьж, Улаанбаатар хотод мөн засаглаж байх үед Ц.Баатархүү жил орчмын хугацаанд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажилласан. НИХТ-д нийт найман жил буюу хоёр удаа дараалан сонгогдохдоо нийслэлчүүдийн шүдний өвчин болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд түлхүү бодлого дэвшүүлэн, дуу хоолой болж ажилласан гэж хэлж болно. Харамсалтай нь, 2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээж, цөөнх болсноор дэвшүүлсэн бодлогууд нь хэрэгжиж чадалгүй унаж байв. Тухайлбал, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл хотын захиргааг Ханын материалд шилжүүлэн барих санаачлага гаргаж, энэ чиглэлээр ажил эхэлсэн байсан ч МАН хотод засаглангуутаа энэ бүх ажлыг зогсоосон. Хэрвээ энэ ажил үргэлжлэн хэрэгжсэн бол өнөөдөр Ханын материалаар зогсохгүй Баянхошуу орчим хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтад үндэслэн хотжих байв. Ингэснээр нийслэлийн гэр хороолол барилгажиж, агаарын бохирдлоо бууруулах боломж байсан юм. Харин эрх баригчид найман жилийн турш энэхүү бодлогыг үгүйсгэж, няцаасныхаа эцэст үнэнд гүйцэгдэн өнгөрсөн жилээс “20 минутын хот” концепци хэрэгжүүлэх болсноо зарласнаар дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах бодлого дэвшүүлэн ажиллаж байна.
Тэрбээр НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байхдаа “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшинд иргэд олноороо хордон амь насаа алдаж буйг шүүмжилж, түлшийг гадаадын лабораторид шинжлүүлэх ёстой гэж шаардаж зогссон төлөөлөгчийн нэг.
Мөн монгол хүний амь нас үнэгүйдэх ёсгүйг ч эрх баригчдад сануулж ирсэн билээ. Энэ ч үүднээс 2019 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах санаачлага гарган, ажиллаж байв.
Эрх баригчдын хувьд сайжруулсан түлшинд асуудал байхгүй гэдэг тайлбар хэлсээр явтал өнөөдрийн байдлаар 700 гаруй иргэн угаартаж, амь насаа алдсан харамсалтай мэдээг албаныхан гаргаад буй.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нь хамтарсан Засгийн газарт Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайдаар ажиллаж байна.
Техник технологийн хөгжлийг даган кибер халдлага гарах болсон нь улсын онц чухал мэдээллийг хадгалдаг байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг чангатгахад анхаарах зөвлөмжийг өгч эхэлсэн. Тэгвэл тэрбээр сайдын алба авснаасаа хойш улсын онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд нь кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох, кибер аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ашиглаж байгаа техник хэрэгсэл нь албан ёсны лицензтэй байх, мэргэжилтнүүдийг сургах зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлээд буй.
Цахим мөрийтэй тоглоомын уршгаар олон арван хэрэг бүртгэгдэх болсны зэрэгцээ 1.7 их наяд төгрөгтэй дүйх хэмжээний валют гадагшаа урссан гэх мэдээллийг албанхан гаргасан. Тэгвэл цхаим мөрийтэй тоглоом болон бусад бүхий л төлбөрт тааварт бооцоот тоглоомыг хориглох хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлснийг хэлэлцэж эхлээд байна.
Энэ асуудлаар Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү “Цахим мөрийтэй тоглоом дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудал болсон. Тийм учраас комисс, газар агентлаг байгуулж байна. Цахим мөрийтэй тоглоомыг хар тахал гэж нэрлэж, судалгаа хийж байна. 2023 онд Донтолтын зан үйлийн судалгаа хийсэн.
Хориглоход 60 хувьд эерэг, 40 хувь хууль бус хувилбарыг хайсан. Бүрэн хориглосноор 60-65 хувийн эерэг, 35-40 хувийн эрсдэл байна. Энэнээс өөр шилдэг арга олдохгүй байна гэж үзсэн.
Дэлхийн улс орнууд бүрэн хориглох, хэсэгчлэн хориглох хоёр арга замыг хэрэглэж байна.
Монгол Улсын хувьд нийт залилангийн 80 хувь цахим залилан байгаа учраас цахим мөрийтэй тоглоом спорт таавар гэдгийн цаана маш олон цахим залилан, далд эдийн засаг үүсч гэр бүл салах, орон байраа тавих, тэр бүү хэл олон улсын хөрөнгө оруулалттай томоохон компанийн менежер байгууллагынхаа бүх компьютерийг тавьж тоглох гэх мэт ноцтой хэрэг гарч байгаа учраас бүрэн хориглох нь эхний удаа хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаа. Одоогоор бид технологийн хувьд хязгаарлах зорилгоор 6000 домейныг прокурорын зөвшөөрлөөр хааж, 2250 орчим дансыг хязгаарласан” гэж энэ хэрэгтэй тэмцэх хүрээнд хийж буй ажлаа тайлбарлаад буй.
Мөн түүнд Монгол Улсын хоёр дахь нисгэгчийг сансарт хөөргөх мөрөөдөл бий.
Монгол Улс одоогоос 44 жилийн өмнө хуучнаар ЗХУ-тай хамтран анхны нисгэгэчээ илгээсэн түүхтэй. Тэгвэл хоёр дахь сансрын нисгэгчийг аль улстай хамтран нисгэх вэ гэдэг асуудал яригдаж эхэлсэн байдаг. Түүнчлэн Монгол Улс үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн бөгөөд энэхүү ажил нь Монгол Улсын харилцаа холбооны бие даасан байдлыг хангахаараа ач холбогдолтой.
Тэрбээр "Ирэх есдүгээр сарын 1-н гэхэд Монголын бүх сум шилэн кабельд холбогдож, интернэтийн хурд 10 дахин нэмэгдэнэ" гэдэг амлалт өгөөд байна.
Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 319 сая төгрөг, 700 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 108 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин, 422 сая төгрөгийн мал, 15 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 119 сая төгрөгийн хадгаламж, 130 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1999 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хот, 2-р дунд сургууль, Бүрэн дунд боловсрол
- 1999-2003 онд МУИС-Нийгмийн шинжлэх ухааны сургууль- Бакалавр, Улс төр судлаач
- 1999-2004 онд Хан-Уул Дээд сургууль- Бакалавр, Математик-Бизнесийн эдийн засаг
- 2023-2024 онд Harvard Manage Mentor /онлайн хөтөлбөр/ Бизнес менежмент мэргэшүүлэх хөтөлбөр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
- 2012-2013 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогч
- 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч
- 2020-2024 онд "МИГ даатгал" ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
- MLC Business School болон MLC Content компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга
- "20K Programmer" IT инженер бэлтгэх Олон Улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч
- Болгарт төвтэй SoftUniGlobal олон улсын боловсролын байгууллага, Denison Consulting байгууллагын соёлын судалгааны олон улсын институцийн Монгол дахь төлөөлөгч
- IEEE /Institute of Electrical and Electronics/ холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн8 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
ШАГНАЛ
- 2023 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
- Англи, Турк
kkkkkkkkk 25 минутын өмнө 66.181.178.160
Зааассс. Тэрбумтнуудын ч гэх шиг. Юу солиороод бгаа юм бэ энэ сэтгүүлч ухаантай юм?
Бямбадорж 1 цагийн өмнө 139.5.218.124
Баатархүү ч бүр жинхэнэ утгаараа малчны гэрээсгарсан сайд юм билээ
Яг эгэл хөдөлмөрч айлын хүүхэд
Нэргүй 3 цагийн өмнө 103.212.117.200
XUCHINDEX ERD XUCHEER SEKSDI80955877
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.190.144
Namtariig ni harval amidral medehgui gar bn. Zasgiin gazart Tulga, nomin, Bas ene baatarkhuu geed hamgiin sul muu saiduud bn. Uls ornoo bodood ogtsroh heregtei
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.117.200
UILCHLNE80955877XANGAAD SEKSDEED
Нэргүй 6 цагийн өмнө 103.212.118.38
засгийн газрын хамгийн миа сайд , монгол улсаа бодоод огцор чи
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.187.121
Тийм мундаг юм бол яагаад улстөрч болсон юм бэ? Толгой нь бизнес хийхэд ажиллахаа больсон хүн л улс төрд ордог шүү дээ.
Базаррагчаагын Эрдэнэтөгс 7 цагийн өмнө 202.126.88.190
Ц. Баатархүү нь өөртэйгөө уулзсан иргэнийг хөгшин залуу гэж ямар ч талаар ялгаварладаггүй энгийн харьцдаг .. хүнийг хүндэлж чаддаг болохоор иргэд дэмждэг дээ.. тэр хүнээ дараа нь хаана ч таарсан ..мэндлээд гар барьдаг… одоогын Дарга нар толгой дохиж л харагддаг.. харилцаа хандлага нь энэ хүнийг цаашдаа ч их юм хийнэ гэж харуулж байна..
Чимэдбазарын Энхцэцэг. 7 цагийн өмнө 202.126.88.190
Ц. Баатархүү нь малчин айлын хүү мөн.. одоогын дарга нар шиг сэхээтэн гаралтай хэмээгдэж хэн нэгнээр татуулаагүй замналтай юм билээ… Аль салбарт ажилласан шиг ажиллаж чаддаг чадвартай нь одоогын Сайдын ажлаа гүйцэтгэж байгаагаар нь дүгнэхэд хангалттай. Өмнөх дарга нарын хийж чадаагүйг хийж байгаа нь илт байна. Кибер гэмт хэрэг, цахим залилан, мөрийтэй тоглоом гээд иргэд биднээс хол гэж боддог хирнээ хажууд нуугдаж байдаг хэцүү асуудлууд дээр ажиллаж байгаа нь сайшаалтай..
Иргүн 8 цагийн өмнө 202.179.24.47
УИХ-ын сонгуульд энэ залууг дугуйлсан, саналаа өгсөндөө огт харамсдаггүй.Зөв сонголт бсан гэж бодож бн.Сайн ажиллаарай .Амжилт
Нэргүй 8 цагийн өмнө 14.1.81.186
Төрд дан Бие, Гэрээ засчихсан хүмүүс зүтгэж байгаа хойно болох биздээ….Энгийн номхон Ард бид нь Гэрээ байтуай Биеэ ч засч амжилгүй дуусч байхад базарвааний
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.183.65
хэл мэдэхгүй хүн лэлхийн мэдээлэлээр хол бдаг
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.117.200
BOOWN YDAAN XXNO80955877
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.117.200
VANXANDI XUCHINDEX AXN XUSSEN BOW XXNO ANUSDNA80955877