Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан. Тэгвэл I шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд материалаа ирүүлжээ.
Үүнд,
- China Railway 20th Bureau Group Co., Ltd
- ALSTOM Transport SA
- "Norinco International Cooperation"
- Woojin Industrial Systems Co Ltd
- China Railway Group Limited
- China State Construction Engineering Corp.,Ltd
- Kolon Global Corporation
- Максрөүд ХК
- Акционерное общество «Дороги и Мосты»
- CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
- Power construction corporation of China, Ltd
- Poly Changda Engineering Co Ltd
- Samsung C&T Corporation
- Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
- Shandong Luqiao Group Co., Ltd
- Daeati Co.,Ltd
- LS ELECTRIC Co Ltd
- Hyundai Rotem Company
- Crrc Dalian Co., Ltd
- Аржкапитал
- Dawonsys Co Ltd
- STraffic Co., Ltd.
- Ilsung construction Co.,Ltd
- Larsen & Toubro Limited
- Си Эм И Си инженеринг ХХК
- China Second Metallurgy Group Co.,Ltd
- Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК
Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг ирэх тавдугаар сарын 5-нд зарлана. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх юм. Улаанбаатар метроны шугамын урт нь 19,4км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Мөн Зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.46.216
эрчим хүч тасалдахгүй байх тал дээр анхаарахгүй бол метро маань таг зогсчихгүй байгаа
Нэргүй 7 цагийн өмнө 188.33.8.169
Hyundai, Samsung хоёр л зүгээр дээ. нэгээр нь гүйцэтгэл хийлгээд нөгөөгөөр нь хяналт, зөвлөх хийлгээд
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.189.147
лалруудаа наад ажлаа болиочээ. Бөөн өр боллооо с** нар юмаа
Гоорий 9 цагийн өмнө 202.9.41.20
Явж явж муу хятадууд маань л бариж өгнө дөө
Нэргүй 9 цагийн өмнө 2.217.73.55
Хятадын төмөр замын компани шалгарвал хурдан сайн барих байлгүй дээ ! Хойд нутгаараа Манайхтай ойролцоо уур амьсгалтай , тоног төхөөрөмж митериалаа татахад газар ойр тэгээд ч сүүлийн үеийн хятадын метро дэлхийд дээгүүр ордог болсон . Уул , газрыг сүвлэх технолог зам барих чадвараараа гайхагдаж байгаа шүү
Нэргүй 9 цагийн өмнө 203.17.23.177
МОЯА НАР ОДОО ЯПОНЧУУДААР БАРИУЛЪЯ ГЭЭД ХУЦААД ОРООД ИРНЭ ЭЭ. ДААНЧ ООРКУУД МИНЬ БҮХЭЛ БҮТЭН 27 КОМПАНИ ДУНД НЭГ Ч ЯПОН КОМПАНИ АЛГА. НЭГ ЁСОНДОО УЛНЫ МОНГОЛЫГ УГСАА САЙТ ЯПОНЧУУД ТООГООГҮЙ БАЙНА. ОДОО УЙЛ УЙЛ ХАХАХА. ИХЭВЧЛЭН ХЯТАД СОЛОНГОСЫН КОМПАНИ, ГАНЦ НЭГ ОРОС, ЭНЭТХЭГ, МОНГОЛ КОМПАНИУД БАЙНА. ОРОС МОНГОЛ 2-ЫН МЕТРО БАРИНА ГЭЖ Ч ЮУ БАЙХАВ. МОСКВАГИЙН МЕТРО АЛДАРТАЙ Ч ОДОО ОРОСУУД МАШИН Ч ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХАА БАЙСАН. ХАМГИЙН БОЛОМЖТОЙ НЬ СОЛОНГОС ЮМ УУ ДАА. СОЛОНГОСЧУУД ЯПОНООС СУРСАН.
Нэргүй 8 цагийн өмнө 202.179.24.47
Япончууд дэмий бх аа .Шинэ гдг ОУНБ-аа хар.Олон улсын ийм төслийн эхний ээлжийн ашиглалтын хугацаа 15-20 жил бдаг.Гэтэл одоо өргөтгөнө гэх юм яриад,бид тэрийг нь бх ёстой зүйл мэтээр хүлээж аваад сууж бна .2017 онд л ашиглалтанд ороо биз дээ ??? 10 жил ч болоогүй бна ш дээ ???
Нэргүй 9 цагийн өмнө 202.70.44.46
Монгол компани ккк. Энэтхэгүүд бол төмөр замаа ч олигтой ашиглаж чаддаггүй улс. Орос хоригтой бүтэхгүй. Солонгосуудтай хийсэн бүхэн бүтэлгүй, нэг ч өөдтэй юм байхгүй. Япон уул нь шууд тэдэд тэгж барина гэдгээ мэдэгдэж байсан, орсонгүй. Англи, Франц, Хятад гурав. Хятадын сайн компани шалгарвал хамгийн хямдаар чанартай барих байх даа. Харж л байя