Өмнөд Солонгосын ерөнхий сайд бөгөөд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Сү зургадугаар сарын 3-нд сонгуульд өрсөлдөх төлөвтэй байна. Гэвч түүний нэр дэвших тухай сураг ажиг консерватив блок дотор хэдийнэ эргэлзээ таамаг үүсгэжээ. Энэ нь Хан Дак Сү өмнөх ерөнхийлөгчийн бодлого, хэв маягийг үргэлжлүүлж магадгүй гэдэгтэй холбоотой.
Эх сурвалжуудын мэдээлснээр Хан Дак Сү нэр дэвших мэдэгдлээ энэ Лхагва гаригт /2025.04.30/ хийх бололтой. Ардын хүчний нам энэ Бямба гаригт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ зарлана. Тиймээс Хан Дак Сүд бусадтайгаа нэгдэх цаг хугацаа давчуу байгаа юм.
Гэхдээ олон нийтийн дунд Хан Дак Сүгийн нэр хүнд төдийлөн сайн биш байна. "KBS" болон "Korea Research"-ийн саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 70 хувь нь Ханыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Энэхүү санал асуулгад улс даяар 3000 насанд хүрэгч оролцсон байна.
Харин Ардчилсан намын зарим хууль тогтоогч Хан Дак Сү нэр дэвшинэ гэх таамаглалыг "их бүтэлгүйтлийн онол" гэж элэглэн нэрлэжээ.
Холбоотой мэдээ