Хүнс, хөдөө аж ахүй, хөнгөн үйлдвэрийн яам АХБ-ны Техник туслалцааны хүрээнд хэргжүүлж буй “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем бий болгох төсөл” хамтран “Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээг хийх” сэдэвт сургалт-семинарыг 2025 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгууллаа.
Тус семинарын үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан арга хэмжээ хүрээнд оруулсан хөрөнгө оруулалтын явцыг зорилт тус бүрээр нарийвчлан хянан хэлэлцэв.
Мөн тогтоолын хэрэгжилтийн тайлагнах чанарыг сайжруулах зорилгоор Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ (ҮДСХШҮ)-ний тогтолцооны талаар сургалт зохион байгуулсан. Уг тогтолцоог УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналд хэрхэн ашиглах талаар бүлгээр ажиллаж, хүрсэн үр дүн, шалгуур болон суурь үзүүлэлтүүд, зорилтуудыг дахин хянаж, мэдээллийн эх сурвалжийг баталгаажуулах зэрэг ажлыг хэлэлцлээ.
Семинарт ХХААХҮЯ-ны тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон АХБ-ны Техник туслалцааны төслийн олон улсын болон үндэсний зөвлөхүүд оролцлоо.
Холбоотой мэдээ