Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд Туркменистаны ерөнхийлөгчийн зүгээс бэлэглэж байсан хоёр нохойг Сөүлийн амьтны хүрээлэнд шилжүүлэх болсон билээ. Юн Сук Ёлын импичментийн хэрэг шийдэгдэх хэдэн сарын хугацаанд ноход тус амьтны хүрээлэнд байрласан. Хэрэг шийдэгдсэн тул нохдыг эзэнд нь буцааж магадгүй гэж зарим хүн найдаж байсан ч санаснаар болоогүй. "Happy", "Joy" нэртэй хоёр нохой албан ёсоор Ерөнхийлөгчийн тамгын газрын өмчийн ангилалд багтах боловч тэдний цаашдын ирээдүйг Сөүлийн амьтны хүрээлэнд шилжүүлсэн юм.
Төв азийн хоньч нохой гэгддэг эдгээр нохой нь 100 кг хүртэл жинтэй бөгөөд асаргааны зардал ихтэй. Тодруулбал, тэдний жилийн асаргааны зардал нь дунджаар 6.7 сая вон буюу 4656 ам.доллар болох юм. Үүнээс 1.36 сая нь хоол хүнс, 1.32 сая нь мал эмнэлгийн тусламж үйлчилгээ, дөрвөн сая орчим нь үржүүлгийн зардал болно.
Энэ зардал нь Сөүлийн амьтны хүрээлэнд төсөөлөөгүй санхүүгийн дарамт үүсгэж болзошгүй байна.
Ерөнхийлөгчийн архивын удирдлагын газрын одоо мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу ерөнхийлөгчид бэлгэнд ирсэн амьтан, ургамлыг зохих ёсоор арчлах чадвартай байгууллагуудад шилжүүлэх ёстой байдаг. Гэсэн хэдий ч хариуцлага, дэмжлэг, шилжүүлэх журам, дараагийн менежмент зэргийг тодорхой зохицуулсан зүйлгүй байна.
Нохдыг Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2024 оны зургадугаар сард Юныг эхнэрийн хамт айлчлахад нь бэлэг болгон өгч байв. Амьтанд хайртай гэгддэг Юн Сук Ёл, Ким Кён Хи нар ерөнхийлөгчийн ордонд байх хугацаандаа 11 тэжээвэр амьтан тэжээдэг байжээ. Тэд өдгөө Сөүл хотын Сочо дүүрэгт байрлах орон сууцны хороололд амьдарч байна.
Нэргүй 2025-04-29 139.5.218.227
эхнэрийг нь надаа өгвөл өг
зочин 2025-04-29 66.181.160.47
Солонгосуудад нохой дарамт үүсгэхгүйэээ Нядлаад л идчихншд
Нэргүй 2025-04-29 59.153.115.167
31223 ⅖3
Зочин 2025-04-29 202.126.91.219
солонгосчууд МУУХАЙ УЛС БН ДАА ХӨӨРХИЙ ЭНЭ 2 НОХОЙ ЯАГААД БУРУУТАЙ ГЭЖ ЭЗЭН МУУ БАЙХ НЬ НОХОЙД БАС ХАМААТАЙ ЮУ СОНИН АРД ТҮМЭН ЮМАА
Нэргүй 2025-04-29 139.5.219.247
Ноход нь амьтны хүрээлэнд өөрөө шоронд. Өөрөө шоронд суухад бас мөнгө зарцуулна ш дээ.
Т1 2025-04-29 202.9.46.86
Нэг нэг сум л зарцуул, гүйцээ?
Нэргүй 2025-04-29 192.82.65.175
Дуудлагаар худалдаж мөнгө болгох хэрэгтэй. Солонгост 2 нохой авах хүн эрхбиш олдох байлгүй
Хохрл 2025-04-29 202.9.46.86
махал
Балдан 2025-04-29 66.181.171.253
Хууль нь чанга юм даа ерөнхийлөгч асан өгвөл таарна