Аврагчдын амины үнэтэй албан тушаал гэж байх ёсгүй!

Аврагчдын амины үнэтэй албан тушаал гэж байх ёсгүй!

Аврагчдын амины үнэтэй албан тушаал гэж байх ёсгүй!

Гай гамшиг хэлж биш хийсч ирдэг гэдэг. Газар хөдлөлт, гал түймрийн аюул бидэнд үргэлж гашууныг дохиолдог ч харамсалтай нь манай монголчуудын хувьд сүх далайтал үхэр амгалан гэгчээр асуудалд хандаж ирсэн.  Аливаа гамшиг, ослын үед хамгийн түрүүнд дайчлагддаг нь онцгой байдлын албаныхан. Монголд онцгой байдлын салбар үүсч хөгжөөд 20 жил өнгөрсөн ч өнөөх л улаан гараараа, улаан галтай ноцолдсон хэвээрээ. Дэлхий улс орнууд гал түймрийг унтраахад дрон, робот ашиглах болсон. Атал Монголд эсрэгээрээ. Онцгой байдлын салбар нь хоёрхон нисдэг тэрэгтэй. Тэр нь гай гамшиг, гал түймэрт бэлэн байхаасаа илүү том дарга нарын томилолт, зугаалгын унаа болж хувирсан байна.

Богдхан ууланд өчигдөр ойн түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид уул өөд ус зөөж, улаан гараараа түймэрт ноцолдож буй бичлэг цацагдсан. Золоор хүний амь нас эрсдээгүй ч, онцгой байдлын салбар өмнөх эмгэнэлт явдлуудаас огтхон сургамж аваагүй нь тэндээс харагдав, нотлогдов. Богд уулын түймэрт 100 гаруй залуус очиж хоёр тонн ус хүргэсэн тухай мэдээ бахархал биш эмгэнэл. Гал түймэрт ашиглах техник хэрэгсэл байхгүй шахам байж Улсын нөөцөөсөө шатсан захын хохирлыг барагдуулна гэдэг бүр тэнэглэл. Иймээс л энэ салбарт ямба эдлэж яваа удирдлагуудаас ял асуух цаг болжээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаярын өгсөн мэдээллээр ОБЕГ-т түймрийг дээрээс нь ус шүршиж унтраах техник хэрэгсэл байхгүй аж.

Энэ нь улс мөнгөгүйдээ биш улстөрчид нь хулгайч, луйварчиндаа байгаа хэрэг. Онцгой байдлын салбарт түймрийг дээрээс нь шүршиж унтраах техник хэрэгсэл авах боломж бий, мөнгө бий. Том, том жип авах тендер зарлаж байхаар техник хэрэгслээ шинэчлэх нь тус салбарын нэн тулгамдсан асуудал байлтай. Хамгийн сүүлд гэхэд л Онцгой байдлын ерөнхий газрын хурлын заал, хүндэтгэлийн танхим, өрөөнүүдийн тохижилт , тоноглол, засварын ажилд 450 сая төгрөгийн тендер зарласан байх жишээтэй. 

Тэрчлэн Богдхан ууланд гарсан түймрийн үеэр салхины хурд хүчтэй байсан учраас нисдэг тэргээр гал сөнөөгчдыг хүргэх боломж байгаагүй аж. Нисдэг тэрэгийг нь нэг том дарга унаад явчихаагүй бол гал түймрээс учрах хохирол бага байх нь гарцаагүй. Хэдийгээр дээрх мэдээллийг онцгой байдлын дарга нар үгүйсгэж буй ч олны үг ортой гэдэг.

ОБЕГ-т аврах болоод сургалтын гэх хоёр нисдэг тэрэг байдаг аж. Тэдгээр нисдэг тэргийг Франц улсын хөрөнгө оруулалтаар авсан байна.

ОБЕГ-ЫН АУДИТЫН ТАЙЛАН ШААРДЛАГА ХАНГАСАНГҮЙ

Онцгой байдлын ерөнхий газрын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд дурдсанаар дараах материаллаг хэмжээний зөрчлүүд илэрчээ. Үүнд:

  • Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн хандив, тусламжаар орсон нийт орлогоос 3,215,899.5 мянган төгрөгийг төрийн сангийн нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэлгүй ХААН банкны данснаас зарцуулсан;
  • Санхүүгийн тайланд хүлэмжийн 2,629,793.0 мянган төгрөгийн өглөгийн, сургалт, олон нийттэй харилцах төвийн барилга байгууламжийн урьдчилгаа санхүүжилтийн 1,259,999.6 мянган төгрөг авлагын үлдэгдэлтэй гарсан
  • Тайлант хугацаанд найман хүлэмжийг суурилуулж, барихад байгууллагын төсвөөс 1,512,251.1 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, санхүүгийн тайланд авлагаар тайлагнаагүй, гэрээний дагуу дөрвөн хүлэмжийг суурилуулж барих зардалд 525,750.4 мянган төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдээгүй;
  • Мөнгөн гүйлгээний тайланд зардлын ангиллыг нийт 2,393,813.9 мянган төгрөгөөр зөрүүтэй тайлагнасан;
  • "Гамшгаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах" нэг төрлийн бараа, ажил үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоогүй 83 хуулийн этгээдтэй нийт 1,275,820.9 мянган төгрөгийн ажил үйлчилгээг шууд худалдан авалт хийсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Дээрх зөрчлүүд нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 6.4.8-д "тесвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.5-т "дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах", 20.2.6-д "эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах" гэсэн заалттай нийцээгүй бөгөөд санхүүгийн тайлагналын "ангилал", "нийцсэн ба зохистой байх" батламж мэдэгдлийг хангахгүй байгааг дүгнэлтэд тусгажээ.

ГАЛЫН АЮУЛААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ҮХЭЖ МЭДНЭ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн хоёр дүүрэгт  нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, нэг байшин, 41 гэр, хоёр автомашин, зургаан мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7 хувь, сүүлийн таван жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38 хувиар өссөн дүнтэй байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 271 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн голомт руу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 30 алба хаагч, гурван автомашинтай өнөөдөр өглөө хөдөлжээ. Тус түймэрт урьдчилсан байдлаар Хушаат суманд хоёр гэр, гурван өвөлжөө, нэг ковш өртөж шатсан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулж, хойд хэсэгт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн нийт 150 хүн, 27 автомашинтайгаар  ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хоёр гэр, 10 өвөлжөө, нэг трактор шатжээ.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор "Малчдад тусалъя" хандивын аянд 52 иргэн, 33 аж ахуйн нэгж, 119 төрийн байгууллага, 32 төрийн бус байгууллага болон гадаадын гурван байгууллага, иргэдээс нэмэлт санхүүжилтийн дансанд 19,116.0 мянган төгрөг, ХААН банкны дансанд 3,8 тэрбум төгрөгийн мөнгөн хандив хүлээн авснаас Монгол Улсын Шадар Сайдын 2024 оны 25, 42, 43, 51, 114, Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 4, 5, 8, 11, 12 дугаар тушаалын дагуу өвөлжилт хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад дэмжлэг үзүүлэх, хаагдсан зам давааг нээх, зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгахад ажилласан алба хаагчдын томилолт, ариутгал халдваргүйтгэлийн төлбөр болон үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөөврийн далан, хүн нэг бүрийн усны хувцас, цув, бээлий зэргийг худалдан авахад нийт 3,6 тэрбум  төгрөгийг зарцуулсан байна.

Уг нь улсын мөнгийг гал түймэр, гай гамшгийн үед хэрэглэх техник технологийн шинэчлэлд зарцуулах ёстой байтал одоог хүртэл гадаадын зээл тусламжаар санхүүжиж, гал түймэр унтраах зориулалтын техник хэрэгсэлгүй байгааг анхаарах шаардлагатай байна. Гашгийн эрсдэлд алба хаагчид улаан гараараа ажилладаг атал дээр нь суугаа дарга нар улсын мөнгө үрсээр салбарынхаа нэрийг зарсаар байгаад хэн хариуцлага хүлээх вэ?. Тэр тусмаа олон хүний нус, нулимс, амь нас, эрүүл мэндийн үнэтэй албан тушаал гэж байх ёсгүй юм, С.Амарсайхан сайд аа!

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.61

21.р зуун гарчихаад байна.Муусайн хэдэн гал сөнөөгчид маань өнгөрсөн зууныхаа тоног төхөөрөмжтэй үзээд л байна.Харин дарга нар нь УАЗаа жийп болгосон л байх.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.204

арчаагүй юмаа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.117.200

TANILTSN80955877

Avatar

Зочин 7 цагийн өмнө 139.5.218.152

ОБЕГ-т байдаг нисдэг тэрэгнийхээ өргөж тээвэрлэх чадварт тохируулан пластмассан ч юм уу хөнгөн жинтэй усны савтай ус байрлуулж усаар дүүргэн.. түймрийн голомт дээр асгадаг байвал яасым, Мэдээгээр бусад оронд тэгэж байгаа харагдах юм. Манай онцгой байдлынхан үүнийг хийж чадна даа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 188.162.254.40

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зоригтой туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.119.204

хн ёооё мига гэж солиороод .. юу ч байхгүй ийм улс гэж байдаг аа хөгжил гэхээр зөвхөн гүүр ,нүхэн гарц марц гэж ойлгодог юм биш үү манай пацаан

Avatar

ШУДАРГА ЁС 2025-04-29 14.1.81.145

Ариунбуян генерал 3-4 дүгээр сард аврах албаны нисдэг тэргээр хэд хэдэн аймгуудаар явж тансаг авсан даа:

Avatar

ШУДАРГА ЁС 2025-04-29 14.1.81.145

ЗАСРАХГҮЙ ЭЭ ЗАСРАХГҮЙ. МӨНГӨ УГААДАГ ХАНГАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНГИ ШИНЭЭР БАЙГУУЛЖ ДАРГААР НЬ ЛХА.БАЯРСАЙХАН ГЭЖ ЗАРТАЙ ХУЛГАЙЧ НӨХРИЙГ ГУДАМЖНААС ТАТАЖ АВЧ ТОМИЛСОН. ТЭР НӨХӨР БАРУУН СОЛГОЙГҮЙ МӨНГӨӨР ТОГЛОЖ ТОГЛОЖ ШҮҮХЭЭС 2024 ОНЫ 12 САРЫН 24-НД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22.1.1 ЯЛЛАГДСАН БОЛОВЧ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА.БОЛДОГ ЮМ УУ ИНГЭЖ.ОДОО ҮНДЭСНИЙ АВРАХ АНГИ НЬ 60 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭНЭ ГЭЖ БӨӨН ЗАРЛАГА ГАРГАЖ БАЙНА.

Avatar

ШУДАРГА ЁС 2025-04-29 14.1.81.145

ЗАСРАХГҮЙ ЭЭ ЗАСРАХГҮЙ. МӨНГӨ УГААДАГ ХАНГАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНГИ ШИНЭЭР БАЙГУУЛЖ ДАРГААР НЬ ЛХА.БАЯРСАЙХАН ГЭЖ ЗАРТАЙ ХУЛГАЙЧ НӨХРИЙГ ГУДАМЖНААС ТАТАЖ АВЧ ТОМИЛСОН. ТЭР НӨХӨР БАРУУН СОЛГОЙГҮЙ МӨНГӨӨР ТОГЛОЖ ТОГЛОЖ ШҮҮХЭЭС ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22.1.1 ЯЛЛАГДСАН БОЛОВЧ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА.БОЛДОГ ЮМ УУ ИНГЭЖ.ОДОО ҮНДЭСНИЙ АВРАХ АНГИ НЬ 60 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭНЭ ГЭЖ БӨӨН ЗАРЛАГА ГАРГАЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-04-29 64.119.31.179

Haana ch urgadag uvsiig huutsalj busines hiine. Ulsiin nuutsiin hurunguur bayjina. Gal tuimer ruu hunee ulaan garaar ni oruulna. Buh darga nariig ni zailuul

Avatar

бодлын хулгайч 2025-04-29 66.181.190.84

ерөөсөө сургамж авч засардаггүй газар бол ОБЕГ. хичнээн хүний амь насыг хохироож байж ажлаа сайжруулах вэ Ариунбуян даргаа…….таны таргалсан, ямбалсан, тансагласан хэрээс хэтэрлээ. албан тушаал чинь мөнх биш шүү. алба хаагчдынхаа амь нас эрүүл мэндийг бодож шинэ дэвшилтэд техник хэрэгсэл аваач. сандал ширээ, жип машин авах болохоор хичнээн тэрбумаар нь гаргаад байдаг биз дээ.

Avatar

Нэргүй 2025-04-29 103.212.117.200

MASSAJLI80955877

Avatar

Нэргүй 2025-04-29 103.212.117.200

SEXSXI VANXANI SEKSYGEER BOOW XXNOO80955877DYYDLGN .ASSAJLI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж