Эверестийн оргилд хүссэн бүхэн гарах боломжгүй болов

Эверестийн оргилд хүссэн бүхэн гарах боломжгүй болов

Эверестийн оргилд хүссэн бүхэн гарах боломжгүй болов

Эверестийн оргилд гарах зөвшөөрлийг хүссэн бүхэнд олгохгүй болжээ. Тодруулбал, Гималайн уулсын 7000 метрээс дээш өндөрт байх аль нэг ууланд авирсан хүнд л Эверестийн зөвшөөрлийг олгож байхаар Балба улс шийдвэрлэлээ. Энэ нь хэт ачааллыг багасгаж, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой шинэ хуулийн төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм.

Шинэ хуулийн төслийн дагуу уулчдыг дагуулж яваа хөтөч нь заавал балба хүн байх ёстой болжээ.

Балбын эдийн засаг авиралт, явган аялал, аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай байдаг. Тиймдээ ч авирагчдад туршлага үл харгалзан 8849 метрийн оргилд гарах зөвшөөрөл олгодог нь шүүмжлэл дагуулсаар ирсэн билээ. Замбараагүй зөвшөөрлийн улмаас оргилын доод хэсгийн "Үхлийн бүс" гэх газарт авирагчдын урт дараалал үүсдэг. "Үхлийн бүс"-д хүчилтөрөгчийн хэмжээ хангалтгүй байдаг учир амьдралын төлөөх тэмцэл тэнд өрнөдөг.

2023 онд Балба улс 478 зөвшөөрөл олгожээ. Гэвч үүний ард 12 хүн нас барсан, таван хүн сураггүй болсон гэх харамсалтай тоо бий. Өнгөрсөн жилийн тухайд найман хүн Эверестэд амиа алджээ.

Хуулийн төслийг Балбын Үндэсний ассамблей батлах ёстой.

Гэхдээ заавал Гималайн уулс гэхгүйгээр өөр аль ч улсын хамаагүй 7000 метрээс өндөр оргилд гарсан тохиолдолд зөвшөөрөл олгодог байхаар зохицуулахыг Олон улсын экспедицийн операторууд шаардаж байна. Түүнчлэн одоо Эверестэд ажиллаж мэргэжлийн балба хөтөч нарын тоо хангалтгүй байдаг тул бусад улсын хөтөч нарыг зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Аль ч улсын иргэн байсан хамаагүй тухайн хөтөч Олон улсын уулын хөтөчдийн холбооны зөвшөөрөлтэй байх нь чухал ажээ.

7000 метрээс дээш өндөр гэдэг нь амар биелүүлэх даалгавар биш. Балбад 400 гаруй оргил байгаагаас 74 нь 7000 метрээс дээш өндөр. Мөн эдгээрийн олонх нь авирагчдад төдийлөн танил бус оргил юм. Дэлхийн хаана ч хамаагүй орших 6500 метрээс дээш өндөр оргил гэдэг нь бодит байдалд илүү нийцэх хувилбар гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-29 8.3.127.177

зөв шийдвэр байна. мөн "хүссэн бүхэнд олгохоо больжээ" гэж биччихэд яадаг юм бол. найруулга Түй ч алга.

Avatar

Зочин 2025-04-29 139.5.219.206

Зөв шийдвэр болжээ. Дэлхийн дээвэр гэчээд өчнөөн олон жилийн турш тоо томшгүй шарилаар дүүргэчихсэн .Дээр нь хог н**ш.баас шээс утгаа алдсан нь ойлгомжтой. Тэр хавийн мөс хайлбал гамшгийн юм урсахаар болчихсон .

Avatar

Нэргүй 2025-04-29 202.180.219.55

mani neg udaa avirii gej bodoj baisan talaar boloh shivdee hoorhii.

Avatar

Нэргүй 2025-04-29 66.181.185.126

чапакууд том голд сэлдэггүйтэй адил юм, зөв шийдэл байна.

Avatar

Нэргүй 2025-04-29 103.212.163.12

Ёстой зөв зүйтэй санал байна. Хүнээ ч бодсон, байгалиа ч бодсон шийдвэр байна

Avatar

Нэргүй 2025-04-29 103.212.116.99

Тийшээ гарах донтох өвчин л дөө

Avatar

Нэргүй 2025-04-29 103.212.163.198

Hen ;urtai n ochij yasaa tavidag gazar bolson doo

Avatar

Нэргүй 2025-04-29 202.9.41.57

Манай 2 уулчин тэндээ үүрд үлдсэн дээ хөөрхий

Avatar

Нэргүй 2025-04-29 66.181.184.61

Тэгмээрн эврэст дов биш гэдгиыг ухаараасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж