Тайланд руу зорчиж байгаа монгол иргэдэд анхааруулж байна

Тайланд руу зорчиж байгаа монгол иргэдэд анхааруулж байна

Тайланд руу зорчиж байгаа монгол иргэдэд анхааруулж байна

Тайландын Хаант улсын Засгийн газраас “Ухаалаг аялал жуулчлалын бүс” санаачилгын хүрээнд хилийн хяналт, шалгалтыг сайжруулах, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хилийн алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болжээ.

Энэхүү хилээр нэвтрэх цахим хуудас нь өмнө нь ашиглагдаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг орлох бөгөөд тус улсад зорчих гадаад улсын иргэд Тайландад зорчихоос гурван өдрийн өмнө https://tdac.immigration.go.th цахим холбоос, эсхүл дараах “QR” кодоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх шаардлагатай мэдээллийг бөглөж, баталгаажуулсны үндсэн дээр хил нэвтрэх аж.

Иймд тайландад зорчих иргэд дотоодын хууль, дүрмийг чанд сахиж, тус улсад зорчихоос гурав хоногийн өмнө дээрх холбоосоор нэвтэрч, хилээр нэвтрэх хуудсыг бөглөж, нэвтрэхийг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.212.119.204

үхсэнээ хийж тийшээ салгалж хэдэн цаасаа үрж яддаг бнаа юуг нь үзэдгийн юүтүбээр дүүрэн л бн очлоо гээд яадгийн шарсан хорхой шавьж генийн өөрчлөлттэй тахиа гахайгаар хүүхдүүдээ хооллож аваад ирнэ биз соёлыг гайхмаар бол арай өөр орон руу яваач

Avatar

Homo 10 цагийн өмнө 202.9.46.86

Боожгойтой хүүхэн г*** янхнуудын эх орон, салхин доогуур нь гарахад бузартана шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж