Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд гэмтжээ

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд гэмтжээ

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд гэмтжээ

Прокурорын байгууллагаас 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд суррон унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. Өнгөрсөн 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсчээ.

Үүнээс зургаан хүүхдэд хөнгөн, таван хүүхдэд хүндэвтэр, нэг хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол ес нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй байна.

Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, хоёр хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, хоёр хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.

ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.ОТГОНТАМИР:

-Урин дулаан цаг ирж хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж эхэлсэн. Иргэд болон хүүхэд залуус дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж шинэ журамд заасан. Үүнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллана. Өнөөдрийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд залуус суррон, цахилгаан дугуй унах буюу жолоодох эрхийн үнэмлэхгүй 150 гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоогоод байна.

Мөн сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно. Харин скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон.

Үүнтэй холбоотой шинэ журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 400 мянган төгрөгөөр асран хамгаалагчийг нь торгоно. Хуулийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөлнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 3 цагийн өмнө 66.181.182.245

Олон хүүхэд амь насаа алдаж олон хүүхэд хөгжилийн бэрхшээлтэй болж байж энэ явдал цэгцэрнэ!!! ккк Олон хүүхэд одоогоор өрөөл татанхай болсон!!

Avatar

hohi n 10 цагийн өмнө 66.181.178.158

hohimoi mongoloid amidral n iom

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.160.110

Sur-Ron гэдэг нь цахилгаан мотоцикл, дугуй үйлдвэрлэдэг (БНХАУ) компанийн нэр юм. Суррон жолоодох албан ёсны эрх авах шаардлагатай эсэх нь мотор (батарей)-ын хүчин чадлаас хамаардаг юм байна. Өөрөөр хэлбэл, бага хүчин чадалтай бол жолооны эрх авах шаардлагагүй! Гагцхүү хамгаалалтын малгай, өвдөгөвч г.м. хэрэгсэл өмсөх шаардлагатай байдаг гэнэ.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.163.198

ээж аав нь гаргаад авчих байлгүйдээ. үсрээл 200к торгуулна

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 139.5.217.152

хохь нь. учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд шиг аашлаад!!!

Avatar

Нэргүй 2025-04-29 202.9.40.207

Нам төр хулгай шааж бүгдийг хулгайлсн түрүүний бөөс хулгайч х***а манж хог шаарууд зовлнгүй бга биз ард түмн чанга хэцүү бга аллгуур тайвн өх болмжгүй түрүүний бөөс х***а манж лаларуудыг үтр яаартай далд орулж нам төрийг гажиг х***а манж гайг-ч чөлөөл цэврлх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж