Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр /2025.04.28/-нд МАН бүлэг хуралдалгүй өнжиж, АН-ын бүлэг хуралдсан. Учир нь МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд бүсийн хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон учраас ийнхүү бүлгийн хурлаа хийлгүй өнжсөн юм.
Тухайлбал, Засгийн газраас Бүсийн зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулах болсноор УИХ дахь МАН-ын бүлэг Даваа гаригийнхаа хуралдааныг өнждөг жишиг тогтох нь.
Хангайн бүсийн зөвлөгөөн анх хоёр долоо хоногийн өмнө Архангай аймагт зохион байгуулахад УИХ, Засгийн газрын гишүүд Улаанбаатар хот дахь ажлаа хаяад орон нутгийг зорьсон бол өчигдөр хойд бүсийн зөвлөгөөн Булган аймагт болж мөн л хууль тогтоогч нар тус аймгийг зорьсноор бүлгийн хуралдаанаа хойшлуулсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.04.29/-ний 15.00 цагт бүлгийн хуралдаанаа хийх товтой байна. Бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэх талаарх эргэн мэдээллэх болно.
Холбоотой мэдээ