Богд уулын 56 га талбай гал түймэрт өртжээ

Богд уулын 56 га талбай гал түймэрт өртжээ

Богд уулын 56 га талбай гал түймэрт өртжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж /2025.04.28/ 23:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажилласан байна.

Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нийт таван ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.  Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан гэдгийг ОБЕГ-аас мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

батаа 9 цагийн өмнө 66.181.164.23

Залуус тийшээ зүглээд хэрэггүй шүү, хэдэн хулгайчуудын хууль зөрчиж барьсан байшин хаусыг юуг нь хамгаалдаг юм, тэртээ тэргүй орой дэээр нь гарчихсан бааж шээгээд сууцгааж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж