Макрон Гранд Слам хүртсэн "Vitality" багтаа баяр хүргэжээ

Макрон Гранд Слам хүртсэн "Vitality" багтаа баяр хүргэжээ

Макрон Гранд Слам хүртсэн "Vitality" багтаа баяр хүргэжээ

Дэлхий даяараа цахим спортыг хүлээн зөвшөөрч, улс орнууд ч энэ төрлийн баг тамирчдаа дэмждэг болжээ. 2021 онд Оросын "Spirit" баг "dota2"-ийн хамгийн том тэмцээн болох "TI"-д түрүүлэхэд тус улсын ерөнхийлөгч Владимир Путин мэнд хүргэж байв. Харин энэ жил Монгол Улс "CS2"-ийн "The MongolZ" багаа үндэсний шигшээ баг болсоныг зарласан.

Тэгвэл өчигдөр/2025.04.28/ Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон "CS2"-ийн "IEM Мельбурн" тэмцээнд түрүүлж, Гранд Сламын эзэн болсон нутгийнхаа "Vitality" багт баярын мэнд хүргэжээ. "ESL"-ээс зохион байгуулдаг таван том тэмцээнд дөрвөн сарын дотор түрүүлж, Гранд Слам болон нэг сая ам.долларын үнэ бүхий алтан гулдмайн эзэд болсон "Vitality" баг энэхүү амжилтыг үзүүлсэн түүхэн дэх тав дахь баг болсон билээ.

Эммануэль Макрон өөрийн цахим хуудаснаа "Vitality баг Гранд Сламын эзэн болсноор Францыг цахим спортын оргилд аваачин, бидний өнгийг гэрэлтүүллээ" гэжээ.

Гэхдээ Макроны дээрх мэдэгдэл шүүмжлэл дагуулж байна. Тэрбээр 2023 онд цахим спортын буруутгаж байсан аж. Тухайн үед буюу 2023 оны зургаа болон долдугаар сард Франц даяар эмх замбараагүй байдал үүссэн. Учир нь 17 настай хүүг цагдаагийн албан хаагч буудан хөнөөсөн юм. Үүний улмаас хэдэн мянган иргэд гудамж талбайд жагсч, 650 сая еврогоор хэмжигдэх хохирлыг учруулжээ. Энэ үед Макрон залуучууд видео тоглоом тоглодог шигээ авирлаж болохгүй гэх утгатай үгсийг хэлж байсан гэнэ.

Францын соёлын сайд Рачида Дати ч өөрийн цахим хуудаснаа "Мельбурнд Францын клуб Vitality Гранд Сламын эзэд боллоо. Багийнханд гайхалтай ялалт байгуулсанд нь баяр хүргэе" гэжээ.

"IEM Мельбурн" тэмцээний финалын тоглолтыг 26 гаруй мянган хүн цэнгэлдэхэд, 1,253,000 сая хүн шууд дамжуулалтыг нь үзжээ. Энэ үзүүлэлтээрээ Австралийн хамгийн өндөр үзэлттэй цахим спортын тэмцээн болсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж