Ньюс агентлаг өнөөдөр /2025.04.29/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
9.30 ЦАГТ:
- “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг Новотелд болно.
9.40 ЦАГТ:
- “Шүүхийн цахимжуулалт ба хэвлэл мэдээлэл” санал солилцох уулзалт ШЕЗ-ийн байранд болно.
11.00 ЦАГТ:
- Монголын Үндэсний номын санд хэрэгжиж буй “Бүтээлч байгаль” төслийн танхимын нээлт болно. Холбогдох утас: 98111719, 88867578
- Онцгой байдлын газраас Богд ууланд гарсан түймрийн талаар мэдээлнэ.
11.30 ЦАГТ:
- Юргана индастри ХХК-иас монгол орны бүс нутаг бүрийн хөрс, усны онцлогт тохирсон шүдний 00-г судалгаанд суурилан хөгжүүлж хэрэглэснээр ард иргэдийн 95 хувьд тархаад байгаа шүд цоорох өвчлөлийг 50 хувь хүртэл бууруулж, урьдчилан сэргийлэх бүрэн боломж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12.00 ЦАГТ:
- Зураач Б.Баярт-Одын “Баян Монгол” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд нээлтээ хийнэ.
Холбоотой мэдээ