Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулсан тул иргэдийн хувийн машинаар ус зөөх зорилгоор түймрийн бүсэд очихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Учир нь одоогийн байдлаар ус хүргэж өгөхөөр очсон 60-70 иргэн харанхуй уулын ам руу өгссөн гэдэг мэдээллийг тухайн газар очсон иргэд өгч байгаа бол цаашид аюулгүй байдлаа хангаж, уул руу гарахгүй байхыг албаны хүмүүс иргэдэд сэрэмжлүүлж байна.
Түймрийн бүсэд цагдаагийн алба хаагчид мөн ажиллаж байгаа аж.
Галын бүсэд ажиллаж байгаа онцгойгийн алба хаагчийн өгч байгаа мэдээллээр тус галын дуудлага НОБГ-т 17:20 цагт ирсэн. Дуудлагаар гал унтраах аврах 14-р анги, 30, 63, 65 дугаар ангиудын бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Хад асга ихтэй замтай учраас алба хаагчид усаа дороос цэнэглэж байгаа. Иргэд мөн их тусалж байна. Түймрийн голомт руу тээврийн хэрэгслийн туулах чадвараас хамаарч байгаа учир нийт хэдэн минут гэж хэлэх боломжгүй. Иргэд ихээр зорьж ирж байна. Гэхдээ туслахаар ирсэн хүн олон байгаа учир аюулгүй байдлаа харгалзаж түймрийн бүсэд ирэхгүй байх нь зүйтэй гэлээ.
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл өглөө. Тус мэдээллийг энд дарж авна уу.
батаа 2025-04-29 66.181.164.23
Богд уул руу бүү оч Хулгайчуудын барьсан хаус байшин яах нь бидэнд хамаагүй…дархан цаазат уулынхаа орой дээр нь бааж шээгээд сууцгааж байгаа улс