Америкийн хөгжөөн дэмжигчид ах дүү Кличког ялгах чадваргүй

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Америкийн хөгжөөн дэмжигчид ах дүү Кличког ялгах чадваргүй

      Америкийн HBO спортын сувгийн ерөнхийлөгч Росс Гринберг "Америкийн хөгжөөн дэмжигчид хүнд жингийн Украины ах дүүс Виталий болон Владимир Кличко нарыг ялгадаггүй" гэж мэдэгджээ. Гринбергийн өгүүлснээр ийм шалтгааны улмаас HBO спортын суваг Владимир Кличкогийн одоо болох тулааныг америкт цацахгүй байхаар шийдсэн аж. Энэ тухай fightnews.com сайтад бичсэн байна. Дээрх сувгийн ерөнхийлөгч ах, дүү хоёрын бага Владимир Кличко Америкт нэрд гарахын тулд сүүлийн үед их зүйл хийсэн. 2005 онд тэр Атлантик сити, 2006, 2008 онд Нью-Йоркод  тэмцээнд орж байсан ч 2009 оны есдүгээр сард Лос-Анжелост ах Кличко нь их спортод эргэн ирснээр байдлыг хүндрүүлсэн гэж үзжээ. Түүний хэлснээр бол Америкийн хөгжөөн дэмжигчид Украины ах, дүү хоёрыг ялгахад ихээхэн бэрхшээл тулгардаг гэнэ.

     38 настай Виталий Кличко WBO-ын холбоны хүнд жингийн дэлхийн аварга юм. Харин энэ сарын 25-нд 34 нас хүрэх Владимир Кличко нь IBF-ийн аваргын цолыг эзэмшдэг. Тэд ойрын үед Германд тоглолтоо хийнэ. Гуравдугаар сарын 20-нд Владимир Кличко Америкийн Эдди Чэмберстэй Дюсельдорф хотод тоглох бол тавдугаар сарын 29-нд Виталий Кличко Польшийн боксчин Альберт Сосновскийтой Гельзенкирхен хотод тулалдахаар товлоод байгаа билээ.
                                                                                                                           Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж