Канадын ерөнхий сайд Марк Карни гуравдугаар сарын 23-нд ээлжит бус сонгууль зарлаж, Даваа гаригаас (2025.04.28) эхлэн санал хураах байрууд нээгдэж байна. Олон улсын судлаачдын тодорхойлж буйгаар энэхүү ээлжит бус сонгууль нь Канадын тусгаар тогтнол, ардчиллын цаашдын ирээдүйг тодорхойлно. Учир нь Дональд Трамп тус улсыг АНУ-ын 51 дэх муж болгоно гэж зарласантай холбоотой аж.
Санал хураалт 24 цаг үргэлжлэх бөгөөд Мягмар гаригийн үдээс хойш дүн гарах төлөвтэй байна.
Сонгогчид өөрсдийн дүүрэг, тойргоосоо нэр дэвшиж буй хүнд санал өгснөөр хамгийн олон саналтай нь парламентын гишүүн болох юм. Ерөнхий сайд асан Жастин Трюдо нэгдүгээр сарын сүүлээр суудлаасаа огцорсны дараа Карни түүний үйл хэргийг үргэлжлүүлж байв. Үүний хүрээнд АНУ-ын ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа хэлэлцэж, тарифын нэмэгдлийг бууруулахыг уриалсан боловч амжилт олоогүй юм. Улмаар сөрөг хүчний эрх баригчид Карниг буруутган, ерөнхий сайдын үүргээ ухамсарлахгүй байгаагаас болж Канадын бүрэн эрхт байдал алдагдах эрсдэлд оруулж байна гэж зэмлэжээ.
Одоогийн парламентад эрх баригч Либерал нам 153 суудалтай. Харин Консерватив нам 120 суудал, салан тусгаарлагч Квебека 33 суудал, социал-демократ Шинэ Ардчилсан нам 25 суудалтай бол Ногоон нам хоёр, дөрвөн бие даасан гишүүнтэй. "CBC" агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн сонгуульд 7 сая хүн санал өгөх төлөвтэй байна. Мөн ерөнхий сайд Карни ээлжит бус сонгуулиар ялалт байгуулж, сөрөг хүчний зэмлэлийг няцааж чадна гэдэгтээ найдаж буй.
Хятад улс Канадтай харилцаагаа шинэчлэхийг хүсч байна
Сүүлийн арав гаруй жил АНУ болон Хятадын өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр Канад улс гол төлөв Вашингтоныг дэмжиж ирсэн. Гэсэн хэдий ч Трампийн татварын бодлогоос болж Канадад ээлжит бус сонгууль явуулж буйг Хятадын талаас боломж гэж харж байна. Оттава дахь Хятадын элчин сайд Америкийн дарамт шахалтад эсэргүүцэл үзүүлэх түншлэл байгуулахыг Канадад санал болгосон байна. Тодруулбал, элчин сайд Ван Ди орон нутгийн хэвлэлд хэлэхдээ, "Хятад бол Канадын боломж, гарч болохоос заналхийлэл биш" гэжээ. Мөн "Биднийг Номхон далайгаар тусгаарлагдсан хөршүүд гэж үзэж болно" гэж онцлон тэмдэглэв.
Холбоотой мэдээ