Нэмэлт 00:20 цаг.
Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нийт таван ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Богд уулын хамгийн бартаатай хэсэгт өнөөдөр /2025.04.28/ орой нар жаргахын алдад онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Техник очих ямар ч боломжгүй, онцгой байдлын алба хаагчдын эхний баг явганаар түймэр гарсан хэсэгт очжээ. Одоо харанхуй болж, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам бартаатай байгаа тул нэмэлт хүч очиход хүндрэлтэй байгаа юм байна. Мөн моточид очиж ус зөөх санаачилга гаргасан боловч эрсдэл өндөр гэж мэргэжлийн байгууллагаас үзжээ.
Богд ууланд салхи ихтэй байгаа учир нэн хүндрэлтэй байна гэж Богд хан уулын хамгаалалтын захиргаанаас хэллээ.
Хохирлын хэмжээг тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар 80 гаруй га талбай шатаад байна. Одоогийн байдлаар онцгой байдлын 160 гаруй албан хаагч, 40 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж түймрийг бүрэн хяналтад авсан гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Холбоотой мэдээ