Хаврын улирал ирж урин дулаан цаг хаяанд ирлээ. Шинэхэн ногооны үзүүр цухуйж, модод нахиалж, амьтай бүхэн хөдөлж хүний сэтгэлийг сэргээх ёстой атал бидний нийслэл сааралтсан, тоос, шороондоо дарагдаж сэтгэлийг баясгах зүйл ховор. Бүтээн байгуулалтын ажил эхэлж энд тэнд ухсан нүх, хуулсан зам. Гээд нүүдэл хийж буй айл шиг ундуй, сундуй хот болон хувирчээ. Үүнтэй зэрэгцээд нус, шүлс, цэр гэхээр таагүй сонсогдож байгаа биз.
Зарим нэг хүмүүсийг халаасандаа, цүнхэндээ тагтай сав аваад яваач гэж аминчлан зөвлөмөөр байна.
Гудамж, талбай, олон нийтийн газарт гэнэтхэн шүлс, цэрээ хаядаг, машиныхаа цонхоор хүртэл шүлс цэрээ хаядаг энэ үзэгдэл хэвийн мэт болжээ. Өөрөөр хэлбэл, автобусны буудал, албан байгууллагын үүд, төв талбай, гудамжинд дотор арзганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийж, тамхиныхаа ишийг хаа сайгүй хаях хүмүүс цөөнгүй. Энэхүү бүдүүлэг үйлдэл нь эрхгүй бухимдал төрүүлнэ. Гэсэн ч бид энэ зүйлтэй алхам тутамдаа таарсаар байна. Ил задгай хаясан нус, цэр, шүлснээс халдварт өвчин авах эрсдэлтэйг иргэд мэддэг ч төдийлөн ойшоодоггүй нь харамсалтай.
Хүн өдөрт 1.5 литр шүлс ялгаруулдаг байна. Нэг мл шүлсэнд нэг саяас дээш нян агуулагддаг аж. Хүн нулимах үед вирус нь дусал болон агаарын замаар гэсэн хоёр янзаар тархдаг байна.
Тархсан дуслуудын вирус хоёр метр, харин агаараар тархах вирус нь есөн метр хүртэл тархдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Улмаар нулимсан цэр, нус, шүлснээс үүдэж халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй. Тухайлбал, сүрьеэтэй хүн шүлсээ хаяхад өөр хэн нэгэнд халдвар тархах магадлал 95 хувь байдаг гэнэ. Мөн бага насны хүүхдүүдийн дунд 5-10 дугаар сард гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Энэ нь бохир ус, хоол хүнснээс хамаардаг ч хөрсний бохирдол мөн халдвар авар эрсдэл болдог байна. Гэдэсний халдварт өчвнөөр жилд 500 гаруй хүүхэд өвчилдөг байна.
Энэ мэт хаврын улиралд ханиад томуу, халдварт өвчин ихэсдэг нь үүнтэй холбоотой гэхэд хилсдэхгүй. Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг шиг хувь хүний ухамсар, соёлоос хамаарах эл үйлдлийг 2017 онд хуульчилж торгууль ногдуулах шийдвэр гарсан байдаг.
Тодруулбал, Эрүүл ахуйн хуулийг шинэчлэн найруулж, уг хуулийн шинэчлэн найруулгад гудамжинд шүлс, нус цэрээ хаясан тохиолдолд 5000-1000,000 төгрөгөөр торгох заалт орсон байдаг.
Гэвч монголын хууль гурав хоног гэж зүгээр ч нэг хэлчхээгүй. Өнөөдөр энэ хууль хэрэгжиж, хэн үүнд хяналт тавьж байгааг бид мэдэхгүй.
Урин дулаан цаг ирж урь орохтой зэрэгцээд хөлдөж товойсон нус цэр, шээс баас, угаадас гээд бохирууд гэсэж агаарт ууршин бид бүгдээрээ түүгээр нь амьсгалсаар, амьсгалын замын өвчин туссаар. Бид хотын соёлд хэзээ суралцах вэ?
Нэргүй 2 цагийн өмнө 202.55.191.194
Гудамж талбайд нус , цэрээ хаях нь хэрээс хэтэрлээ. Хуулиараа бол торгох шийтгэлтэй. Торгуулийг нь дор дор нь ногдуулж баймаар байна.
ужуж 4 цагийн өмнө 103.212.117.73
За тэр ч бага хэрэг. Хэзээ ч гаднах шороогоо шүүрддэггүй хэдэн зуун СӨХ, албан газаруудаа яах вэ? Яагаад ийм байдалд хүрээд бна. Хороо дүүргээс яагаад эд нарыг шахаж ажил хийлгэдэггүй юм. Бүр цалин мөнгө нь болохгүй бол тэр СӨХ-үүд иргэдтэйгээ хамтраад шүүрд л дээ. Хүүхэд гадуур алхах аргагүй аймшигтай шороотой орчин байх юм.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.187.135
Temee geheer yamaa gedeg balainuud uursduu nus shulsee hayaad yavj baigaa daa. Tegeed baritsaj, zuirlej baigaa yumuud ni dandaa bolj butehgui zuiluud.
9сүв 5 цагийн өмнө 202.9.46.86
Битүү нус, цэр, шүлс, шээс, баас, бөөлжис, унгас, хэхэрдэс, хамрын цус, сарын юм.
zochin 8 цагийн өмнө 64.119.31.179
Nohoin baasnaas uur yarih yum alga uu. NUS TSEREE yah yum, tald amidardag shigeen baih yum uu? Huuliin arga hemjeeg urgun hemjeend yuvauulah heregtei. CHingisiin talbaigaas ehluuleed l …
Нэргүй 9 цагийн өмнө 103.242.47.254
орон сууцанд нохой тэжээж байгаа хүмүүс нохойгоо гаргаж ирээд зам талбай хүүхдийн цэцэрлэгийн хашаанд баалгах юм нөгөөхөө цэвэрлэх ухамсар байхгүй нохойн баасаар тэр хавийг тэр чигээр нь бузарлачихаал өөрсдөө баян нохойд хайртай царайлаад тамхи татаад зогсчих юм. нохойн баасаар ямар олон төрлийн өвчин тархаж хүүхэд багачуулын орчин бузарлаж байгааг хотын захиргаа анхаарахгүй юу
Нэргүй 9 цагийн өмнө 124.158.123.244
Энэ шийдвэрийг хэн, хэзээ, хаана торгох вэ? гэдэг гурван "Х"-ийн асуудалыг ерөөсөө шийдэлгүй, нялхасын өвчин гэдэг шиг дутуу боловсруулсан шийд шүү дээ…
ээж 9 цагийн өмнө 43.228.128.226
энэ тэмдэглэгээг газарт цемент дээр л зурмаар байгаа юм даа. НУС, ШҮЛС ЧИНЬ ЭРГЭЭД ЧИНИЙ АМРУУ ОРЖ ӨВЧИЛНӨ гээд зүүдэнд нь ортол нүдэнд нь харагдтал хаа сайгүй зүраад хоногшуулахгүй бол энэ хөлдүү эрчүүд хүүхдзздээ хорлож өвтгөж байгаагаа ойлгохгүй ээ
Нэргүй 10 цагийн өмнө 202.131.225.53
гудамжинд тамхи татаад яваад бусдыг хордуулаад байгаа хүмүүсйг торгомоор арга хэмжээ авмаар байнааа
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.89.136
битгий буруу юмтай зүйрлээд мушгиад бай. Монголын хууль гурав хоногийн дотор хэрэгждэг гэсэн ишлэл шүү.
Нэргүй 11 цагийн өмнө 103.212.117.200
SEKSDI80955877JARGAAN MASSAJLI80955877
zochin 11 цагийн өмнө 64.119.31.179
Darga tsereggui shulsee hayj bna. Uuntei hatuu temtseh heregtei. Huuli bol guuli boldog shuu dee. Tergiin huch ashiglaj baij ene jaahan bagasana.