Дэлхийн алдарт 1xBet компаниас танд УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээ шатны тоглолтуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
АРСЕНАЛ VS ПАРИ СЕН-ЖЕРМЕН (4-Р САРЫН 29, 5-Р САРЫН 7)
Аравдугаар сарын 1-нд болсон хэсгийн шатны тоглолтод лондончууд Эмирэйтс цэнгэлдэх хүрээлэнд парисчуудыг 2-0 харьцаагаар буулган авч ямар ч боломж өгөөгүй билээ. Түүнээс хойш Пари Сен-Жермен ихээхэн ахиц дэвшил гаргасан. Тэд хоёр дахь удаагаа дараалан Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан нь одоо тийм ч их гайхшрал төрүүлэх зүйл биш болсон. Түүнчлэн Францын аваргууд Английн багуудын эсрэг хэрхэн тоглохоо сайн сурсан. Тэд долдугаар тойрогт Манчестер Ситиг хожиж, шөвгийн 16 болон шөвгийн 8-д Ливерпүүл, Астон Вилла багуудыг дараалан ялсан. Гэсэн хэдий ч парисчууд хамгийн залуу багуудын нэг гэдгийг мартаж болохгүй. Туршлага дутмаг байдал нь Астон Виллатай хийсэн хариу тоглолтод харагдсан бөгөөд хагас шигшээд шалгарах эрхээ алдах дөхсөн. Луис Энрикегийн залуус зарим үедээ хий гаргаж байв.
Арсенал чухал хамгаалагч Габриэльгүйгээр Реал Мадридыг шөвгийн 8-д нийт 5-1 онооны харьцаагаар бут ниргэсэн. Тэдний сул тал (ялангуяа гоолын мэдрэмжтэй довтлогчийн дутагдал) тод харагддаг боловч хасагдах шатанд Арсенал ямар ч багийн хувьд хүндхэн өрсөлдөгч. Өнгөрсөн улиралд Арсенал клуб Манчестер Сити болон бусад Премьер лигийн өрсөлдөгчдөө ялах арга барилаа олсон бол энэ улиралд Европын хаад гэгддэг Реал Мадридын эсрэг ч эмээлгүй тоглосон.
БАРСЕЛОНА VS ИНТЕР (4-Р САРЫН 30, 5-Р САРЫН 6)
2010 оны Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт эргэн ирлээ. Тухайн үед Интер илт сул баг гэж тооцогдож байсан ч Жозе Моуриньюгийн удирдлага дор 3-1 харьцаагаар талбай дээрээ ялж, 0-1 харьцаагаар зочлон тоглолтод ялагдсан ч дараагийн шатанд шалгарсан. Улмаар Интер Байерн Мюнхенийг финалд ялж аварга болсон бөгөөд түүнээс хойш Италийн багууд Аваргуудын лигт түрүүлээгүй явна.
Энэ улиралд Интер Байернийг шөвгийн 8-д хассан бөгөөд германчууд фаворит гэгдэж байсан. Интерийн хамгаалалт найдвартай гэж их ярьдаг ч сүүлийн гурван тоглолтдоо дөрвөн гоол алдсан. Тэд хамгаалалтаараа биш, харин боломжуудаа илүү үр ашигтай ашигласнаар Байернийг буулгаж авсан (нийт 4-3 гэсэн гоолын харьцаатай). Италийн аваргуудын хувьд Лаутаро Мартинес өндөр формтой байгаа нь сайн мэдээ. Улирлын эхэнд зөвхөн Маркус Тюрамд найддаг байв.
Симоне Инзаги Барселонагийн эсрэг өмнө нь ялалт байгуулж байсан. 2022-23 оны улиралд Интер Барсагийн эсрэг (1-0, 3-3) тоглож, дараа нь финалд хүрсэн. Тэр үед Барселонагийн дасгалжуулагч байсан Хави Европын тэмцээнд төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Харин одоогийн дасгалжуулагч Ханси Флик Байернтэй түрүүлж байсан туршлагатай. Ямартай ч Интер Барселонагийн хувьд эвгүй өрсөлдөгч хэвээр байна.
2025 онд Барселона Дортмунд руу зочлохоосоо өмнө ямар ч тоглолтод ялагдал хүлээгээгүй байв. Гэхдээ шөвгийн наймын хариу тоглолтонд хэт амарсан байдалтай оролцож, 4-0-ээр хожсон эхний тоглолтын дараа тайвширсан байсан нь тэднийг барьц алдахад хүргэсэн.
Барса тоглогчдынхоо амралт, ачаалал хоёрыг тэнцвэржүүлэхийн тулд тулд “эко горим” ашиглаж байгаа бол ахмад тамирчидтай Интерт ч мөн ийм асуудал тулгарчээ. Каталончуудын хувьд хамгаалалт дээрээ өөрчлөлт хийх боломж маш бага тул Алэхандро Балдег Интерийн эсрэг тоглолтод эргэн ирнэ гэж найдаж байна. Мөн Фликийн гоолын машин шиг ажиллагаатай Барса маш шахуу хуваарьтай байгаа. Тус баг хагас шигшээ шатны эхний тоглолтын өмнө Реал Мадридтай Копа дель Рэйн финалд тоглоно. Харин дараа нь Ла лигт дахин Эль Класикод тоглох товтой
Аваргуудын лигийн оргил мөчүүдийг "1xBet Монголоос" үзэж, тоглолтын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг илүү сонирхолтой үзээрэй !
Холбоотой мэдээ