"Галбиржуулах хагалгааны эрэлт эрс өссөн"

"Галбиржуулах хагалгааны эрэлт эрс өссөн"

"Галбиржуулах хагалгааны эрэлт эрс өссөн"

Пластик мэс заслын салбарт 20 орчим жил үйл ажиллагаа явуулж буй “Инфинит” арьс, гоо сайхны мэс заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч Б.Цэрэнноровтой ярилцлаа.


ПЛАСТИК МЭС ЗАСЛЫН ЭРЭЛТ 10 ЖИЛИЙН ДАРАА ХОЁР ДАХИН ӨСНӨ ГЭСЭН ТӨСӨӨЛӨЛ БИЙ

-Нэг үеэ бодвол монголчууд гоо сайхны хагалгаанд ердийн байр сууринаас ханддаг болчихсон юм шиг санагддаг. Эрэлт хэрэгцээ ч тэр хэрээр өссөн байх, тийм үү?

-Зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхий даяар эрэлт нь өсөж 10 жилийн дараа одоогийнхоос 2 дахин өснө гэсэн төсөөлөл бий. Шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил, техник, технологийн дэвшил, хүний амьдралын чанар болон гоо зүйн боловсрол дээшилсэнтэй холбоотой өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээ гэж ойлгож болно.

-Жишээ нь “Инфинит” клиникээр жилдээ хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Цаг үеийн байдлаас шалтгаалан жил бүр гардаг тоо хоорондоо харилцан адилгүй байдаг. Ер нь манай эмнэлэгийн хувьд нэгт, ёс зүй, аюулгүй ажиллагаа, хоёрт, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн техник технологи, гуравт ажилчдын ур чадвар, нийт албан хаагчдын тоо, дөрөвт, үйл ажиллагаа явуулж буй талбайн хэмжээ, тохижилт, тавд, үйл ажиллагаа явуулсан жил, туршлага зэрэг олон үзүүлэлтээр салбартаа дээгүүрт эрэмбэлэгдэнэ. Тэр ч утгаараа манай эмнэлгээр жилд үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн тоо энэ салбарын ерөнхий дүр зургийг тодорхойлохуйц түвшинд хүрсэн.

-Монголчууд ямар төрлийн гоо сайхны хагалгаа түлхүү хийлгэдэг вэ?

-Таван жилийн өмнө нүүрний хагалгааг түлхүү хийлгэдэг байсан. Тодруулбал давхраа суулгах, хамрын хэлбэр засах, нүүр өргөж залуужуулах гэх мэт хүзүүнээс дээших хагалгаа гэсэн үг. Харин сүүлийн таван жил дэлхий нийтийн трэндээ дагаад биеийн буюу галбиржуулах мэс заслын эрэлт хэрэгцээ өсөж байна.

Галбиржуулах хагалгаа гэдэг нь хөх томруулах ба сойх, хэвлийн өөх соруулах, хэвлийн арьс татах, гарын бугалганы авгай мах гэдэг дээ, бугалгаа галбиржуулах, өгзөг томруулах гэх мэт хагалгаануудыг хэлдэг.

Ер нь галбиржуулах мэс заслын хувьд манай эмнэлэг Монголдоо тэргүүлэх зэрэгтэй явж байна гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

-Галбиржуулах хагалгааны эрэлт өссөн нь юутай холбоотой юм бол?

-Ухаа нь нэгэнт хэвлийн өөхөө соруулсан бол илүү гарсан өөхөө хөх, өгзөг рүүгээ шилжүүлэх замаар ерөнхий биеийн галбираа засах, тэр ч байтугай гуяны дүүрдэггүй онгорхой хэсгийг дүүргэх гэх мэт өөх шаардлагатай биеийн хэсгүүддээ шилжүүлэн суулгах болсноор галбиржуулах хагалгааны эрэлт өссөн гэж болно. Өөрөөр хэлбэл зөвхөн хөхөндөө имплант суулгах уу эсвэл хэвлийн илүүдэл өөхөө хөх, өгзөг рүүгээ шилжүүлээд ерөнхий галбираа засах уу гэсэн хоёр сонголтоос ихэнх нь галбиржуулах хагалгааг сонгодог. Учир нь имплант гадны биет, өөх өөрийнх. Үүн дээр нэмээд үнэ ханшны тухайд боломжийн гэх мэт давуу тал олонтой л доо.

Ер нь өөх соруулах, галбиржуулах хагалгаа нэг үеэ бодвол ихээхэн түгээмэл хийлгэдэг хагалгаа болсны бас нэг шалтгаан нь хэт их таргалалтын дараа жингээ хассан ч хэвлийн арьс эргэж хэвийн байдалдаа оролгүйгээр унжаад үлдчихдэг. Энэ тохиолдолд мэргэжлийн тэмцээнд өрсөлдөж байгаа тамирчид зайлшгүй шаардлагаар хэвлийн арьсаа хасуулах мэс заслыг сонгодог. Энэ мэт эрчүүд маань ч гадаад төрхөндөө ихээхэн ач холбогдол өгдөг болсон.

Фитнесээр хичээллээд л турна биз гэх хүмүүс байдаг. Гэтэл үнэндээ эрүүл мэндийн шалтгаанаар ачаалал авах боломжгүй хүмүүс байдаг. Зүрх судасны өвчтэй эсвэл нуруу, үе түнхний асуудалтай байж болно. Хичээллэх боломжгүй, цаг завгүй хүн ч байж болно шүү дээ.

-Өөх тулсан газар бас “баялаг” байх нь. Эрэгтэйчүүд бэлэг эрхтнээ томруулахдаа хүртэл илүүдэл өөхөө ашигладаг гэж сонссон.  Энэ талаарх тоо баримт танд байна уу?

-Жишээ нь өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбоотойгоор харьцангуй олон эрэгтэйчүүд /нэр дэвшигчид/ галбиржуулах хагалгаанд орсон. Мөн фитнесийн эрэгтэй  тамирчид ч аргагүй шалтгааны улмаас галбиржуулах төрлийн мэс заслыг ихээр сонгодог. Мэдээж шаардлагатай бол, үйлчлүүлэгч маань хүсвэл бэлэг эрхтнээ томруулахад ашиглах боломжтой.

Жилд дунджаар 1000 орчим эрэгтэй эрхтэн томруулах үйлчилгээ манай эмнэлгээс авдаг. Амьдралаа чанаржуулах асуудал болохоос ичих зүйл биш гэдгийг хүмүүс мэддэг болсон.

-Ам нээвэл уушги нээ гэгчээр эрэгтэйчүүдийн хагалгааны талаар нуугүй, шулуухан л ярьцгаая. Бэлгийн амьдралын цаана гэр бүл, нийгмийн асуудал хөндөгддөг. Гэтэл бэлгийн амьдралын чанар бэлэг эрхтний хэмжээнээс зарим талаар шалтгаалдаг учраас энэ нь эрүүл мэндийн салбарын чухал асуудлын нэг болсон гэх юм билээ? 

-Эр бэлэг эрхтнийг нөхөн сэргээх хагалгаа пластик мэс заслын салбарт нэвтрээд цөөнгүй жил болж байна. Дэлхийн 2-р дайны дараанаас эрчимтэй хөгжсөн гэж үздэг. Дайны үеэр гэмтсэн эрэгтэйчүүдийн эрхтнийг хавирга болон өгзөгнөөс авсан эдүүдийн тусламжтайгаар нөхөн сэргээж байсан түүхтэй. Энэ нь хөгжсөөр зөвхөн өөхөн эдээр төдийгүй филлерээр нөхөн сэргээдэг, томруулдаг, бэлгийн үйл ажиллагааг сайжруулдаг, цусан хангамжийг нэмэгдүүлдэг зэрэг олон чиглэлд хөгжсөөр байна.

Манай эмнэлгийн тухайд зөвхөн эрхтэн томруулаад зогсохгүй нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагааг сайжруулах, нөхөн сэргээх эмчилгээг мөн үзүүлдэг. Нийгмийн стресс, сэтгэл зүйн хямрал, хоол хүнс, ядаргаа зэрэг маш олон шалтгааны улмаас бэлгийн хямрал, сулрал нэмэгдэж энэ хэрээр эрэлт хэрэгцээ нь өсөж байгаа нь үнэн.

Нөгөө талаас заавал бэлгийн сулралд орсон хойноо биш урьдчилан сэргийлэх, улам сайжруулах зорилгоор энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг ихээхэн авах болсон.

ГОО САЙХНЫ ХАГАЛГААНД ОРОХЫН ТУЛД ШИНЖИЛГЭЭНИЙХЭЭ ХАРИУГ ХУДЛАА ГАРГАЖ ИРЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ Ч БИЙ

-Косметик хагалгааны давуу тал, эерэг нөлөөллийн талаар бид хангалттай сайн мэднэ. Гагцхүү айдас буюу хагалгааны дараа гарах эрсдэлээс болоод ихэнх нь хойш суудаг байх гэж боддог. Ер нь энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээний эрсдэл нь юу юм бэ?

-Маш өндөр эрсдэлтэй салбар шүү дээ. Жирийн хүмүүс жишээ нь, давхраа суулгах мэс заслыг юухан байхав, эрсдэлгүй гэж боддог. Үнэндээ зүслэг хийгдэж байгаа л бол мэс ажилбар. Дагаад эрсдэл бий. Тиймээс энэ салбарын нэн тэргүүний анхаарах зүйл бол эрсдэлийг бууруулах явдал. Хэн эрсдлийг бууруулж чадаж байна тэр хамгийн шилдэг нь гэж ч болно.

Эмч нараас үл шалтгаалах гэнэтийн эрсдэл гэдэг ойлголт анагаах ухааны салбарт байдаг. Үүнийг 20 хувь гэж дундажлан тооцдог. Үүнд хувь хүний бие физиологийн онцлог, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тооцоолох боломжгүй гэнэтийн эрсдэл үүсдэг гэсэн үг.

Эрүүл мэндийн бусад салбарт өвчтэй хүн орж ирээд эрүүл болоод гардаг бол манай салбарт цоо эрүүл хүн орж ирээд гоё болоод гарахыг зорьж ирдэг учраас хэт өндөр хүлээлт үүсдэг. Энэ хэрээр эрсдлийг багасгахын тулд маш өндөр хариуцлага бий болдог.

-Эрсдлийг бууруулахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Төлөвлөх ёстой. Энэ нь бүх төрлийн шинжилгээнээс авахуулаад тухайн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал, хувь хүний биеийн онцлог гэх мэт олон хүчин зүйлийг судалж, шинжилж эмч нарын хурлаар оруулах, эцэст нь хагалгаа хийлгэх түвшин, боломжийг хэлэлцэж шийдэх хүртэл бэлтгэл процесс түүнчлэн хагалгааны үед болон дараа нь үүсэж болох эрсдэл зэргийг байж болох доод түвшингээр авч үзэхийг хэлнэ. Хэдийгээр хувь хүний сонголт, хүсэл сонирхлын асуудал ч гэлээ бидний зүгээс алхам тутамдаа няхуур байхыг шаарддаг. Хагалгаанд орохын тулд шинжилгээнийхээ хариуг худлаа гаргаж ирж байсан тохиолдол ч бий. Энэ бүхэн эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Давхрааг хүртэл ийм шат дамжлагатайгаар хийдэг. Нэг уулзаад, нэг  шинжилгээний хариу хараад хагалгаа хийдэггүй гэсэн үг.

-Ямар хүмүүст гоо сайхны хагалгаа хийхээс татгалздаг вэ?

-Цусны бүлэгнэл, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй хүмүүст эрүүл мэндийн талаасаа гоо сайхны хагалгаа хийхээс татгалзах шаардлага үүсдэг. Жишээ нь, чихрийн шижинтэй хүний хагалгаа эдгэрэх хугацаа урт байдаг. Тиймээс сахарын хэмжээг тодорхой түвшинд бууруулсны дараа хагалгаанд оруулах ёстой.

-Бид гоо сайхны мэс заслаас айх ёстой юу?

-Айх ёстой. Асуудлаа судлах ёстой. Маш сайн нягтлах шаардлагатай. Гоё болохын тулд шинжилгээнийхээ хариуг худлаа гаргаж ирж байсан тохиолдлын тухай ярьсан даа. Энэ бол маш болчимгүй, хайнга, өөрийгөө ч, өрөөлийг ч эрсдэлд оруулах байж боломгүй алхам шүү дээ. Дараа нь эрсдэл үүслээ гэхэд хэн хариуцлага хүлээх вэ. Явж явж эмнэлэг, эмч нарын буруу болдог. Эцэст нь нэгэнт мэс засал хийлгэхээр шийдсэн бол өөртөө итгэлтэй байх хамгаас чухал. Би үхчих болов уу гэж бодож л байвал ороод хэрэггүй. Хувь хүний сэтгэл зүй маш чухал байдаг. Учир нь косметик хагалгаа бол шинжлэх ухаан, урлаг хоёрын хослол шүү дээ. Дан ур чадвараас гадна хувь эмчийн мэдрэмж маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайн агшны вайб ч эцсийн үр дүнд чухал нөлөөтэйг мартаж болохгүй.

-Тэгвэл хамгийн хялбар гэдэг ч юм уу, эдгэрэлт нь хурдан хагалгаа юу вэ? Эсрэгээрээ хамгийн хүнд, эдгэрэлтийн явц удаан хагалгаа гэвэл?

-Мэс заслын дараах асаргаа, сувилгаа хамгийн бага шаарддаг, энэ ч утгаараа галбиржуулах хагалгаандаа хамгийн амарханд тооцогддог нь хөхний хагалгаа. Гэхдээ хөх сойх нь эдгэрэлтийн явц харьцангуй удаан. Хэвлийн өөх соруулах, хэвлийн унжсан арьсыг татуулах мэс засал харин хамгийн хүнд мэс засалд тооцогддог. Учир нь мэс заслын дараах арчилгаа, асаргаа, боолт цэвэрлэгээ хамгийн их шаарддаг.

АМЕРИК, СОЛОНГОСТ 10 МЯНГАН ДОЛЛАРААР ХИЙГДДЭГ МЭС ЗАСАЛ МОНГОЛД ЕРДӨӨ 1000-3000 ДОЛЛАРООР ХИЙГДЭЖ БАЙНА

-Косметик хагалгаа хийлгэх хэрэгцээ шаардлагын тухай ярилцъя л даа. Гэр бүлийн араар тавилт, хууралтаас болж энэ төрлийн мэс заслыг ихэнх нь сонирхож, хийлгэдэг гэж уншиж байсан юм байна?

-Хүн төрөлхтөн гоо сайханд л тэмүүлж амьдарсан гэдэг биз дээ. Магадгүй эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт пластик мэс заслын хөгжил дэвшил нэлээн үсрэнгүй, хурдтайд тооцогддог. Угаасаа нөхөн сэргээх буюу пластик мэс заслын салбар хүний царай төрх болон бие эрхтний төрөлх болон олдмол гажигийг засах, нөхөн сэргээх маш практик хэрэгцээ шаардлагын улмаас хөгжсөн салбар. Гадаад гоо үзэмж хувь хүний сэтгэл зүй, амьдралын чанар, амжилт карьерт хүртэл ямар хэмжээний нөлөө үзүүлдэг талаар өч, төчнөөн судалгаа байдаг. Ийм байхад зөвхөн гэр бүлийн араар тавилтаас үүдэж гоо сайхны мэс заслын ширээн дээр хэвтдэг гэж би лав хэлмээргүй байна. Ялангуяа гоо сайхны хагалгаа бол цэвэр хувь хүний сонголт, хэрэгцээ, мэдрэмж, яг нарийндаа эдийн засгийн боломжтой ихээхэн хамаатай зүйл шүү дээ.

Гоё сайхан болох хүний хүсэл хязгааргүй. Үүний цаана өөртөө итгэх итгэл, амьдралын чанар, албан тушаал карьерын өсөлт хүртэл нийгмийн маш нарийн асуудлууд байдаг учраас би хувьдаа манай эмнэлгийн үүдээр зориглон орж ирж буй бүх үйлчлүүлэгчдээ хайртай. Гэхдээ энэ нь бизнесийн ашгийн төлөө юм шиг, шуналтай юм шиг ойлгогдох вий. Үнэндээ манай салбарын ашгийн хувь хэмжээ бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад инээдтэй юм байдаг.

Нэг л жишээ татъя. Энэ зун Америкт 20 гаруй жил ажиллаж, амьдарсан хос манайд ирж нөхөр нь эрхтнээ томруулаад, зовхи, нүүрээ татуулаад хамрын таславчны гэмтлээ эмчлүүлээд эхнэр нь галбиржуулах хагалгаа хийлгээд явсан. Тэд хагалгаанд орохооосоо өмнө буюу Монголдоо ирэхээсээ өмнө үнийн судалгаа хийж онлайнаар бараг 4, 5 удаа ярьсан. Тэгээд ганцхан хөх хийлгэх үнээр бид хоёр танайд бүх юмаа хийлгэх юм байна гээд манайхыг сонгож үйлчлүүлсэн. Дөч гаруй насны хосууд л даа. Одоо ч бид холбоотой, үйлчлүүлэгчид маань маш happy байдаг. Энэ л бидний хувьд хамгаас чухал байдаг.

-Гадаадад  гоо сайхны хагалгаа хийлгэх, Монголдоо хийлгэх хоёрын гол ялгаа юу вэ?

-Чанарын тухайд ямар ч ялгаа байхгүй. Харин үнийн хувьд эрс тэс ялгаатай байдаг. Жишээ нь Америк, Солонгост 10 мянган доллараар хийгддэг мэс засал Монголд ердөө 1000-3000 доллараар хийгдэж байна. Ер нь гоо сайхны хагалгааны үнэ ханшаараа Монгол Улс  Азидаа хамгийн хямдад тооцогддог. Гэтэл Америк, Солонгост хийгдэж байгаа хөхний имплант, бэлэг эрхтний филлер гэх мэт бүтээгдэхүүнүүд аль аль нь нэг л газар үйлдвэрлэгддэг. Жишээ нь энэ салбарт гол түүхий эд нийлүүлэгч Mentor, Motiva зэрэг брэндүүд байна. Үйлдвэрээс гарахдаа бүтээгдэхүүн бүр дахин давтагдахгүй сери, чип зэрэгтэй үйлдвэрлэгддэг. Солонгост сайныг нь нийлүүлээд, Монголд тааруухныг борлуулдаг гэсэн үг биш. Бүгд яг адилхан нэг газраас түхий эдээ авдаг. Гагцхүү тухайн орны такс, татвар зэргээс хамаараад ашгийн хувь, хэмжээ л яригддаг. Өөр ямар ч ялгаа байхгүй.

Цаашилбал, мэс заслын дараах эмчилгээ сувилгаанаас авахуулаад эрсдэл, асуудал үүслээ гэхэд эргэж буцах эзэн, хаяг гэх мэтээ бодвол эх орондоо хийлгэсэн нь яаж ч бодсон давуу шүү дээ.

Гадаадад, ялангуяа Солонгосын гоо сайхны эмнэлэгт хийлгэсэн мэс засал нь амжилтгүй болоод, засуулах гээд эргээд хандахад тухайн газар нь авч хэлэлцэхгүй, аргаа бараад ахиад мөнгө санхүүгээрээ хохирч манайхаар засуулсан кейсүүд ч олон бий.

Товчхондоо ижилхэн Mentor брэндийн имплантыг 10 сая төгрөгөөр эндээ хийлгэх үү, 10 мянган ам.доллараар Солонгост очиж хийлгэх үү гэдэг нь хувь хүүний сонголт юм.

БУРИАД, КАЗАКСТАН, ӨВӨРМОНГОЛООС ИРЖ ГОО САЙХНЫ ХАГАЛГАА ХИЙЛГЭДЭГ 

-Гоо сайхны хагалгаагаар АНУ болон Солонгос улс хоёр дэлхийд тэргүүлдэг гэж үнэн үү? Манай улс энэ талбарт хаахна яваа бол? 

-Америк бол энэ салбар анх үүсэж, хөгжсөн улс. Азидаа Солонгос улс тэргүүлэх болсон нь хүн амынх нь эрэлт хэрэгцээтэй холбоотой гэж болно. Бусдаар Азид Япон улс энэ салбарт анхдагч нь. Солонгос эмч нар анх Японд очиж мэргэжил дээшлүүлж, суралцаж байсан түүхтэй.

Манай улс энэ талбарт энд, тэнд явна гэж ранк тодорхойлмооргүй байна. Тийм эрх бүхий субьект ч би биш. Ямартай ч сайнтай ч, муутай ч урагшилж, ахиж хөгжиж ирлээ. Эмч нарын ур чадвар, мэдлэг мэдээлэл, мэс заслын тоног төхөөрөмж, технологийн хувьд аль ч улсын эмч, эмнэлгээс дутахгүй.

Аливаа салбарын хөгжил дэвшил зах зээлийн эрэлт хэрэгцээ, хүн амынхаа тооноос шууд хамаарч байдаг зүй тогтолтой. Манай эмнэлэг гэхэд 2015 онд анх байгуулагдаж байсан бол өдгөө 3 салбартай, 50 гаруй ажилтантай болж өргөжин тэлээд байна. Бүхий л төрлийн гоо сайхны болон пластик мэс заслыг хийж байна. Эмнэлгийн байр, зай талбай, тохижилтоос авахуулаад техник, тоног төхөөрөмж, тоноглол ямар ч олон улсын эмнэлгээс дутахгүй. Эмч нарын ур чадвар ч ялгаагүй хамгийн сайн эмч нар эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.      

-Гоо сайхны хагалгаа, үйлчилгээг дагаж багагүй валют гадагшаа урсдаг юм билээ. Өөдрөгөөр төсөөлье л дөө. Манай улс хэзээ нэгэн өдөр энэ чиглэлээр аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх боломж байж болох уу?

-Ирдэг болсон. Жишээ нь манай эмнэлгийн датаг харвал Буриад, Казакстан, Өвөрмонголоос цөөнгүй үйлчлүүлэгч ирдэг. Орос, Хятадад косметик мэс заслын өртөг өндөр байдагтай холбоотой л доо. Манай эмнэлэгээс олон улс руу чиглэсэн маркетинг хийгээгүй байхад л өөрсдөө судалж мэдээд манай эмнэлгийг зориод ирдэг. Энэ тоо ирэх жилүүдэд өснө гэж харж байгаа.

Гол нь Монгол эмч нар туршлагатай, чадвартай. Олон улсын жишигт нийцсэн гоо сайхны шилдэг шийдлүүдийг өрсөлдөхүйц үнээр санал болгодог учраас пластик мэс заслаар дамжуулан жуулчин татах боломж бий.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД МААНЬ БИЕ БИЕНЭЭ, ХАРИЛЦААГАА, АМЬДРАЛАА ХАЙРЛАЖ БАЙГААГ ХАРААД ХАЙР, ХҮНДЛЭЛ МЭДЭРДЭГ 

-Хүн бүрд өөрийн гэсэн өвөрмөц гоо үзэсгэлэн байдаг. Зарим нь төрөлх төрх байдлаа тухайн нэг агшны сэтгэлзүйн асуудлаас болоод косметик хагалгаа сонгох тохиолдол ч байж болно. Онцын шаардлагагүй ч гэмээр ийм тохиолдолд танай эмнэлэг яаж ханддаг вэ?

-Бид гагцхүү үйлчлүүлэгчийнхээ хүсэлт, хэрэгцээг биелүүлэх үүрэгтэй үйлчилгээний байгууллага. Гоо сайхны мэс заслыг сонгох эсэх нь тухайн хүний сонирхол, сонголтын асуудал. Бурханы бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэдэг шиг засуулахыг хүсдэг бяцхан өө ч байж болно. Тэр бяцхан өөг засуулахад өөртөө итгэх итгэл эрс нэмэгддэг учраас л үйлчлүүлэгчид энэ сонголтыг хийдэг. Эсвэл 40-өөс дээш насныханд түгээмэл тохиолддог зовхи унжилт байж болно. Жишээ нь энэ тохиолдолд хараанд сөрөг нөлөө үүсгэдэг учир зовхи татуулах шаардлага зайлшгүй үүсдэг гэх мэт зайлшгүй шаардлагууд ч байж болно. Ерөөсөө хувь хувь  хүний сонголтын асуудал шүү дээ. Бид гагцхүү хүн бүрийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандах ёстой. Үүрэгтэй ч гэж болно.

Нөгөө талаар би хувьдаа найз нөхөд болон ойр дотныхондоо тэр чинь онцгүй байна, тийм мэс засал хийлгээч гэж хэзээ ч зөвлөдөггүй. Энэ бол этикийн асуудал.

Харин татгалзах ганцхан шалтгаан байдаг нь зөвхөн эрүүл мэндийн шалтгаан.

Нэг сонин кэйс. 38 настай эмэгтэй бие галбиржуулах хагалгаанд орохоор боллоо. Өртөг нь 29 сая төгрөг. Юу юугүй мөнгөө тушаачихсан. Гэхдээ би татгалзаж буцаасан. Учир нь тэр үйлчлүүлэгч хоёр удаа хавдар тусаад эдгэрсэн бүсгүй байсан. Хэдийгээр шинжлэх ухаанд хавдар туссан ч гэсэн эдгэрээд 3 жил болсон бол цоо эрүүл гэж үзнэ гэдэг ч хувь хүн маань зөвшөөрч өгдөггүй. Оройжин унтуулгын эмчээсээ авахуулаад ярьж, зөвлөлөө. Ямар ч хориглох заалтгүй гээд байдаг. Эцэст нь хавдрын эмнэлэг рүү ярилаа. Гэтэл үйлчлүүлэгч маань судасны хатангиршил үүсэж байсан, уян зүүнээс өөр зүү хатгаж болдоггүй гэдгийг мэдэж авлаа. Болгоомж сэрэмж чухал гэдэг нь ийм учиртай.

Тэр шөнөжин унтаж чаддаггүй. Үүрээр 6 цагтай уралдаж эмнэлэг дээрээ ирж 29 сая төгрөгийг нь буцаалаа. Хэдийгээр мөнгө чухал ч хоёр хавдар тусаад эдгэрсэн хүнээс 29 сая төгрөг аваад би яах юм. Дараа нь үүсэх эрсдэл юу ч билээ. Сайхан болох чухал ч амьд явахаас чухал биш шүү дээ. Үүнийгээ ч хэллээ. Уйлж байна. Нөхөртэйгээ хамт ирчихсэн, нөхөр нь миний талд, хоорондоо маргалдаад. Хувь хүний хүсэл сонирхол хэцүү шүү дээ. Тас хориод байж болдоггүй. Ингээд та хоёр гарч сайтар зөвлөлдөөд шийдээ гаргачихаад ир гээд гаргалаа. Хэсэг хугацааны дараа эхнэрийн талд асуудал шийдэгдэж хагалгаандаа орж байгаа юм. Хөх сойлгох, хэвлийн өөх соруулах буюу галбиржуулах хагалгаанд орсон. Амжилттай болсон. Сарын дараа  таараад баярласандаа бэлэг өгч билээ. Нэг сайхан гунхсан хүүхэн болчихсон явж байсан. Үр дүнгээ үзээд өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авч байгаа үйлчлүүлэгчдээ хараад хамт олноороо, өөрөөрөө ч бахархаж, баярлах мэдрэмж төрдөг.

Амьдрал үнэхээр баялаг, манай салбар үнэхээр сонирхолтой. Эхнэр нь гоо сайхны хагалгаанд ороод гоё болчихсон чинь харддаг болоод “Танай эмнэлгийг шатаана” гэж агсам тавьж байсан тохиолдол ч бий.

-Нээрээ л сонирхолтой салбар юм. Санаанаас гардаггүй кэйсүүдээсээ хуваалцаж болох уу?

-Хөгжилтэй, хайрламаар заримдаа инээдтэй ч гэмээр кэйсүүд зөндөө. Эхнэр нь нөхрөө дагуулчихсан, бэлэг эрхтний нөхөн сэргээх мэс засалд орохоор хүрээд ирнэ. Манай нөхрийн боов олигтой томроогүй байна гэж маргасан эхнэр ч бий /инээв/. Нөхөр нь эхнэртэйгээ хөтлөлцөөд галбиржуулах хагалгаанаас авахуулаад эмэгтэйчүүдийн үтрээ чангалах мэс засалд хүртэл орно. Тэдний бие биенээ, харилцаагаа, амьдралаа хайрлаж байгаа нь хэчнээн сайхан санагддаг гээ. Тэднээс би хайр, хүндлэл мэдэрдэг.

Заримдаа гоё сайхан болох хүсэлд мөнгө, эдийн засаг ч тийм чухал биш ээ. Апликэйшний зээл аваад эрхтнээ томруулах мэс засалд орчихоод явчихаж байна. Ээж нь утасдаж цаг аваад хүүгийнхээ бэлэг эрхтэнг томруулах ажилбарт оруулж байна. Ах нь дүүгээ дагуулчихсан эрэгчтэйчүүдийн хагалгаанд орж байна. Нэлээн ахимаг настай хүн, эхнэр нь зөвшөөрөхгүй байсан ч хүүхдүүд нь зөвшөөрч, дэмжсэн учраас Хөвсгөлөөс ирж нүүрнийхээ арьсыг татуулж байна гэх мэт. Дал гарчихсан хоёр эрэгтэй найз нэг нь зовхио, нөгөө нь арьсаа татуулж байх жишээний.

Их олон жилийн өмнө 60 орчим настай, харахад царайлаг, хүчирхэг, нэлээн нуруулаг эгч орж ирээд, нулимс нь цийлэгнэчихсэн, үр хүүхдүүдийнхээ төлөө насаараа зүтгэлээ, өөрийгөө ч олигтой хайрласангүй. Тэглээ гээд хэн ч намайг үнэлсэнгүй, хайрласангүй. Яадгийн, эгч нь тэтгэврийн зээл авчихлаа, өөртөө ганц хөмсөг ч болов шивүүлье гэж байсан нь санаанаас ер гардаггүй.

Гоё сайхан болох хувь хүнд хэчнээн их нөлөөтэйг, хичнээн чухлыг энэ мэт жишээнүүдээс харж болно. Тийм ч учраас бид ямагт үйлчлүүлэгчийнхээ хүсэл, сонирхлыг нэгт тавьж, хүндэтгэн хайрладаг юм.   

Гэр орондоо нэг сандал, буйдангийн байрлалыг өөрчилчихөд хүртэл сайхан болоод сэтгэл сэргээд явчихдаг даа. Амьгүй юм хүртэл гоё сайхныг шаардаж байхад амьтай хүн гоо сайхныг хүсэлгүй дээ.

ЗӨВХӨН “ИНФИНИТ” ЭМНЭЛЭГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ 7 ХОНОГ ХЭВТҮҮЛЭН ЭМЧИЛДЭГ

-Танай “Инфинит” эмнэлэг мэсийн бус аргаар залуужуулах, дэлхийд тэргүүлэгч арьс гоо заслын шилдэг, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч мэргэшсэн клиник гэсэн тодотголтой юм билээ. Үнэхээр мэсийн бус аргаар залуужих боломж бий гэж үү?

-Байгаа. Энэ салбар мэсгүйгээр залуу насаа удаан хадгалахын чухлыг сурталчилдаг болсон. Мэрийдэг болсон. Үүний тулд үрчийж, унжсан хойноо биш аль болох залуугаасаа урьдчилан сэргийлэх нь чухал. Би гэхэд 25-тай байхдаа л аятайхан тос хэрэглэж, гоо сайхны салонд орж байх минь яав гэж бодох тохиолдол бий. Цаашилбал, залуу байгаа дээрээ гоо сайхны хагалгаа хийлгэх тусмаа үр дүн сайн, өөрийнх мэт болдог гэж үзэх нь ч бий. Ялангуяа залуу охидод мэсийн бус аргыг зөвлөнө.

-Сүүлчийн асуулт. Танайхтай ижил төрлийн олон эмнэлэг байгаа. Үйлчлүүлэгч  “Инфинит” эмнэлгийг сонгох ганц шалтгааныг хэлээч? 

-Ганц биш гурвыг хэлж болох уу /инээв/.

Юун түрүүн эмч нарынхаа туршлагаар итгэлтэйеэ бахархана. Ихэнх эмч нар маань 10-аас дээш жил ажилласан туршлагатай. Эмнэлэг маань 20-иод жил үйл ажиллагаа явуулж байна.

Хоёрдугаарт, эмнэлгийн тоног, төхөөрөмж, мэс заслын өрөөний хамгийн орчин үеийн тоноглол, технологиор бол бараг манайхтай өрсөлдөх эмнэлэг ховор доо. Хамгийн сүүлийн үеийн 4К дурангийн хагалгааг хүртэл хийж байна. мэс заслын өрөөний халдваргүйтгэл, ариутгал дээр мэргэшсэн эмч ажиллаж байна. Жишээ нь, харвин тайрах хагалгаанд 40-өөд багаж ашигладаг байх жишээний. Тэдний нэг нь л ариутгал, халдваргүйтгэлийн горим алдагдах л юм бол аюул, эрсдэл яг дэргэд отож байдаг.

Гуравдугаарт, манай эмнэлэг үйлчлүүлэгчээ хагалгааны дараа 7 хоног хэвтүүлэн эмчилдэг. Энэ нь дэлхийн стандартад ч байдаггүй жишиг. Мэс заслын дараа 1-2 хоноод гардаг бол манайх 7 хоногт хэвтүүлж нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг.

Цаашилбал, мэс заслын дараа шарх, сорвийг хурдан эдгээх үүднээс тусгай наалтыг Японоос авдаг. Сорвины тосоо Германаас захиж авдаг гэх мэт давуу тал олон бий.

Би өөрөө эмч биш шүү дээ. Өөрөөр хэлбэл хагалгаа, эмчилгээ хийдэггүй зөвхөн удирдлага, менежментээ хийдэг учраас үүнээс үүдэлтэй давуу талууд бий. Ухаа нь би хэрэв эмч байсан бол хагалгаа, мэс заслаа хийх үү, удирдлага, менежментээ хийх үү гэдэг сонголттой тулна. Манай эмнэлгийн тухайд хамгийн сайн, хамгийн чадвартай эмч нараар багаа бүрдүүлж, сайн менежемэнттэй хослуулан өрсөлдөх чадвараа тодорхойлохыг эрхэмлэн ажилласаар ирлээ.

-Илэн далангүй, сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.    

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 1 минутын өмнө 73.83.94.24

Муу л эмнэлэг дээ эмч нар нь мөнгөний хойноос явцан хүнээ хайхардаггүй. Сайн мэднэ.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 158.59.146.30

bi er hun gehdee nuguu yumniihaa galbiriig uurchluulj bloh uu, kkkk

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.206

х***а манж бөөснүүд

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.206

х***а манж л******д хулгайд зүгээр орхин шэу бхгүй шдэ.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.206

Нам төр хулгайлсн түрүүний бөөс х***а манж хог шааруудыг үтр түргн далд ор2лж нам төрийг хулгайч х***а манж л******д-с цэврлээ яллх нь тодрхой шдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж