Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна. Тодруулбал, маргааш буюу 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхаарууллаа.
Мөн маргаашаас ихэнх нутгаар сэрүүсч, энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, тавдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цасан орно гэв.
Баасан гариг буюу тавдугаар сарын 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр мөн хүйтэрч, бороо, нойтон цас орох урьдчилсан төлөвтэй байна.
Салхи 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар, 5-р сарын 01-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3..+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.206
Юу ч мэдэхгүй нэрээ ч бараг збв бичж чадахгүй х***а манж хог шаарууд яагаад 20-30 жил удаан багшилсн гээч х***а манж бодлго юу мэдэхгүй допломгүй ш*** гарууд т/а өчнөөн жил ажиллсн гээч манж х***а бодлго л******д х***а манж бдлог-р юу чадахгүй бсн ч хамаагүй адгийн бдлгоор айхтар удаан адгийн тогтврт блгж ажилулсн. Зэвүүн л******д шү.