Еврази: Тарифыг бүрэн тэглэх бараа бүтээгдэхүүний жагсаалт

Еврази: Тарифыг бүрэн тэглэх бараа бүтээгдэхүүний жагсаалт

Еврази: Тарифыг бүрэн тэглэх бараа бүтээгдэхүүний жагсаалт

Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Хэлэлцээрт Монгол Улс нэгдсэн тохиолдолд хоёр талаас 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй экспортлох юм.

Одоогоор Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ хийж, ямар бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх, ямар бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй авахыг тохироод байгаа билээ. Тодруулбал, Монголоос нийт 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз/ орнуудад татваргүй нийлүүлнэ. Тухайлбал,

  • Мах, махан бүтээгдэхүүний 29,
  • Арьс, ширэн бүтээгдэхүүний 60,
  • Ноос, ноолууран бүтээгдэхүүний 204,
  • ХАА-н бусад бүтээгдэхүүний 73 нэр төрлийн бараа татваргүй байхаар урьдчилан тохироод байна.

Ингэснээр манай улсын экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагууд жилд гаалийн 16.6 сая ам.долларын татвараас чөлөөлөгдөх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн тарифын жагсаалт:

Харин хэлэлцээрийн хүрээнд доорх жагсаалтад дурдсан бараа, бүтээгдэхүүнүүд татваргүйгээр Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз/ орнуудаас  импортоор орж ирэх юм.

Иргэдийн зүгээс Монгол Улсад 375 нэр төрлийн бараа татваргүй орж ирснээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурна гэсэн эерэг хүлээлттэй байгаа юм.

Түүнчлэн Монголд үйлдвэрлэдэг, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 23 барааг татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг ЕАЭЗХ-нд хүргүүлснээс найман барааг нь хасаж, 11 барааг тарифыг харилцан тохирох нөхцөлөөр зохицуулахаар болж, дөрвөн барааг дэмжээгүй аж.

Татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг хүлээн авсан найман бараа:

  • Шингэн сүү
  • Өтгөрүүлсэн сүү
  • Шар сүү
  • Өтгөн цөцгий
  • Даршилсан өргөст хэмх
  • Сонгино
  • Төмс
  • Шар лууван, манжин гэх найман төрлийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд одоо мөрдөж байгаа 5-20 хувийн гаалийн албан татвар хэвээр байна.

Тарифыг бүрэн тэглэхгүй ч татварыг бууруулах нөхцөлтэй есөн бараа:

  • Хайлмал бяслаг -15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
  • Цөцгийн тос – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
  • Бяслаг – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
  • Бусад бяслаг -15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
  • Өндөг – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
  • Хатуу улаанбуудай – 5 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 3.75 хувь болгоно.
  • Зөөлөн улаанбуудай – 5 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 3.75 хувь болгоно.
  • Шар айраг – 25 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 18.75 хувь болгоно.
  • Цагаан архи – 40 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 30 хувь болгоно.

Харин иогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус зэрэг бүтээгдэхүүнийг хасуулах саналыг хүлээн авахаас татгалзсан байна.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн тарифын жагсаалт:

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг өнгөрсөн долоо хоногуудад УИХ дахь байнгын хороод хэлэлцсэн. Улмаар хэлэлцээрийн төслийг хэлэлцэх асуудлыг түр хойшлуулаад байгаа юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр "Евроазийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулснаар дотооддоо үйлдвэрлэж байгаа 20-иод нэр төрлийн бараанаас бусад бүтээгдэхүүний үнэ хямдарч, нийлүүлэлт сайжирна" хэмээн онцолж байгаа.

Харин Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр "Хэлэлцээ хоёр талд ашигтай байх ёстой. Монгол ямар боломж олж авахын хэрээр тийм боломжийг нөгөө талд олгоно гэсэн үг.

Хэлэлцээр 2023 оны есдүгээр сард Ч.Хүрэлбаатар сайдын үед эхэлсэн. Гэхдээ Ч.Хүрэлбаатар, Л.Гантөмөр гэдэг хүндээ биш энэ бол төрийн баталсан баримт бичигт тусгагдсан зүйл. УИХ-ын баталчихсан байгаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол сайд нар ажилгүй болно. Төрийн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг сайд нарт бий. Харин Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд энэ хэлэлцээр ашигтай гэдгийг батлан хэлье. Хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ. Монгол Улсын үйлдвэрлэл төрөлжинө. Тэгэхгүй бол үнэндээ бид нэг зах зээлээс бүрэн хамааралтай болчихсон байна. Үүндээ ч даслаа. Ганц урд хөрштэйгөө бүх наймаагаа хийдэг болчхоод байна. Энэ чинь алсдаа хөрвөх аюултай. Тэгэхээр тэнцвэр байх хэрэгтэй.

Оросын тал буюу Евразийн авч байгаа татвар 10-40 хувь буурахаас илүү ямар ашиг байх юм бэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн ОХУ, Казакстан болон бусад улсуудын лангуун дээр татваргүй очиж зарагдана гэсэн үг. Харин хэр хэмжээнд худалдаж авахыг бид мэдэхгүй. Нөгөө талдаа хэр хэмжээнд бид зарж чадахыг мэдэхгүй. Засгийн газар худалдаа хийхгүй шүү дээ. Гэхдээ Засгийн газрын түвшинд худалдаа эрхлэгчдийг дэмжье гэдэг бодлого бий. Энэ бол Монгол Улсын худалдааны алдагдлыг нөхье гэдэг ярианаас эхлэлтэй. Жишээ нь одоогоор бид 100 сая төгрөгийн бараа экспортолж, цаанаасаа гурван тэрбум төгрөгийн бараа авч байна гэвэл зөрүү нь хэд гарах вэ?

Тэгэхээр ядаж манайхаас нэг тэрбум ам.долларын бараа авдаг тэндээс гурван тэрбум ам.долларын бараа орж ирдэг байвал энэ бол харилцан бизнес байхгүй юу.

Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ зах зээл дээр бараагаа борлуулмаар байна гэдэг зүйлийг ярьсан. Ялангуяа малчдад маш хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр арьс шир үнэгүй болчихсон. Тэгвэл одоо гадна, дотнын хөрөнгө оруулагчид Монголд арьс ширийг боловсруулаад энэ зах зээл рүү гаргах хөдөлгөөн эхэлнэ. Ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээж евразийн зах зээл рүү гаргана. Энэ салбарт ч дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ, энэ бол баталгаатай" гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.114.203

Угаасаа л бага татвартай байсан юм бна шдээ. Манай хүнс үйлдвэрлэгчид хятадын хямд хүчтэй хурдан боловсруулдаг бордоо, химийн бодисоор ногоо, малаа таргалуулчихаад эх орны хөрс гэж хуцацгаана, Улаанбаатар утаан дунд үйлдвэрлэсэн юмаа экологийн эрүүл гэж том баачихаад ядарсан ард иргэдээ өндөр үнээрр дарамталчихаад ланд 300 унаад тансаглаж явдаг шдээ. Евроазийн бүсийн орнууд ядаж стандартаа барьж үйлдвэрлэнэ, Киргиз Монголоос дор байснаа гүйцэж түрүүлснийг саяхан зурагтаар аяллынхан ярьж байв шү

Avatar

иргэн 11 цагийн өмнө 202.126.92.86

үлгэр үлгэр

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 124.158.109.190

Орост бараагаа нийлүүлчихээд мөнгөө авч чадах ют уу? Маш дээрэнгүй шүүдээ, оросууд. Зарим нь гоё л харагдаж байна.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 192.82.88.243

Монгол улсад ямар ч ашиггүй шүү! Гантөмөрөө чи хараарай, 3 жилийн дараа гэхэд Оросын чанаргүй бараа Монголоор дүүрсэн байх болно!!!!!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.114.203

Нэгэнт өөрсдөө өдрөөр өсөж байгаа үнийг буулгаж чадахгүй ядуу иргэдээ дарамтад байлгах юм бол ядаж л бусдын хямд бараагаар ханга л даа. Энэ эсэргүүцэж байгаа нөхдүүд бүгд л эх орны үйлдвэр гэж иргэдээ шулж баяжиж ирсэн хямд бараа ирж бидний ашиг хэд дахин биш хэдэн хувь болох нь гэж боож үхэх гэж байгаа шуналтнууд шүү

Avatar

Зөнч 2 цагийн өмнө 103.57.95.28

Монголын жижиг,дундууд ингээд будаа юу?, 3 жил болоход тэсэж үлдэх үйлдвэр гарах болов уу

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 203.169.50.224

бусад гэдэг нь юу бэ

Avatar

ЗОЧИН 2025-04-29 202.126.93.21

КАЗАКСТАН КИРГИЗ МОНГОЛ ЧАЦАРГАНА СОНИРХОЖ БАЙГАА ЯДАЖ ЭДГЭЭР ОРОН РУУ ЭКСПОРТОЛМООР БАЙНА

Avatar

почин 2025-04-29 202.126.93.21

МОНГОЛ ЧАЦАРГАНААР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ БҮРЭН ХАНГАДАГ БОЛСОН ХЯТАЛ ОРОСОД БАЙДАГ НЬ ҮНЭН МОНГОЛ БҮТЭЭГДХҮҮНИЙГ 100% ДОТООДОД УРГУУЛСАН ЧАЦАРГАНААР ХИЙЖ БАЙГААГ БАТТАЙ ХЭЛЖ ЧАДНА ОДОО ДОТООДЙН ХЭРЭГЦЭЭНЭЭС ИЛҮҮ ГАРСАН БАЙГАА.ЧАЦАРГАНА УРГАДДАГГҮЙ БУСАД ЕВРО АЗИЙН ОРНУУД РУУ ЭКСПОРТЛОЖ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖМЭЭР БАЙНА
ЯПОНЫ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААН ГЭРЭЭ ХИЙХДЭЭ ЧАЦАРГАНЫГ ОРХИГДУУЛСАН БАЙСАН

Avatar

Нэргүй 2025-04-29 66.181.183.239

хамгийн гол нь бид хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах вэ гэдгээ тооцсон уу. тэгээд хэдий хирийг экспортолж чадахуу гэдгийг. энэ экспортоос олсон мөнгө нь импортоо нөхөж чадаж байна уу гэдгийг. Тооцоогүй сэтгэл хөдлөлөөр хийсэн гэрээ эргээд ашиггүй болвол яах вэ

Avatar

Нэргүй 2025-04-29 103.145.234.109

Шилний цаадах чихэр

Avatar

зочин 2025-04-29 202.126.93.21

ЯДАЖ ЧАЦАРГАНА ТҮҮГЭЭР ХИЙСЭН БҮТЭЭГДХҮҮНЭЭ ОРУУЛЧИХГҮЙ ДЭЭ ҮНИЙГ ХЭН ХИЙДЭГ БАЙНА
БИЗНЕС МЭДЭХГҮЙ ХЭДЭН УЛС ТӨРЧИД ХИЙСЭН ҮҮ

Avatar

. 2025-04-29 66.181.183.239

чацаргана зөвхөн Монголд байдаг юм биш шүү. Оросод ч зөндөө тариалдаг. Нз бүрийн юм хийдэг. Хятадад Шинжаан Ганьсуд ихээр тариалдаг. бидний монгол чацаргана гэж бодоод уудаг ундаануудыг Хятад чацарганаар хийдэг юм шүүдээ

Avatar

Нэргүй 2025-04-29 103.168.34.133

Монголоос мах гаргана гэж бүтэхгүй махныхаа үнийг буулгаж чадахгүй байж … Харин арьс шир ноос ноолуурыг минь тэд авах уудаа

Avatar

Нэргүй 2025-04-29 66.181.160.110

Монголоос алим, гүзээлзгэнэ г.м. экспортлох юм уу??!!

Avatar

Ха 2025-04-29 64.119.29.144

За даа, Монголд хэзээ ч унэ буурна гэдэг зуйл байхгуй. Харин ч хичнээн таатай нехцел бурдсэн ч нэмэгдээд л байна уу гэхээс.

Avatar

... 2025-04-29 202.9.40.46

хасаг, хиргис, белорусь, орсоос өөр гишүүнгүй, орсын л тоглоомын байгууллага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж