Байр суурь: Ерөнхий сайд эрх мэдэлдээ дулдуйдаж байна

Байр суурь: Ерөнхий сайд эрх мэдэлдээ дулдуйдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа талаараа мэдэгдсэн. Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж байгаа нь үнэхээр зарчимгүй үйлдэл. Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж байгаа нь зарчимгүй үйлдэл гэж мэдэгдсэн юм. Тэгвэл дээрх асуудалтай холбоотой хуульчдын байр суурийг тодруулан хүргэе.


ГИШҮҮДИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НЬ ЗАГИНААД СУУДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ

ХУУЛЬЧ Б.МЭРГЭН:

-Сөрөг хүчингүй шахам болчихсон том намын даргын ёсзүйгүй асуудалтай шууд холбогдож байгаа л асуудал юм л даа. Ерөнхий сайдын гаргасан үг, үйлдлийг шууд гэмт хэрэг гэж үзэхэд хэцүү. Харин илт худал мэдээлэл түгээж нэр төрд нь халдсан байж болзошгүй. Хэрэв УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдыг өөрийн нэр төрд халдсан гэж үзэж байгаа бол Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах боломжтой. Засгийн газар УИХ-аас бүрддэг. УИХ ард түмний төлөөлөл. Энгийн үгээр бол Ерөнхий сайд өөрийг нь томилдог хүнийхээ асуултанд хариулах, тавьсан шаардлагыг нь хүлээж авахгүй байна гэсэн үг. Хувь гишүүн гэж харахаас илүүтэй УИХ, УИХ-д ард түмнийг төлөөлж сууж байгаа гэж харах нь зүйтэй л дээ. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Засгийн газраас үйл ажиллагааныхаа зорилт, алсын хараандаа тохируулсан бодлого шийдвэрээ УИХ-аар оруулж ирж батлуулна. Батлагдсан хууль тогтоомжоо Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Засгийн газар нь өөрийг нь томилдог УИХ-аасаа дээгүүр эрх мэдэлтэй мэт аашилж, УИХ-ын гишүүдийг Засгийн газрын тэргүүн нь загинаад суудаг байж болохгүй. МАН-ын дарга нь Ерөнхий сайд, дээр нь МАН УИХ-д олонх болсон. Мөн УИХ-д суудалтай намуудын төлөөлөлд хамтарсан Засгийн газарт орж ажиллах санал тавьж, зарим салбар яамдаа хариуцуулан ажиллаж байна. Ийм үед УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг намын дарга гэж харж байгаа учраас түүний "базуурт" орчихоод байгаа учраас Ерөнхий сайд эрх мэдэлдээ дулдуйдаж, бардам загнаж байна. УИХ-ын гишүүд ч бас өөрийн эрх, үүргээ мэдэж байгаа байх. Үнэхээр шаардлагатай гэж үзэж байгаа бол УИХ-аас Засгийн газраа огцруулах санал оруулах эрх нь нээлттэй байна.

Өмнөх засгийн газруудын насжилт 1.5-2 жилийн насжилттай байсан. Энэ үед төрийн бодлогын залгамж халааны асуудал хөндөгддөг байсан. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд бүх сайд нараа шинэчилэхээс гадна шинээр бодлогоо тодорхойлж, өмнөх сайдынхаа үйл ажиллагааг үгүйсгэдэг байдал нь төрийн бодлогын залгамж халаанд сөргөөр нөлөөлдөг байсан. Тийм учраас Засгийн газар тогтвортой байх нь нэг талаараа зөв зүйтэй асуудал юм.

Гэхдээ Засгийн газрын тогтвортой байдлыг шууд хэн нэгэн хүн тогтвортой байхтай холбож ойлгож болохгүй. Хүн нь солигдсон ч бодлого нь тогтвортой үргэлжилдаг хууль эрх зүйн орчинтой болох нь чухал. Гэтэл Засгийн газрын тогтвортой байдлыг шууд хуулиар зохицуулж өгөх нь хэцүү. Дунджаар 2 жилийн настай байдаг учраас одоо солих ёстой гэсэн шаардлага тавих ч боломжгүй. Нэгэнт хуулиараа УИХ дөрвөн жилийн хугацаатай байгуулагдаж тэндээсээ Засгийн газрын тэргүүнээ томилно. Дараагийн парламент бүрэлдээд өмнөх Засгийн газрын тэргүүнийг улираан сонгож байгаа бол ажлаа хийгээд явахаас өөр аргагүй. Нэг хүн удаа дараа Засгийн газрыг тэргүүлснээр түүнд хэт их эрх мэдэл төвлөрөх гээд байна гэдэг шалтгаанаар Засгийн газрыг огцруулах үндэслэлгүй. Үнэхээр тэгж үзэж байгаа бол Засгийн газар хоёр жилээр байгуулагдана гэсэн хуулийн өөрчлөлт хийхгүй юм бол одоогийн хууль эрх зүйн орчноор бол нэг хүнд эрх мэдэл хэт төвлөрсөн учраас Засгийн газрыг огцуулах боломж хаа ч байхгүй. Олон улсын туршлагаас харахад Засгийн газрын тэргүүн нь тогтмол  солдигдоод явдаш жишиг ч бий. Тэгэхээр хүн нь солигдсон ч төрийн бодлого, залгамж халаа нь тогтвортой үргэлжлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал.

"ПАРЛАМЕНТ ЕРӨНХИЙ САЙДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙГААД АСУУДЛЫН ГОЛ НЬ БИЙ"

ХУУЛЬЧ Д.ҮҮРЦАЙХ:

-Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа хамгийн том алдаа бол зөвхөн өөрөө өөрийгөө тараах эрхтэй, нийгэм эдийн засгийн дурын асуудлыг санаачлан хэлэлцэх бүрэн эрхтэй, дараагийн сонгуулиас нааш аливаа хариуцлага хүлээлгэх бараг боломжгүй “супер” УИХ-тай байгаа явдал юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг бага зэрэг нарийвчлан зохицуулсан. 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоог хосолмол хэлбэртэй болгож өөрчилсөн. Харамсалтай нь бид төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа онолын хувьд “парламентын абсалютизм” гэж нэрлэгддэг энэ ноцтой алдаагаа засах боломжоо ашиглаагүй. Үүний үр дагавар нь өнөөдөр ч харагдсаар байна.  Парламентын ардчилал бол Ерөнхий сайдын ардчилал байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын бодлогыг дэмжих парламентын олонхтой байх тохиолдолд л энэ засаглалын хэлбэр ажилладаг. Тийм нөхцөл хангагдаагүй тохиолдолд тухайн парламентыг хамтын шийдвэр гаргадаг, хамтын хариуцлага хүлээдэг байгууллагынх нь хувьд тараагаад, бүрэн эрхтэн болсон ард түмнээр дахин Ерөнхий сайдаа буюу Засгийн газраа дэмжих олонхтой парламент бүрдүүлүүлэхээр шинэ сонгууль явуулдаг байх ёстой. Гэтэл манай Үндсэн хуулиар ийм боломж байхгүйтэй адил бөгөөд одоогийн Ерөнхий сайд хэд хэдэн удаа парламентын дэмжлэггүйн улмаас асуудал нь унаж байсан. Нүүрсний хулгайн асуудал, Төрийн хэмнэлтийн хууль хэлэлцэгдэж байхад болон хамгийн сүүлд 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар

Ерөнхий сайд энэ УИХ-ын олонхын дэмжлэггүй, де факто огцорсон Ерөнхий сайд болохоо харуулсан. Харин Монгол Улс төрийн эрх мэдлийн хуваарилалт дахь энэ ноцтой алдаагаа засаад, төр нь цэгцрээд, хурдтай хөгжиж цэцэглээд цааш явах замд садаа болох гэсэн хорлогчин этгээдүүд Цэцийн “давхар дээл”-ийг зөвшөөрсөн шийдвэрээс боллоо, Ерөнхий сайд хэт их эрх мэдэлтэй болж, УИХ-даа захирагдахгүй байна гэхчилэн олныг төөрөгдүүлсээр ирлээ.

Үүний эсрэг олон түмэн хэрсүү байх хэрэгтэй. Харин нөгөө талд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчөөс болон гадна, дотны хорлогчдоос айж хулчийхгүйгээр дээр дурдсан алдааг залруулахад чиглэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яаралтай боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих хэрэгтэй. Асуулт: Өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийг асуусан асуултанд тэрээр хариулахдаа зохисгүй харьцсан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүнд хүлээлгэх ямар нэг хариуцлага байх уу?  Хариулт: Тэр харьцаа бол надад тун зохисгүй харагдсан. УИХ, түүний гишүүд бол Засгийн газрыг байгуулж, шийдвэр үйл ажиллагаанд нь хяналт тавих дээд байгууллага.

Нээрээ л Х.Тэмүжин гишүүний хэлээд байгаа шиг сандал суудлын байрлалаас эхлээд УИХ-ын толгой талд нь гарц суучихаад, даваагүй зан гаргаад байдаг байж болохгүй. Гэхдээ энэ нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний авир араншин, оюуны бядтай холбоотой болохоос биш, Засгийн газар гэдэг институци, түүнийг толгойлж буй Ерөнхий сайд хэт их эрх мэдэлтэй болсонтой огт холбоотой биш. Би дээр хэлсэнчлэн Ерөнхий сайд гэдэг нэг толгойтой төртэй болж, түүнийгээ хянаад, шахаад нэг зүгрүү хараад явдаг болохын тулд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн эрх мэдлийн хуваарилалтаа алдаагүй болгохоос өөр зам үгүй. Хариуцлагын тухайд нэгд, ёс зүйн хариуцлага, хоёрт, УИХ огцруулах замаар улс төрийн хариуцлага хүлээлгэх, гуравт, сонгогчид дараагийн сонгуулиар дүнг нь тавих гэсэн хувилбарууд байж болно. Миний ойлгосон түвшинд бол хууль зүйн ямар нэг хариуцлага хүлээлгэх асуудал яригдах боломжгүй үйлдэл шиг санагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-01 202.126.90.81

АН бөгөөс улсын сан хөмрөгийг хоослохоос эхлээд хэрүүл х****л жатгын үүр ямар нүүрээрээ нийгмийг талцуулж улс төрийг зохиомлоор хурцатгахаас өөр эерэг ажил 0 байх юм. Стратегийн ордын дээрэмчдэд хаалт хийж эхэлсэн Оюун-Эрдэнийг зайлуулах гэнэ үгээр өөнтөглөад явахгүй дээ

Avatar

зочин 2025-05-01 66.181.191.37

УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудлыг олонхийн саналаар л шийднэ биз дээ, Олонх нь Засгийн газар ерөнхий сайдыг дэмжиж байна, Ерөнхий сайдыг унагах гэсэн АН-ын бүлгийн зарим хэсгийн саналыг ч дэмжихгүй байгаа нь илт, УИХ-ын хэн нэгэн нь,эсвэл хэсэг бүлэг нь ажил хаях,суулт хийх, өлсгөлөн зарлахад УИХ тарж байх Засгийн газар унаж байх хуулийн заалт байхгүй, УИХ хуулиа мөрд, Олонх нь хуралдаа оролц ажлаа үргэлжлүүл АН-ынхан хэнд эрхлээд байгаа юм

Avatar

Зочин 2025-05-01 66.181.190.223

ЗГ – ийг тараан хорлох Мэргэн гэгч боль. Чамаар монгол дутахгүй

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.160.54

гуцаа

Avatar

Zochin 2025-05-01 202.9.46.236

Irgen bat ta vvrtsaixiig b*** dolooj baixiig yag hassan uu ?

Avatar

Нэргүй 2025-05-01 103.212.118.180

SEKSDNEE BOOW XUSNEER GOE XXNOO SEKSYGEER VANXANDNAA

Avatar

Нэргүй 2025-05-01 103.212.118.180

80955877TSAGN UILCHLGE

Avatar

Зочин 2025-05-01 66.181.181.162

Зөв юм асуусан гишүүнээ л троллууд нь нүдээд байхий. Яаж хөгжнөө энэ улс, үнэн бүрхэг байна даа.

Avatar

Нэргүй 2025-05-01 139.5.217.128

ЕС үнэнийг хэлсэн. Та нар ЕС хийж чадахгүй байж саваагүй нохой болж сар руу хуцацгаахаа больчих. Нусан журууд минь.

Avatar

зочин 2025-05-01 66.181.186.208

Үнэн үг хэлсэн ЕС хуулийн хариуцлага хүлээх үндэслэл бий юу оффшор Баярцогтын дэмжлэг ивээлээр Баярмаа гэгч жагсаалтаар шудрага гарсан эргэлзээтэй гэгддэг,,,

Avatar

Зочин 2025-05-01 66.181.181.162

Тэгвэл үнэн юм асуусан УИХ-ын гишүүн яагаад буруутан болчвоо хаха логикгүй мэдрэл гарууд байхаар яаж хөгжхөвдээ.

Avatar

Нэргүй 2025-05-01 43.242.242.59

Элбэгдоржийн бас нэг дохиур өмгөөлөгч. Мэргэн нь Элбэгдоржийг ерөнхийлөгч байхад нь тэдний ажлын албанд ажиллаж байсан. Тийм болохоор түүний төлөө үхэн хатан явах нь гарцаагүй. Ж.Баярмааг ард түмэн сонгоогүй. Тэр намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн. Тийм болохоор Ж.Баярмаа бол АН-ын гишүүдийн төлөөлөл юм. Засаг төрийг тогтворгүй байлгах нь Лодойсамбуу, Баярмаа нарт хэрэгтэ байж болох ч ард түмэн үүнийг хүсэхгүй байна. Бид 35 жил будиллаа. Одоо болноо

Avatar

Нэргүй 2025-05-01 139.5.218.78

ХУЛИЛЧ НЭР ЗҮЖ МЭРГЭН ХҮН БОЛОХ ГЭСЭН МАЛНУУД ТОНИЛ ЦАША

Avatar

Нэргүй 2025-05-01 139.5.218.78

ХУЛИЛЧ НЭР ЗҮЖ МЭРГЭН ХҮН БОЛОХ ГЭСЭН ЛАЛРУУД ХУЦХА БОЛЬ

Avatar

Зочин 2025-05-01 103.212.116.30

Баярмаа жагсаалтаар орсон уччраас ард иррэдийн гэхээс илүү намынхаа төлөалал болж баайгаа юм Явган хэрүүлээ больж баялгийн сангийн бүрдүүлэлт хүнс барааны үнийн өсөлт эдийн засгийн хчмралыг хэрхэн давахаа яриачээ УИХ дэндүү олон гишүүнтэй болсон яажил таслана бөөнөөрөө гадаад явна ард иргэдэд хэрэгтэй юм хийхгүй байна Зардал нь хэтэрлээ

Avatar

ИРГЭН 2025-05-01 66.181.180.198

Данх хүнээр бол БИЕЭ ИХ ТООСОН ,хүн болгоныг л дугаргахгүй дээрлэхээд л байгаа харагддаг, өөрөө мэдээлэлтэй болохоор тэрийг чинь ч ил гаргана гээд заналхийдэг болчихсон.

Avatar

Нэргүй 2025-05-01 103.212.162.165

Оюун-Эрдэнэд бусдаас шаарддаг төрийн албан хаагчийн ёс суртахуун битгий хэл эмэгтэй хүнийг хүндэтгэх байтугай хүнтэй зөв харьцах 4 -р ангийн хүүхдийн хэмжээний суурь хүмүүжил, соёл алга. Намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэдэг ялсан баатрын Төрөлх араншин нь ил гарч бна. АН-нх хохь нь хүчтэй сөрөг хүчин байсан бол бүлгийн гишүүнийг дээрэлхэх бүү хэл гөлөг болж байх байлаа

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.183.192

Баярмаа яаж их хуралд суусан бэ. 2016-2020онд парламентад суусан мэдлэг чадвар тэгширсэн улс төрч өнөөгийн их хуралд дуу хоолой нь үгүйлэгддэг З.Нарантуяаг жагсаалтаас хасуулж индрээс чирч буулган үймээн зодоон үүтгэж түүний оронд өөрийнхөө нэрийг оруулах гэж зүтгээд манай намын гишүүд дэмжигчид ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж,шившгээ хутгаж яах аргаа мэдэхгүй болсон Баярцогт маань уравсан хулгай элбэгдоржтойгоо зөвшилцөөд л энэ Жудгийн Баярмааг дублёрдсон, сонгогдсон гишүүн бол биш шүү

Avatar

mgl 2025-05-01 103.9.90.130

монголын дайсан эрлийзүүд бүгд нэгдээд их хурлаасаа эхлэн засгийн эрхийг булааж авахаар улайрцгааж ерөнхий сайд руу бүлэглэн бүх сувгаар дайрцгааж бн шүү сэрэмжэй байцаагая

Avatar

Нэргүй 2025-05-01 103.168.34.50

АН хурал хаяхад зарим гишүүн нь хаяхгүй. ингээд хэн урвагч гэдгийн мэдэхэд амар болно.

Avatar

Нэргүй 2025-05-01 202.55.191.194

2 ХОШНОГО ШААНА БИЗ.

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.184.48

Давраад дархлагдсан байгаа Оюунэрднийг өөрчлөн биздээ. мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа сайд нар дагаж өөрчлөгдөх шаардлагагүй

Avatar

Бат 2025-05-01 192.82.64.215

ҮҮРцайх гдг гөлөг б**с долоож байна. Тэс хөндлөн баагий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж