Монголын сагсан бөмбөгийн баг, тамирчид хилийн чандад нэр алдраа дуурсгах нь олширч, олон амжилтын эзэд болж байна. Үүний сүүлийн жишээ Ч.Тэмүүлэн боллоо. Хасын Хүлэгүүд багийн залуу тоглогч тэрбээр Вьетнамын дээд лигийн Сайгон Хит багт зээлээр тоглох гэнэ.
Сайгон Хит багийн 3х3 сагсан бөмбөгийн бүрэлдэхүүнд монголчуудын сайн таних Кристофер Блэйк тоглодог аж.
Өдгөө 20 настай Ч.Тэмүүлэнгийн хувьд Хүлэгүүд багтай урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд өнгөрсөн жил дээд лигийн аварга болоход өөрийн хувь нэмрийг оруулсан билээ. Мөн энэ жил багийн гол тоглогчдын нэг болтлоо өсөн дэвжсэн юм. Түүнчлэн түүний хувьд 3х3 сагсан бөмбөгөөр залуучуудын шигшээ багт дуудагдаж, олон улсын цөөнгүй тэмцээнд оролцсон туршлагатай.
Вьетнамын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал зургадугаар сард эхлэх бөгөөд есдүгээр сард аварга нь тодордог. Өнгөрсөн жил зургаан багтай эхэлсэн тус лигт Сайгон Хит баг түрүүлжээ.
Нэргүй 2025-04-28 104.28.211.78
Australiad irj toglodog bolchihvol ug n ih hereg bna, English surna, bieiin huchnii toglolt-d dasna, toglogchid, bagiin soyol gej yu baidagt suraltsana geh met. Tsalin ch sain. Jiliin 145K – 1 say dollar hurtel baij bolno. Aav eejee daguulj ochood tansag amidarna shuu dee.
зочин 2025-04-28 66.181.166.196
За мэдэхгүй ээ, вьетнамд сагс тоглоод сайжирна гэдэг ч хэцүү л юм, тэрний оронд монголдоо сэлгээнээсээ үзэж байсан нь бараг дээр баймаар санагдах
водка 2025-04-28 202.21.119.186
6-9 сард тоглоход манай лигийн сэлгээнд ямар хамаа байнаа, манайд зун нь лиг явагдах уу?
Нэргүй 2025-04-28 203.17.23.177
УЛНЫ МОНГОЛД СПОРТ ОГТ ХӨГЖИЖ ӨГДӨГГҮЙ. ГАНЦ НЭГ САЙН ЧАДВАРТАЙНУУД НЬ СПОРТ САЙН ХӨГЖСӨН ГАДААДЫН ЛИГТ ТОГЛОСОН ХАМААГҮЙ ДЭЭР.
иргэн 2025-04-28 103.168.34.142
Лиг нь хөгжөөд тоглогч нь гадагшаа тоглодог санагдахын