УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол генерал Та бүхэн монголын цэрэг, арми, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, сүр хүч, амьд түүх, алдар гавьяаны эзэд, бас өнөөгийн удирдан манлайлагчид мөн.

Эх орныхоо тусгаар тогтнол, энх цагийн бүтээн байгуулалтын төлөө амьдрал тэмцлийн хатуу бэрх замыг туулсан бэлтгэл болон чөлөөндөө байгаа генералуудынхаа туулсан замнал, туршлага мэдлэг, эр зориг, эх оронч зүтгэлээр бахархдаг. Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье гэлээ.

Мөн тэрбээр, өнөөдөр төрийн тусгай албаны удирдах дээд албан тушаалыг хашиж буй 33 генерал байгааг онцлоод, эрхэм дээд генерал цолны эзэд Та нар бол хувь хүний төдийгүй төрийн түшмэдийн төгс сайн чанар, үлгэрлэн манлайлагчид. Тиймээс генералуудаа төр засаг нь хүндэтгэн эрхэмлэдэг, цэрэг арми нь мэхийн ёсолдог, ард түмэн нь бахархан дээдэлдэг билээ.

Та бүхэндээ болон танай гэр бүлийнхэнд УИХ-ын өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье гэв.

Монгол Улсын төр засгаас генерал цолыг бий болгож, олгож эхэлснээс хойших 81 жилийн хугацаанд 230 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэн бөгөөд өнөөдөр бэлтгэл, чөлөөнд, ажиллаж байгаа нийт 129 генерал цолтон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 минутын өмнө 14.1.81.33

Генералууддаа баяр хүргэе! Сүндэв генералдаа баяр хүргэе!

Avatar

Generaluudiin Inflyatsi bolson bainaa. 6 цагийн өмнө 23.92.142.182

Yamar dain bolj baigaa bish, Neg generald heden tsereg tsagdaa noogdoj bainaa? Hahaha

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.186.161

60 н х**. 60 ухна

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 139.5.217.128

Байдаг л нэг барамнууд. Сайн муу есөн шидийн амьтад. Нэг их бахархаад байхын хэрэггүй.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.9.41.52

Алга бол.

Avatar

зочин 12 цагийн өмнө 103.212.117.71

100ямаанд 60 ухна гэдэг шиг бараг 2мянан цэрэгт 1 генерал ноогдож бнауу. миний эх орон генералуудын орон билээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж