Үндсэндээ, Монгол Улс тогтолцооны хувьд хоёр биш гурван туулай хөөж яваа хүнтэй адил. Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ мөн гэж Үндсэн хуульд суулгаж өгсөн ч Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг даргалж, Зэвсэгт хүчнийг командлах бүрэн эрхийг эцэг хуулиар олгосон. Харин Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохыг Үндсэн хуулиар мөн баталгаажуулж өгсөн билээ.
УИХ-ын даргыг парламентаас сонгодог бол Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Бүх ард түмний санал хураалтаар сонгогддог Ерөнхийлөгч хууль санаачлах, УИХ-аас баталсан хуульд хориг тавих эрхтэй. УИХ нь ард түмний засаглах эрхийг хангахаас гадна Засгийн газартаа хяналт тавих, хариуцлага тооцох үүрэгтэй. Харин Ерөнхий сайдад танхимаа чөлөөлөх, томилох бүрэн эрхийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон…,гэх мэтчилэн.
Тэгвэл Монголын төрийн гурван өндөрлөгт МАН-ын ах, дүү гурав сууж буй нь, У.Хүрэлсүх 2017 оноос ҮАБЗ-ийн гишүүн болсон агаад 2021 оноос Төрийн тэргүүний сэнтийд заларсан бол Л.Оюун-Эрдэнэ хуурай ахынхаа ачаар нам, төрийн тамгыг атгаад таван жил болж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын спикерээр анх удаа сонгогдсон ч МАН-ын гал тогоог есөн жил барьсан. Тэгэхээр тэдний хэн, хэн нь улс төрд шинэ хүмүүс биш. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар нэг нутгийнх бол Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ хоёр нэг үеийнх.
Гээд ганц үнэн нь тэд үүрдийн ах дүү, анд нөхөд явахгүй. Тэдний тосоо гартал тэврэлдэж, цусаа гартал зодолдох ганц том эрх ашиг нь эрх мэдэл, эрх мэдэл бас дахин эрх мэдэл. Хэн нь оргилын оройд эзэн суух вэ гэсэн тэмцэл МАН-ын цагаан байрны зөрчил биш Монголын төрийн ордны зовлон болж мэдэхээр байна.
Л.Оюун-Эрдэнэ парламентад 68 суудалтай эрх баригч намын дарга. Мөнгөтэй, эрх мэдэлтэй Засгийн газрын тэргүүн. УИХ-д 42 суудалтай АН болон найман суудалтай ХҮН намыг тэрбээр албан тушаал эрх мэдлээр аргамжсаны хувьд хүссэн нэг нь түүнийг огцруулж дөнгөхгүй.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн засгийг огцруулах акц үндсэндээ засгийг хамгаалсан ажиллагаа байсан нь одоо л нэн ойлгомжтой болж байна. Хэрэв Ч.Лодойсамбуу үнэхээр засгийн эсрэг “тийрэн” болохыг хүссэн бол Монголын улс төрд хэдийнэ түйрэн дэгдэж байх байлаа.
“Гэрэгэ” тауэрийн 15 давхарт Монголын Засгийн газрыг “нүүж” очсонд МАН-ын гишүүд халаасандаа салаавчтай, ханцуйдаа хутгатай явах болсон. Ил цагаан дуугарч байгаа нь Б.Энхбаяр болохоос Л.Оюун-Эрдэнийг огцруулах сонирхол засгийн танхим дотор нь ч, бий, намын бүлэгт нь ч байгаа. Хэзээ хэн чиглэл өгөхийг л хүлээж суугаа болохоос биш. Гээд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа Д.Амарбаясгалангийн гарт очих нь цаг хугацааны асуудал болжээ. Хоржоонтой нь, Д.Амарбаясгалангийн олон жил зорьж, өөрийгөө бэлдэж явсан албан тушаалын эрэмбэ дээр Л.Оюун-Эрдэнэ хуурай ахынхаа нэр, нөлөөгөөр “амар, хялбар” очсоны гашуун мэдрэмж түүнд мартагдаагүй шахам байхад Засгийн газар “Админерал” компанийн Бор тээгийн уурхай дээр байгуулсан гэрээг цуцалсан нь гал дээр тос нэмсэнтэй адилхан үйл явдал болсон нь лав. Гэвчиг М.Энхболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн гээд гурван даргын гал тогоог базаж явсны хувьд Д.Амарбаясгалан тийм ч хуумгай хөдлөх хүн биш. Хэзээ хэний бөгсөн дээр бүлээн жин тавихаа хэдийнээ тооцсон суугаа биз.
Тиймээс УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар "Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, Атрын аян зэрэг хөтөлбөрүүд дунд шатандаа очоод бүгд авлигажиж, саармагжиж байна. Хэрэгжилт байхгүй байгаа учир ажлын хэсэг ахалж байгаагийнхаа хувьд тариалан эрхлэлтийг дэмжих сан байхад зээл тусламж олгосон асуудлууд дээр УИХ-ын түвшинд хяналтын сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад албан ёсоор гаргаж байгаа" гэсэн нь Ерөнхийлөгчид хандсан сануулга нь болох нь тодорхой.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын гал тогоог өөрийн хүндээ авч өгсөн. Я.Содбаатар бол У.Хүрэлсүхийн нэг дүр.
МАН-ын цагаан байранд нэг дүрээ бат байршуулсан нь У.Хүрэлсүх улс төрөөс явахгүй гэсний илэрхийлэл.
Н.Учралыг ЗГХЭГ-ын даргаар томилсон нь, түүнийг Женкогийн эсрэг тавьсан нь бүгд У.Хүрэлсүхийн дараагийн улс төрийн сценари. Гээд хэрэвзээ У.Хүрэлсүх Үндсэн хуулийг өөрчлөх замаар улс төрийн эрх мэдлээ улираах сонирхолтой байгаа нь үнэн бол энэ нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас мөн хамаарна гэсэн үг. УИХ-ын 90 орчим гишүүний дэмжлэгтэйгээр У.Хүрэлсүхийн хүсэл биелнэ. Нөгөө талдаа нутгийн хуурай дүү Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийг улираах хүсэл бий эсэх нь эргэлзээтэй, тэрбээр "Би хувьдаа Төрийн тэргүүнийг парламентаас сонгогддог байх нь зөв гэж үздэг"-ээ ч нэг бус удаа хэлж байсан билээ. Тэгвэл У.Хүрэлсүхийн дараагийн залгамжлагчаар тодроод буй Н.Учрал өнөөдөр л өрсөлдөгч нараа замаасаа зайлуулахгүй бол өөрөө замаас нь зайлахад хүрнэ. Тиймээс Женког дарж чадвал МАН-д болон Монголын улс төр дэх рейтинг нь өснө. "Төгрөг нуур" бол түүнд олдсон "бурханы хишиг" гэж харах ёстой юм.
Ийнхүү хөшигний араас удирдаж буй Монголын улс төрийн хөл толгойгүй бужигнааныг хөндлөнгөөс дүгнэвэл Аюулгүйн зөвлөлийн ах дүү гурвын “Андгай буй за” аль эрт тасарсан уу, аль хүрээд тасрах уу гэдэг нь анхаарлыг тэмдэг болжээ.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.111
МАН-ын лидерүүд бол хэзээ ч АН-ынх шиг эрх мэдлийн төлөө дотооддоо дайн өдөөх ёс зүйгүй хүмүүс биш. Эдний намын соёл гэж байна. Хэрүүл хийсэн ч дотроо л болж өнгөрдөг. АН-ынхан төрийн гурван өндөрлөгийг хооронд нь муудалцуулах янз бүрээр оролдож байна. Та бүгдийн санасны гарз болно. МАН бол АН биш. Төрийн гурван өндөрлөгийг үндсэндээ ард түмэн л сонгодог. Олонх болсон нам Ерөнхий сайд, УИХ-ын даргаа тодруулдаг. Улс орон минь тайван амгалан байх болтугай.
Лондон зураач 2 цагийн өмнө 94.1.57.204
…Женког дарж чадвал МАН-д болон Монголын улс төр дэх рейтинг нь өснө… Яг үнэн. Эс чадвал тэгээд дуус дуус гээч болох байх. Аюултай гал атгасан даа даа, Учрал Сайд.
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.94.146
МАН-ын лидерүүдийн дунд яс хаяад нэмэргүй байхаа. Харин АН болбоос гаднаа ч дотроо ч яс. булаалдсан нохой шиг арцалдаж байдаг, хэзээ нам шиг нам болох нь эргэлзээтэй хэвээр байна
батаа 9 цагийн өмнө 66.181.164.23
Одоо наад Эби нтр гэсэн эргүү яриагаа боль эрх мэдэл албан тушааалаа өгөөд 5 10 жил болцон нөхдүүдийн сүнс сүүдэр нь шөнө бүр Оюун эрдэнийг ноолоод зүүдэнд нь ирээд байдаг юмуу, МАН д бүх эрх мэдэл төвлөрөөд удаж байгаа шүү одоо хариуцлагаа 100 хувь үүрнэ шүү.. шүүх цагдаа тагнуул эрх мэдэл мөнгө төгрөг гээд бүх зүйл та нарт байна эзэн биегүй хи үзэгдэл ярьсаар амьдрал 00 заалаа
Нэргүй 9 цагийн өмнө 122.201.31.182
Eebiigiin husel bielehgui bhaa
Нэргүй 9 цагийн өмнө 103.57.93.212
Женкогоор хамаагүй оролдож байж Албан тушаалч үгүй, Нам ч үгүй болох вий,,,,,Түрүүлж дуугарсан Хөхөөний ам хөлдөнө гэсэн үг бий,,,,,Юу гэсэн үг вэ гэвэл Женкогийн ард жирийн Иргэд сонгогчид, дэмжигчид нь Та нараас олуулаа байгаа гэдгийг л санах хэрэгтэй,
Нэргүй 9 цагийн өмнө 202.21.96.212
Куц оо, та нар аймар чанга болохоос олуулаа лав биш.
Нэргүй 10 цагийн өмнө 2.217.73.55
Явж явж төр самрах хүн чинь энэ Нямсүрэн аниа юм биш үү ? Яс хаяж тэднийг ч жирийн биднийг ч хооронод нь хэмлэлдүүлж чадах юм бичих юм аа ! Тэгээд хэрэв бидний бичсэн эсрэг тэсрэг кометнуудыг уншдаг бол ёстой бах нь ханаж жинхэнэ таашаал аваад хэвтэж байдаг байх даа
Зоч 11 цагийн өмнө 192.82.88.242
үнэнэ юм уу, нээрээ дахиж улирах гээд байгаамуу
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.90.144
Зассё дандаа хүмүүсийн хооронд яс хаяж байх юм. ийм балиаруудаас болж Монгол хөгжихгүй, бие биеэ үзэн ядсан тийрэнгүүд боллоо.
Зочин 12 цагийн өмнө 66.181.161.145
Хүрэлсүх одоо болох байхаа. Иргэд л сонгохгүй
Нэргүй 2025-04-29 66.181.182.56
Шудрага тав гэгдэх хэд л хөхөө хүйтэнд жагсаж алалцаж байж Хүрэлсүхэд эрх мэдэл авчирч өгсөн болохорс Учрал Амарбаясгалан нар бол тайван сууж байгаад л бялуу хүртсэн хүмүүс. Учрал бүр М.Энхболдыг огцруулах хуралд ч ирж саналаа өгөөгүй бултсан хүн
Нэргүй 2025-04-29 66.181.182.56
Хүрэлсүх УБ-т төрсөн эцэг нь Сүхбаатар аймгийнх. Оюуктай нэг нутаг биш. Монголчуудын хэрүүл талцал хуваагдалтад хэвлэлийнхэн их үүрэг гүйцэтгэж байгаа
Нэргүй 2025-04-29 202.21.116.98
Сэцэн хан гэдгээр хамаатуулсан байлгүй дээ. Ерөнхийлөгчийн ээж нь Говь-Алтай, тэгэхээр нагацын нутаг нь УИХ-ын даргатай нэг.
зочин 2025-04-29 66.181.160.64
Гүүээ харин тийн …Өчигдөр Хүрэлсүх, Оюунэрдэнийн заналт дайсан Миеэ Энхболдыг , Амарбаясагалан төрийн ордонд авчраад л өргөмжилж гүйгээд л байхаар нь гайхаж л байлаа… Ийм учиртай байжээ..Нөгөө хоёрынхоо эсрэг Миеээг босгож ирж байгаа байх нь
Зочин 2025-04-29 103.57.95.115
kkkk АЙХТАР Яс Хаясан сэтгүүлч сайт вэ хө
зочин 2025-04-29 66.181.160.64
Монголын улс төрчид ястай ясгүй л уралцаншд ..Яг л зольбин гөлөг шиг , шалтгаангүйгээр л уралцнааа..
Очир 11 цагийн өмнө 103.140.11.189
тийм. байнга уралцаж ирсэн, цаашид ч уралцана.
Нэргүй 2025-04-29 103.212.119.28
Танай сайтын цаашилбал танай хүзүүгүй эзний МӨРӨӨДӨЛ л энэ байхаа даа. Мөрөөд мөрөөд ямар мөнгө төлөх юм биш. Харин наад мөрөөдөл чинь биелэх нь юу л бол. Их санасан газар 9 хоног хоосон гэдгийг үлгэр л болох биз ккк
xtxg& 2025-04-29 172.59.231.200
-yaoecex, xsgyopx bainguinbzgls
Эцэг 2025-04-29 64.119.29.63
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнөө гэж…
Нэргүй 2025-04-29 202.126.91.105
teneg p***a ve oguulberee Гээд gj ehleed ih l goy nairuulga utga gargalaa gj bodood bga yumu. bsgsh nar n ene malda yu zaagaad ogchihson yum bee. gadaad setguulchid tuhain helniihee togs hereglegch, bagsh bdg
mongol harin mongol hel surj chadaagui shalgaltaa muu ogj, onoo n tentsej chadaagui yumnuud amaraar n setguulch bolood bdg yumu haashaa yum
Нэргүй 2025-04-29 103.57.92.217
Төрд үүрлэсэн буг чөтгөрүүд
Сонин уншигч 2025-04-29 112.72.8.154
Улс төрд юу эс болохыг хэн мэдлээ. Иймэрхүү
Нэргүй 2025-04-29 103.212.117.200
SADAR XUCHINDEX ERD80955877XUSLEER SHAALGN
ард 2025-04-29 103.212.116.69
яУчрал ЕС д болох сэтгэл авчаад байгаа юм бишүү…Том том дуугараад..
Нэргүй 2025-04-29 66.181.160.42
Гичийй сайт улс орныг яаж хагаралдуулж элбэг хулгайчаа төрлүү шахах вэ гэсэн өчүүхэн бодолтой
Зочин 2025-04-29 139.5.219.249
Төр, Засгийг бутаргах гэсэн сонирхолтой бүлэглэл элдэв юм эрээчсээр л, мөрөөдсөөр л. Ийм мэдээ түмнийг талцуулж гадны шуналтнууд уул уурхайгаа ухахад л сайн биз дээ. Төр тогтворгүй байхад баярладаг бүлэглэл үгүй болсон цагт Монгол улс хөгжинө.
Нэргүй 2025-04-29 103.212.117.200
SAWI80955877
Чонын анчин Ш.Раднаа: АРДЫН НАМЫН ГУРАВ ЧОНО УУ, НОХОЙ ЮУ гэдгээ харуулах юм болж байна уу даа янз нь 2025-04-29 59.153.112.120
НЯМКА АЖАА ЧИМЭЭГҮЙ НЭЛЭЭН БАЙЖ БАЙСНАА ГЭНЭТ ГАРЧ ИРЭЭД УЧИРТАЙ ГУРВЫН ХОРОЛМААГИЙН ДҮРДЭЭ ОРНО.АЖАА АРДЫН НАМЫН ГУРВЫН ДУНД ЯС ХАЯЖ БАЙНА. НОХОЙ БОЛ УРАЛЦАЖ МЭДНЭ. ХАРИН ЧОНО БОЛ ҮГҮЙ. ХАШИР ЧОНО ӨӨРИЙНХӨӨ БАРЬСАН АМЬТНЫ ЗЭМ ДЭЭР ДАХИН ЗААВАЛ ИРНЭ. ГЭХДЭЭ ЗЭМЭН ДЭЭР НЬ ХАВХ ТАВЬСАН ЖИЖИГ СЭЖГИЙГ Ч АНДАХГҮЙ МЭДЭЭД ОЙРТОХГҮЙ БУЦААД ЯВЧИХНА. ЧОНО АНЧНЫ ТАВЬСАН ХОР ИДСЭН Ч БОРОЛЗГОНЫ ШҮҮРЭНД ХООЛОЙГОО ХИЙЖ БӨӨЛЖЧИХӨӨД ЯВААД ӨГСӨН БАЙДАГ ЮМ.
Нэргүй 2025-04-29 66.181.184.223
Монгол Ардын Намын дарга бол дарга байхдаа л дарга байдаг, даргаасаа буухаар буруутан болдог, ялтан болдог, бүр буудуулдаг ч ёс бас бий !!! Эвгүй шүү….,
Данзан буудуулсан, Дамбалорж цөлөгдсөн,Лхүмбэ, Лувса ншарав, Баасанжав нар буудуулсан, Дамба,Цэнд нар цөлөгдсөн, Цэдэнбал Орост гэрийн хорионд үхсэн, Баяр шоронд орсон, Сү, Ми нарыг одоо яаж ч магадгүй, Хүүк, Даанк нарын ээлж ч мөдхөн ирэх нь дамжиггүй ээ….
АЙМААР БАЙГАА БИЗ !!! Ум ма ни бад мэ хум.
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.114.203
ЕС-аа заавал нэг юм болгодог нь Богдхаант улсын үеэс уламжлагдсан. ЕС Намнансүрэнгээ алж дараагийн ерөнхий сайд болох байсан Цэрэнчимэд Да ламыг Ховд руу цөлөөд замд нь алсан. Ер нь нүүдэлчид эрх мэдлийн төлөө үр хүүхэд ах дүүгээ ч алж устагахад бэлэн байдаг нь Хувилай хаанаас хойших бага 64 хаан хамгийн дээд тал нь 7 жил бусад 3 сар гээд дунджаар 1 жил байсан юм билээ. Одоогийнхний бууруу биш төрөлх муухай араншин
Нэргүй 2025-04-29 103.212.117.200
TANILTSI80955877SEXSEER AXTAI UILCHLEED80955877
Нэргүй 2025-04-29 202.126.91.224
Улам оргилно. Эвтэй бол хүчтэй.
Өачр 2025-04-29 202.126.88.69
гуйна биз долоогчол
Нэргүй 2025-04-29 103.212.117.200
SEKSDI BOOWN XXNO80955877VANXANDI80955877SEXSEER