Японы төв хэсгийн Шизүока мужид орших "халаасны цэцэрлэгт хүрээлэн" дэлхийн хамгийн жижиг цэцэрлэгт хүрээлэнгээр тодорч, Гиннесийн амжилт тогтоов. Тус цэцэрлэгт хүрээлэн нь ердөө 0.24 метр кв талбайтай бөгөөд нэг л хүн модон сандал дээр нь суух боломжтой. Нагайзүми хотод байрлах тус цэцэрлэгт хүрээлэнг дүрсэлбэл, жижигхэн дөрвөлжин талбайг тоосгоор хашаалж, голд нь багахан ногоон байгууламжийг шийдэж өгчээ. Мөн хоёр ширхэг чулуун хөшөө, нэг модон сандал бий. Чулуун хөшөөнүүдийн нэг нь Нагайзүми хотын бэлгэдэл болсон цэцгийг дүрсэлсэн байх аж.
Гиннест арванхоёрдугаар сард албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөхөөсөө өмнө тус цэцэрлэгт хүрээлэн 30 гаруй жил тэр байрлалдаа байсан. Нутгийн иргэд ч "Дэлхийн хамгийн жижиг цэцэрлэгт хүрээлэн" хэмээн нэрийдэж, сууж амардаг байв. Анх 1988 онд замын бүтээн байгуулалтаас үлдсэн жижигхэн газрыг ашиглан уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ.
Ийм жижигхэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах санааг хотын захиргааны нэгэн ажилтан анх гаргаж байв. Тэр хүн Орегон дахь "Mill Ends" цэцэрлэгт хүрээлэнгээс санаа авсан аж. "Mill Ends" цэцэрлэгт хүрээлэн нь 0.29 метр кв талбайтай бөгөөд Гиннесийн амжилтын өмнөх эзэн юм.
Гиннесийн амжилтад бүртгүүлэхтэй холбоотой зардал нь 2.5 сая иен болжээ. Нэгэнт Гиннесийн амжилтын эзэн болсон тул өдгөө Шизүокаг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэж найдаж байна.
Нэргүй 2025-04-28 202.55.191.130
aihtar humuus dee
Нэргүй 2025-04-28 104.28.211.78
Creative yum aa. Engiin, zardal bagatai, jijig yumaar ch humuusiin anhaaral tataj boldog gedgiig haruulj ee. Bid, Mega tusul geed l yariad bdag, enenii orond, engiin iimerhuu jijig sanaachlaguudiig demjdeg orchin iig burduuleh yumsan.
Нэргүй 2025-04-28 203.17.23.197
Газаргүй улсын зовлон юм даа Юуных нь гайхамшиг байх вэ дээ