6 өдрийн дотор 2 удаа Фүжи уулнаас авруулав

6 өдрийн дотор 2 удаа Фүжи уулнаас авруулав

6 өдрийн дотор 2 удаа Фүжи уулнаас авруулав

27 настай хятад залуу зургаан өдрийн дотор хоёр удаа Фүжи ууланд авирч, тухай бүртээ аврагчдын тусламжтай уулнаас буужээ. Японд амьдардаг хятад оюутан тэрбээр анх өнгөрсөн Мягмар гаригт /2025.04.22/ далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт хүртэл авирсан боловч гутланд бэхэлдэг авиралтын төхөөрөмжөө алдсан учир бууж чадахаа больжээ. Ингээд нисдэг тэрэгтэй аврагчид түүнийг буулгасан байна.

Гэвч мөнөөх залуу ууланд үлдээсэн гар утас болон бусад эд зүйлээ авахын тулд Бямба гаригт дахин Фүжиг зорьжээ. Тус авиралт нь өндрийн өвчний улмаас тасалдаж, аврах багийнхан түүнийг дахин аварсан байна.

Фүжи уулын авиралтын улирал албан ёсоор долдугаар сарын эхэн үеэс есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Одоогоор Фүжи уул руу гарах бүх гарц хаалттай байгааг тус улсын Байгаль орчны яам мэдээлжээ. Авиралтын бус улиралд зам дагуух эмнэлгийн байгууллагууд ч хаалттай байдаг. Хятад иргэнийг аварсны дараа Шизүока мужийн албаныхан улирлын бус үед ууланд авирахгүй байх зөвлөмжөө дахин хүргүүлсэн байна.

Аюулгүй байдлын зөвлөмжийг дагаагүй авирагчийг цахим орчинд хүмүүс шүүмжилж байна. Мөн түүнийг хоёр удаагийн аврах ажиллагааны хөлсийг төлөх ёстой гэж үзэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.55.188.82

Ухаан мужтай хог вэ?

Avatar

Т1 11 цагийн өмнө 202.9.46.211

Муy xyжаагийн 2 хөлийг хуга цохь. Яадаг шаврын хаалт вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж