Улаанбаатарчууд утаанаас салж, цээж дүүрэн амьсгалах зуны улирал айсуй. Гэвч утаанаас салахдаа зэрэгцээд жорлон үнэртэж эхэлдэг нь нийслэлийнхний тавилан болоод удаж байна. Толгойт буюу хуучнаар Орбитын тойрог орчимд амьдардаг иргэд Төв цэвэрлэх байгууламжийн өмхий лагийн үнэрт эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм. Таван шарын төмөр замын гарам гармагц машины цонхоор өмхий үнэр ханхална.
Бид хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд байрлах шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын талбай дээр очлоо.
Урт төмрөн хашаа татаж, техник хэрэгслүүд энд тэнд дуугарна. Талбайн хойд хэсэгт дөрвөн давхар захиргааны байр барьж, үүдний тохижилтын хэсгийг ажилчид хийж байлаа. Ерөнхийдөө газар доорх шугам сүлжээний ажил шувтарч, гадна зам талбайн ажлууд ид өрнөж байгааг албаныхан хэлсэн юм.
Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдаж байна. Нийт 17.6 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.
ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛ ДУУСЧ, ЗАМ ТАЛБАЙН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА
Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өмхий үнэр арилна гэдэг хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Олон улсын цэвэрлэх байгууламжид бохир усыг цэвэрлэн лагаа усгүйжүүлж, шатаадаг. Ингэснээр хотоор тархаж буй өмхий үнэр арилах гэнэ.
Гэтэл шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч хотын өмхий үнэр арилахгүй бөгөөд зөвхөн бохир ус цэвэрлэгээний явц дахь үнэрээ үнэргүйжүүлэх аж.
Шинэ байгууламж дээр бохир усыг үнэргүйжүүлэх гурван байгууламж барьсан байна. Эцсийн шатанд усгүйжүүлээд гарсан лагийн өмхий үнэр нийслэлчүүдэд үнэртдэгээрээ үнэртэнэ гэсэн үг. Харин энэ лаг шатаах байгууламжийн төслийг нийслэлээс хариуцан ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа" гэдгийг хэлсэн юм.
Г.ЧУЛУУНБАТ: АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ 2023 ОНООС ТАСРАЛТГҮЙ БЭЛТГЭЖ БАЙНА
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн байдаг. Энэ том бүтээн байгуулалтын ирэх зургадугаар сард Улсын комисст үе шаттайгаар хүлээлгэн өгч, 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цар тахлын улмаас ажил нь саатаж, асуудалтай тулгарч байсан шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах хугацаа ойртсон байна.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн зохицуулагч Г.Чулуунбатаас бүтээн байгуулалтын талаар тодруулахад "Төслийн хүрээнд нийт 35 төрлийн 55 барилга байгууламж бүгд баригдсан. Одоо нэг жижиг цамхаг барих ажил үлдсэн. Өнөөдрийн байдлаар 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа бөгөөд гадна зам талбайн ажлаа хийж байна. Мөн туршилт тохируулгын ажлуудыг тавдугаар сарын сүүлчээр хийж, ирэх аравдугаар сард бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэ олон барилга байгууламжийг шат дараатай Улсын комисст хүлээлгэж өгөх бөгөөд энэ ажил зургадугаар сарын сүүлчээр эхэлнэ.
Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 160 ажилтны орон тоо шаардлагатай. Ирэх зургадугаар сараас Ус сувгийн газраас 60 хүний орон тоог шинэ цэвэрлэх байгууламж дээр баталсан.
Удахгүй туршилт хийхээр ажиллаж эхэлнэ. Одоо төслийн талбай дээр 240 хятад ажилтан, 100 орчим монгол ажилтан ажиллаж байна. Орчин үеийн технологи, ноу-хауг шингээсэн байгууламж учир боловсон хүчин мөн маш чухал. Тэгэхээр ажиллах боловсон хүчнийг бид 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад сургаж байна. Өнгөрсөн 2024 онд гэхэд, гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан байдаг. Ашиглагч байгууллага Ус сувгийн удирдлагын газар, цэвэрлэх байгууламжийн албаныхан оролцоод явж байна. Үүнээс гадна их сургуулиудтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцдог. Боловсон хүчнийг бэлдсэний дараа шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглагч талд хүлээлгэж өгснөөр манай төсөл дуусна" гэсэн юм.
"МОНГОЛД ГАДААД КОМПАНИ АЖИЛЛАХАД БАЙГАЛИЙН ЭРС ТЭС ЦАГ УУР ИХ НӨЛӨӨЛЖ БАЙНА"
Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас өгч буй мэдээллээр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 98 хувьд хүрсэн бол тоног төхөөрөмж суурилуулах ажил 85 хувьтай үргэлжилж байна. Одоо гүйцэтгэгчид үлдсэн тоног төхөөрөмжийг суурилуулах, мөн дотор заслын ажлыг гүйцэтгэж буй аж.
Төслийн ерөнхий гүйцэтгэгч “СТСЕ групп” ХХК Ерөнхий инженер Жанг Жиа Вэй:
-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төсөл анх 2019 онд эхэлж, барилга угсралтын ажлыг 2020 оны есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тав дахь жилдээ энэ төсөл амжилттай үргэлжилж байна. Бид 2025 оны зургадугаар сард бохир ус хүлээн авах туршилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр барилга угсралтын явц 98 хувьтай, тоног төхөөрөмж суурилуулах ажил 85 хувьтай үргэлжилж байна. Нийт төслийн үр дүнгээрээ бид 91 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Барилга угсралтын талбайд нийт 360 орчим ажилтан ажиллаж байна.
Төслийн онцлог давуу тал нь цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250.000 м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлнэ. Үүний 150.000 м3 ахуйн бохир усыг цэвэршүүлнэ.
Тэгэхээр бид ахуйн бохир уснаас гарсан идэвхит лагийг ашиглан барилга угсралт болон ашиглалтын зардлыг бууруулахаар дотоодын дулааны хэрэгцээгээ хангах юм. Монгол Улсад гадаад компани ажиллахад байгалийн эрс тэс цаг уур их нөлөөлж байна. Жишээлбэл, дулаан оронд лаг боловсруулахад ашиглах цаг хугацаанаас хүйтэн эрс тэс уур амьсгалтай оронд энэ процесс нэг дахин урт хугацаа шаардаж байна. Улаанбаатар хотын лаг боловсруулах хугацаа 31 цаг байна. Харин дулаан оронд энэ хугацаа нэг дахин бага байдаг. Үүнийгээ дагаад хэрэглээний зардал өсдөг гэсэн юм.
Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятад улс, таван хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын тал гарган, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн.
Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэх юм. Цэвэрлэгдэн гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлнэ. Мөн Мянганы сорилын сангийн хоёрдугаар компакт гэрээний хүрээнд “Ус дахин дахин боловсруулах үйлдвэр” баригдах бөгөөд шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн уснаас хоногт 50000 м3 усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцон төлөвлөөд буй.
Шинэ цэвэрлэх байгууламжийн лагийн боловсруулалтад дэлхийн тэргүүлэгч технологийг хэрэглэхээр сонгосон. Лагийг мезофил зарчмаар биохий гарган авах замаар эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний дулааныг ханган цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөж, цаашлаад эрчим хүч үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж болох эхлэл тавигдах юм.
Төслийн ТЭЗҮ-г 2015 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан.
Шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр олон улсын ЕРС гэрээний зарчим дээр үндэслэн байгуулсан ба төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консерциум, ажлын нарийвчилсан зураг төслийг Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК гүйцэтгэж, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцүүлэн зургийг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив монголиа” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж зохиогчийн хяналтыг явуулж байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 6 цагийн өмнө 202.179.24.47
Одоо байгаа өлөнгийн үйлдвэрийг хотоос гаргаж байж үмхий үнэр алга болно. Хуучин цэвэрлэх байгууламж үнэргүйжүүлэх төхөөрөмжийг ажиллуулаж байгаа шүү. Хотын төвд мал аж ахуйн гаралтай түхий эдийн үйлдвэрийг байршуулах нь маш том эрсдэлтэй бохир ихтэй үнэр ихтэй байдаг байгаа шүү.
зочин 10 цагийн өмнө 59.153.113.122
Манайхан цэвэрлэх байгууламж дээр ажиллах өөрсдийн шинэ боловсон хүчнээ яаралтай бэлдэх хэрэгтэй байхаа! Байнга гадны хүмүүсийг царай алдаад байж болохгүй гэж бодож байна
Нэргүй 11 цагийн өмнө 103.212.116.99
Танай муу УБ хүн ам нь 500 мянгаас хэтрэхгүй гээд хотын төвөөс нь алслагдсан газар гэж тэнд Оросууд барьж өгсөн гэдэг , мэрэгжлийнхэн цэвэрлэх бөйгууламжаа Лүн хавьцаа барьсан бол тохирох байсан гэдэг
mangargl ninyjni iLL GAY. 10 цагийн өмнө 50.147.160.114
– 6 + ;
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.187.135
Odoo tegeed Orosuud buruutai te. Heden jil hir ikh b**s uildverlesneee, busdiin gar harj unegui amidrah gej zalkhuursanaa tegeed henees buruug ni haih uu?
Нэргүй 2025-04-29 14.1.81.186
ААН-үүд, Хувийн компаниуддаа Шаардлага Тавьж Хяналт тавьж сурмаар бнаа зүгээр л "Баялаг бүтээгч" гээд толгойг нь илээд байх бус
00 цаасаа хиймээргүй байнаааа 2025-04-29 202.70.38.210
арьс шир ноос ноолуур, мах боловсруулах зэрэг үйлдвэрүүдийн бохир усыг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгож, шаардлага хангасан нөхцөлд төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх хатуу хяналт тавьж ажиллахгүй бол шинэ цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээ явагдахгүй гэдгийг УСУГ, Хотын захиргаа, Барилгын яам онцгой анхаарах ёстой шүү. Мөн иргэд 00 цаасаа хийхээ больмоор байнаа энийг заплах гэж их асуудао гардаг гэж байсан наана чинь ажилдаг улс
Нэргүй 2025-04-29 66.181.183.239
0-ийн цаас болгон муу биш. өөрөө задардаг, хоргүй цааснууд дэлгүүрт зөндөө л бий. Манайхны хамгийн хямдийг нь гэдэг зарчимд л учир бий.
Нэргүй 11 цагийн өмнө 2.217.73.55
00 цаас амархан задардаг учир жорлонд хийх ёстой! Харин өр төрлийн юм жишээ нь нойтон сальфетка , ариун цэврийн хэрэглэл , даавуу , марель гэх мэтийг огт хийж болохгүй ээ!!! Хэргэлсэн жорлонгийн цаасаа жорлонд хийдэггүй өөр системтэй цэвэрлэх байгууламжинд холбогдоогүй газрууд байдаг . Ер нь бол жорлонгийн хэргэлсэн цааснаас эргээд өмхий үнэртдэг учир төвлөрсөн системтэй газрууд үүнийг тооцож хийгдсэн байх учиртай !
зочин 2025-04-29 202.9.46.30
арьс шир ноос ноолуур, мах боловсруулах зэрэг үйлдвэрүүдийн бохир усыг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгож, шаардлага хангасан нөхцөлд төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх хатуу хяналт тавьж ажиллахгүй бол шинэ цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээ явагдахгүй гэдгийг УСУГ, Хотын захиргаа, Барилгын яам онцгой анхаарах ёстой шүү.
Нэргүй 2025-04-29 202.9.40.206
Адгийн хулгайч х***а манж лагаануудыг үтт түргн нам төр-с далд ор2л.
Нэргүй 2025-04-29 14.1.81.186
Монголд Мега төсөл гэж байхгүй, харин Дарга Нарын Төсөл л гэж байгаа. Дарга нар ба тэдний хүмүүс хэрэгжүүлдэг иддэг уудаг хэзээч ашиглалтанд ордоггүй
Нэргүй 2025-04-29 202.9.40.206
Гяхх гяхх манжлж үхсн ацныхн дрга х***а манж түрүүний бөөсүүд толгойд шааж хулгай шаасн.
Нэргүй 2025-04-29 14.1.81.186
Ямарваа төсөл дуусах, дуусахгүй, ашиглалтанд орох орохгүй нь Манай Дарга нарын чин сэтгэл л мэддэг болсон цаг даа хөөрхий
ёбчяөёчя 2025-04-29 203.91.112.114
Өмнө өмхий арилгана гээд улсын төсвөөс хэдэн арван тэрбумаар нь хулгайлсан хүмүүстэй хариуцлага яригдах уу