Багахангай дүүрэг рүү нийтийн тээвэр үйлчилгээнд явж эхлэв

Багахангай дүүрэг рүү нийтийн тээвэр үйлчилгээнд явж эхлэв

Багахангай дүүрэг рүү нийтийн тээвэр үйлчилгээнд явж эхлэв
Багахангай дүүргийн чиглэлд их багтаамжийн автобус үйлчилгээнд явж эхэлжээ

Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” үйлдвэрээс 10 автобусыг, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр худалдан авчээ. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм байна. Тэгвэл өнөөдрөөс /2025.04.28/ эхлэн Багахангай-Улаанбаатар чиглэлд эхний автобус цагийн хуваарийн үйлчилгээнд явж эхэлсэн байна.

Тодруулбал, Тэнгэр плаза худалдааны төвөөс Багахангай дүүрэг хүртэл үйлчилгээнд явах юм байна.
Ингэхдээ, Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо-Оргил- Налайх- 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол гэсэн маршрутаар явах ажээ. Үнийн хувьд том хүн 8000, хүүхэд 4000 төгрөгөөр тус тус зорчих ажээ.
Дараах цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.
  • Багахангайгаас хөдлөх цаг-09:00, 13:30, 17:30
  • Улаанбаатарт ирэх цаг-10:30, 15:00, 19:00
  • Улаанбаатараас хөдлөх цаг-11:00, 15:30, 19:30
  • Багахангайд ирэх цаг-12:30, 17:00, 21:00

Удахгүй Багануур дүүрэг болон Чингис хаан олон улсын нисэх буудал чиглэлд нийтийн тээвэр явж эхэлнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1137 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.124

1000 l baiwal barawshd yun 8k

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.187.121

Тэнгэр плазагийг чинь мэдэхгүй. Дүүрэг, хороогоор нь тайлбарлаач ээ! Далимд нь хувийн хэвшлийг сурталчлахаа болино уу!

Avatar

Додной 10 цагийн өмнө 202.9.47.21

багануур луу автобус явуулбал сайн байна

Avatar

Зочин 11 цагийн өмнө 66.181.166.196

Багахангай тэгж байнга автобус явуулаад байх зорчигч урсгалтай том газар уу, тэгээд ч вагон явж байгаа биз дээ

Avatar

** 11 цагийн өмнө 202.9.46.211

Хүннү, Хархорум хотууд руугаа хэзээ вагоон явуулах гэж даа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж