Бүсийн хуралд оролцох нэрээр бүлгийн хурлаа пялдаг болов

Бүсийн хуралд оролцох нэрээр бүлгийн хурлаа пялдаг болов

Бүсийн хуралд оролцох нэрээр бүлгийн хурлаа пялдаг болов

Засгийн газраас Бүсийн зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулах болсноор УИХ дахь МАН-ын бүлэг Даваа гаригийнхаа хуралдааныг пялдаг болов.  Хангайн бүсийн зөвлөгөөн анх хоёр долоо хоногийн өмнө Архангай аймагт зохион байгуулагдахад УИХ, Засгийн газрын гишүүд Улаанбаатар хот дахь ажлаа хаяад орон нутгийг зорьсон бол хойд бүсийн зөвлөгөөн мөн л хууль тогтоогч нарын хөлд дарагдаад байна.

Үндсэндээ Засгийн газрын сайд нараас гадна тухайн бүс нутгаас УИХ-д сонгогдсон бүх гишүүд энэхүү зөвлөгөөнд оролцож байгаа юм. Үүнээс болж, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаа товлосонгүй.  Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх байсан ч сайд нар нь байхгүйгээс хойшлуулав.

Хойд бүсийн зөвлөгөөн Булган аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон, Хөвсгөл, Булган аймгаас сонгогдсон гишүүд энэхүү зөвлөгөөнд оролцож байгаагийн зэрэгцээ Засгийн газрын 23 сайд тэр чигтээ оролцож буй.

Харамсалтай нь, УИХ-д 60 гаруй суудалтай МАН-ын бүлэг бүсийн зөвлөгөөнөөс болж, ийнхүү хоёр дахь удаагаа бүлгийн хуралдаанаа хийсэнгүй.

Орон нутагт хурал зөвлөгөөн зохион байгуулна гэдэг асар их зардалтай ажил. Зөвхөн УИХ, Засгийн газрын гишүүд очоод болчихгүй. Төрийн албаныхнаас гадна төрийн өмчит компанийн удирдлагаасаа эхлээд олон хүн очиж буй.  Дээр нь хувийн хэвшлийнхэн нь мөн очно. Шатахуун түлшнээс эхлээд хоноглох байр, хоол унд гээд тоочвол зардал өндөр. Харин манай сайд дарга нар түүнд гонсойж буй царай алга.

Нүүрсний үнэ тонн тутамдаа 50 ам.доллараар, зэсийн үнэ 9300-8700 ам.доллар болтлоо үнэ нь унаж, ам.долларынх нь ханш 2500 давчихсан, төсвийн орлого нь төлөвлөсөн хэмжээнээсээ буурчихсан, 2025 оны төсөвт улаан гэрэл анивчаад эхэлчихсэн дээр дооргүй хэмнэж, үргүй зардал аль болох гаргахгүйн төлөө чардайх ёстой атал төсвийг нь баталдаг УИХ-аасаа эхлээд орон нутаг руу давхичихаар Хэмнэлтийн хуулийг хэн хэрэгжүүлэх юм бэ.

Камер харахаараа УИХ-аар баталсан Хэмнэлтийн хууль хэрэгжиж байна гэж сайхан юм ярих атлаа цаагуураа бүсийн зөвлөгөөн нэрээр хэдэн арван саяар нь зарцуулж, төсвийн мөнгийг хайр найргүй үрж хийх хурал зөвлөгөөн зохион байгуулж байгааг хэмнэлт гэж хэлж болох уу.

Өнгөрсөн жилүүдэд энэ мэт хурал зөвлөгөөнийг орон нутагт өөр нэршлээр олонтаа л зохион байгуулсан. Орон нутаг хөгжөөд боссон нь хэд вэ.  Өнөөх л бахь байдгаараа хэвээрээ гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.  Мал аж ахуйг хөгжүүлнэ гэж том лоозон дэвшүүлэх ч малчид нь улам бүр төрөөс хараат болсоор байгаа. УИХ, Засгийн газраас малчдаа орлоготой болгох нэрийн дор хямд хүүтэй зээлээр угжаад угжаад босож ирсэнгүй. Зөвхөн өнгөрсөн жил “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд 700 гаруй тэрбум төгрөгийг “цацсан”. Жилийн зургаан хувийн хүүтэй энэхүү зээлийг олгож байгаа бөгөөд хүүнийх нь хөнгөлөлтийг ч татвар төлөгчдийн мөнгөнөөс илүүчилж дарж буй.  Дээр нь олгосон зээлийн нэлээд хэсэг нь импортын автомашин болж хувирсныг ярих хэрнээ дахиад л энэхүү хөтөлбөрөө үргэлжлүүлэх тухай бүсийн зөвлөгөөнөөр ярьсаар л байх уу. Дээр нь “Цагаан алт” хөтөлбөр гээд бас л нэг бөөн мөнгө “угаасан” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ.

Үүнийг хөгжил, мал аж ахуй хөгжиж байна гэж хэдэн биенээ хуураад яах билээ. Түүний оронд юун дээр алдав гэдгээ эргэн харж, бүлгийнхээ хурлыг цаг тухайд нь хийж, алдаагаа засахад анхаарахгүй юм уу МАН-ынхаан. Хөнгөлөлттэй зээлийг орон нутаг руу олгоод л байдаг, үр дүн гарсан уу.  Тариалан эрхлэгчдээсээ эхлээд л ноос, ноолуураа үндэсний үйлдвэрүүдэд тушаасан малчид жил бүр урамшуулал авч ирлээ. Үндэсний үйлдвэрүүдээс хэд нь хөл дээрээ босож, малчдаас хэд нь орлогоороо амьдарч байгаа вэ.  Үр дүн муутай л байгаа шүү дээ. Үр дүн нэхэхээр "Үйлдвэрлэл хөгжөөгүй" гэх зовлон тоочдог. Гэтэл төрөөс орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд сүүлийн 30-аад жилд хамаг мөнгөө л хөнгөлөлттэй хэлбэрээр олгож ирсэн.  Адаг сүүлдээ малчны хүүхдийг ч төрийн зардлаар сургах болж, ачааг нь татвар төлөгчид үүрэх болсон. Нийгмийн даатгалын сан нь хэдэн зуун тэрбумын алдагдалтай хэр нь малчдын НДШ-ийг мөн л татвар төлөгчид төлнө. Хөдөөгийн хөгжлийг, тэр дундаа малчдыг дэмжихийн тулд татвар төлөгчид НДШ-ийг нь төлөлцөх нь үүрэх л ёстой ачаа нь уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-04-28 66.181.182.245

Хэлбэр шоу хурлаараа Монгол улс хөгжихөөр боллоо 104- жил хуралдлаа Монгол улс хөгжилгүй!!! ккк Ямар ч үр дүнгүй эвшээсэн сайд дарга нар!!! ккк

Avatar

- ylcuinstxtp. 2025-04-28 172.59.231.200

on.

Avatar

Нэргүй 2025-04-28 202.179.3.111

Энэ төр засаг чинь ёстой дампуурч дууслаа. Яахаараа ийм үр дүнгүй хачин юм хийдэг байнаа. хариуцлага тооцдог болмоор байнаа. Чихгүй толгой арай дэндэж байнаа. Үтэр түргэн зайлуулах арга хэмжээ аваачээ

Avatar

Нэргүй 2025-04-28 103.57.94.123

Мулгуу галчийг яаралтай эргүүлэн татахгүй бол явуулж байгаа бодлого нь зүгээр л мөнгө цацсан шоу.Ямарч дээрдэж дээшилсэн зүйл алга. энд их зөв бичиж

Avatar

Нэргүй 2025-04-28 202.9.41.52

Манж санаа манжлаад хулгайч х***а манжа муулангаа дотр нь бузр садр самууна суртлчлах гэж нийгмийг бузрлх гэж манжлхиймаа.

Avatar

Нэргүй 2025-04-28 202.126.89.58

Галчаар удирдуулаад энэ улс сөнөлөө Хүүкч нэг нутаг гэж өөд татаад Монгол орноо дуусгаж байх шив

Avatar

Нэргүй 2025-04-28 103.212.118.38

зүгээр л ямба нь ихдээд байгаагийн шинж шдээ, МАН бол бүлэглэлийн л нам, ард түмнийг төлөөлж чадахаа больсон, Булганы сахал Булган нутгаас зайлах хэрэгтэй, Булганыг будаа болгосон н**ш

Avatar

Нэргүй 2025-04-28 202.9.41.52

Хулгайч х***а манж гайгуудыг үтт түргн зайлулаач.

Avatar

** 2025-04-28 202.9.46.211

Галчийн хийдэг хоолтой хурал, худлаа яриа, гял цял презентэйшн. Ямар ч хэрэггүй, хэнд ч хэрэггүй, сайхан зугаалаад сайхан хоол идээд ганц хоёр юм задалж татаад л, шөнөдөө буудалд хүүхэн нажигнатал щаацгаагаад.

Avatar

Нэргүй 2025-04-28 202.126.89.58

Галчийг магтахгүй бол аймаар ууртай болсон магтаал сайшаалд их дуртай галч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж