Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Тайландын Бангкок хотноо болж, өндөрлөлөө. Энэ удаагийн тивийн аваргад 29 орны эрэгтэй 165, эмэгтэй 124 гээд нийт 289 жүдоч өрсөлдөв.
Монгол Улсын тухайд эрэгтэй ес, эмэгтэй есөн тамирчнаа сойсон. Үүнээс эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Т.Ариунзаяа мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -63 кг-д Л.Энхрийлэн мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -70 кг-д Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль, эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн хүрэл медаль тус тус хүртжээ.
Л.Энхрийлэн дээд жиндээ барилдаж, мөнгөн медаль хүртсэн нь онцлох амжилт байлаа.
Медалийнхаа чансаагаар Монголын тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай наймдугаар байрт жагсчээ. Харин Япон улс найман алт, гурван хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Өмнөд Солонгос, Хятад, Бахрайн удаалсан аж.
Монголын баг тамирчдын бүрэлдэхүүний тухайд залуучууд олноор байгаа харагдав. Хамгийн ахмад нь Б.Эрхэмбаяр, Г.Наранцэцэг зэрэг дөнгөж 30 гарсан, дөхсөн тамирчид байлаа.
Нэргүй 7 минутын өмнө 103.212.162.130
сайхан залуучууд гарч ирж байгаад баяр хүргье…
Нэргүй 36 минутын өмнө 66.181.178.132
Монголын баг тамирчид маш муу оролцсон байна,тэр дундаа эрчүүд бүр нойл болсон байна ОУын томоохон тэмцээнээс медаль авах нь тун эргэлзээтэй болжээ
Нэргүй 2 цагийн өмнө 184.144.51.152
мууджээ, азиаас тасарxай алт авч байж цаашаа яриxаас юу яриx вэ дээ
Зочин 3 цагийн өмнө 66.181.178.93
одоо цус сэлбэж залуучуудыг бэлтгэх хэрэгтэй хуучин нөхдүүд зайгаа тавих хэрэгтэй шүү
Нэргүй 4 цагийн өмнө 43.242.242.59
Одооноос л залуу тамирчдаа олон улсын тэмцээнд оруулж туршлага суулгаж байгаад 2028 оны олимпод оруулах нь зөв юм. Азийн аваргаас алтан медаль авч чадахгүй байгаа нь жудогийн бэлтгэл сургалт бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг харуулж байна. Гадаад орны дасгажуулагч авч ажлуулвал амжилтанд хүрнэ. манай дасгажуулагч нар найзан дундаа ороод нөгөөдүүл нь тоохгүй, бэлтгэл хийхгүй байна.
Т1 5 цагийн өмнө 202.9.46.211
Заалны хогийн шүүр, шaлны aлчуурнууд
зочин 5 цагийн өмнө 66.181.166.196
Хаха, удахгүй азидаа эхний аравт ч багтаж чадах аа байх нь дээ, тэгээд бас бөхийн орон энэ тэр гэж томрох
зочин 6 цагийн өмнө 66.181.166.196
Энэ тэмцээнд эрэгтэйчүүд нь оролцоогүй юм уу, эсвэл шал арчаад медальгүй дуусгасан уу