2023 оны эхээр ХХБ, ТУЗ-ийнхөө шийдвэрээр нийт ажилтнуудынхаа цалингийн хэмжээг жил бүр 25 хүртэлх хувиар нэмэх болсноо нийтэд зарлаж, тус хөтөлбөр 4 жил тасралтгүй үргэлжлэхийг мэдэгдсэн. Инфляцын өсөлт хэвээр үргэлжилж, төгрөгийн ханш түүхэн цаг үеийнхээ хамгийн сулралтай, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа энэ цаг үед цалин хөлсний хэмжээ нэмэгдэх нь өрхийн амьдралын чанарт шууд хамаарах чухал асуудал. Тэгвэл Худалдаа Хөгжлийн Банк хүндхэн энэ цаг үед ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, олон улсын чиг хандлагаар ХҮН төвтэй хүний нөөцийн бодлого баримталснаар мэргэжилтнийхээ дундаж цалинг 1000 ам.долларт хүргэсэн байна. Дөрөвхөн жилийн хугацаанд цалингаа бүтэн нугалаад өсгөх боломжтой байна гэдэг банкны ТУЗ-өөс ажилтнууд, залуучууддаа өгч буй том дэмжлэг.
Худалдаа Хөгжлийн Банк сүүлийн 10 гаруй жилийн турш жил бүр цалингийн хэмжээгээ 10-30% тогтмол өсгөж, секторын хамгийн өндөр цалинтай банк болох зорилго тавьж, энэхүү зорилгодоо хүрсэн. Залуучууд олон улстай зэрэгцэх цалин хөлстэй байх нь эх орондоо ажиллаж, амьдрах итгэлийг нь төрүүлэх чухал хөшүүрэг болж байгаа нь зөвхөн банк бус Монгол Улсын хэмжээнд ач холбогдолтой юм.
Түүнчлэн ХХБ, 2020 онд 30 жилийн ойн босгон дээрээ шинэ алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, бизнес загвараа тодорхойлсон. Энэ хүрээндээ харилцагч төвтэй банк болох, олон улсын банк болох, платформ банк болох зэрэг урт хугацааны тэргүүлэх стратегиа тодорхойлон ажиллаж байгаа юм. Стратеги зорилтынхоо хүрээнд гаднын мэргэшсэн удирдлагуудыг менежментийн багтаа элсүүлж, менежментийн багаа шинэчлэн олон улсын түвшинд ажиллаж байна. Үр дүнд нь гаднын мэргэшсэн удирдлагуудаар дотоодын хүний нөөцөө сургаж чадавхжуулах, олон улсын сайн жишиг туршлагаас нь хуваалцах давуу талуудтай юм.
Худалдаа Хөгжлийн Банк улирал бүр шилдэг 30-40 ажилтан шалгаруулж гадаад улсаар аялах эрхээр шагнадаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд гэхэд 350 орчим ажилтнаа Вьетнам, Турк, Дубай, Тайланд, Солонгос улсуудаар аялуулжээ. Гурван жилийн хугацаанд нийт ажилтны 15 хувь нь гадаадад аялаад ирсэн байна. Цаашид ч энэ тоог өсгөж, илүү олон ажилтнаа бусад орнуудын соёлтой танилцуулж, бизнес болон чөлөөт аялалд хамруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн 2025 оны 1-р улирлын шилдэг 30 ажилтан тун удахгүй шагналын аялалдаа гарахад бэлэн болжээ.
ХҮН ТӨВТЭЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДА
Зочин 8 цагийн өмнө 59.153.112.120
Гудамж цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчдын сарын цалин 3500 төгрөг. ХХБ-ны ажилчдын сарын цалин 1000 ам.дол. гэдэг чинь 3500 төгрөг. Яг адилхан байгаа юм биш үү. БУРУ БОДООД БАЙНА УУ.
** 11 цагийн өмнө 202.9.46.211
Сахал Ээркаагийн дампууран буй банк
Нэргүй 2025-04-28 202.21.124.29
Худлаа ш**хаа л больчих л доо
хамаг ажилтнууд нь гараад дууссан дампуурлаа л хүлээж байгаа банк шүү дээ
энд тэнд худлаа сурталчилгаа хийгээд
усанд унасан хүн өвс шүүрдэг гэдэг шиг л байх юм
Нэргүй 2025-04-28 202.126.89.30
Мнголд үүрлж Нам төр хулгайлж толгойд гарсн түрүүний бөөс хуэаа манж хог шааруудын гажигтлт тэнэгтлт дуусахгүйээ.