Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг өнөөдрөөс эхлэн хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурийг солих юм байна.
Харин өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхаарууллаа.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байгаа бөгөөд уг авто замын хоёр талд явган бол дугуйн зам хийхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ