Д.Сумъяабазар олны өмнө гарч, өөрийгөө дөвийлгөв

Д.Сумъяабазар олны өмнө гарч, өөрийгөө дөвийлгөв

Д.Сумъяабазар олны өмнө гарч, өөрийгөө дөвийлгөв

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар дуулиан шуугиан болсон "цавчаа" ногоон автобусны хэргийн дараагаар анх удаа олны өмнө гарав. Тэрбээр амралтын өдөр /2025.04.27/ Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн баярын хурлын арга хэмжээнд оролцож, үг хэлсэн юм. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Шүүх байгууллага Ж.Сүхбаатарыг хэргээс цагаатгаж шийдвэрлэсэн бол хотын дарга асан Д.Сумъяабазарын хувьд шүүх хуралд гэрчээр оролцож, хариуцлагаас мултарсан байдаг.

Нэг хэсэг олны өмнө гарахаас татгалзсан түүний хувьд Нийслэлийн МАН-ын хорооны ойн арга хэмжээний үеэр гарч ирсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр "Ер нь нийслэлийн МАН-ын хороо 100 жилийн өмнө дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өрх гэрээ байгуулж, нийт 400 гаруй гишүүнтэйгээр улс төрийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд алдаа оноо, уналт босолт, хэлмэгдүүлэлтэд хамгийн их хэрцгийгээр өртсөн нь Нийслэлийн МАН-ын хороо. Үе үеийн олон дарга, тэргүүлж байсан сэхээтнүүд хэлмэгдүүлэлтэд гэр бүлээрээ, өөрсдийнхөө үр хүүхдээрээ хамгийн их өртсөн байдаг. Мэдээж дунд нь алдаа оноотой асуудал байна.

Цаашдаа хотын хөгжлийг их өөдрөгөөр харж байгаа. Эрх зүйн шинэчлэлийг 27 жилийн дараа хийж, Улаанбаатар хотын Үндсэн хуулийг батлуулж чадсандаа баяртай байна. Цар тахлын 2020, 2021 онд нөхцөл байдал хүндэрч, дэлхий нийтээрээ хотын удирдлага, Засгийн газраа эсэргүүцэж байсан.

Тэр мөрөөр нь тавьж туучихгүйгээр ямар ч байсан өвчин тахлыг алдахгүй байхыг хичээж, буруу хэлэх нь хэлж, аашлах нь аашилж, нулимуулахаас өөр аргагүй бодлогоор хүнд үеийг давж байсан. Дэлхийн томоохон хотууд тусгай статустай, чиг үүрэгтэй байдаг. Улаанбаатар хотод эрхийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлж байх ёстой. Санхүү мөнгөний эх үүсвэр хуулийн дагуу зөв босч байж хотын тулгамдсан асуудлыг шийднэ. Хотын газар доорх дэд бүтцийн 80 гаруй хувь нь хуучирсан. Бид газар дээрх хотыг л яриад байгаа. Засгийн газрын дэмжлэгээр нийслэлийн тулгамдсан асуудлууд үе шаттай шийдэгдэнэ. Мөрөөдөж болохгүй л дээ. Би мэдээж стандарт бус шийдвэрийг тухайн үед гаргаж байсан. Тухайн үед нийслэлийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд 34 суудал авч, үнэмлэхүй санал авч байсан. Их олон зүйлийг бодож, намайг ажил авахад 1.6 их наяд төгрөгийн урт хугацааны өр төлбөртэй явж байсан. Мөн 190 орчим тэрбум төгрөгийн он дамжсан өр төлбөртэй, хөрөнгө оруулалтын төсөв 29 тэрбум байсан. Энэ мөнгөөр юу хийж амжуулах вэ. Эрх зүйн шинэчлэлийг хийхээр хууль эрх зүйн түгжээг тайлахаар шийдсэн" гэж өөрийн хийсэн ажлаа дөвийлгөөд амжив.

Тэрбээр өмнө нь /2025.02.25/ ногоон автобусны хэргийн шүүх хуралд гэрчээр оролцохдоо "Нийслэлийн нийтийн тээврийн газрын ажил урагшаа явахгүй байна, ажил нь унасан гэж олон хүн хэлж ярьж байсныг жирийн ард иргэд хүртэл шүүмжиж байсан. Тэгээд Ж.Сүхбаатар сайд надад Ц.Жавхлантбаатарыг санал болгож, цагдаа хүчний байгууллагад ажиллаж байсан тул хотын замын хөдөлгөөнийг сайн мэдэх хүн тул энэ хүнийг томилж өгөөч гэх саналыг тавьсан. Миний хувьд энэ саналыг нь хүлээн авч, ажил нь сайжрах болов уу гэж Ц.Жавхлантбаатарыг томилсон. Би "Тэнүүн-Огоо" компанийн эхний 20 автобус орж ирсэн гэдэг мэдээлэлтэй байсан. Түүнээс биш хүлээн авсан гэдгийг мэдээгүй. Евро 2 хөдөлгүүртэй автобус авсан гэдгийг бүр  ч мэдээгүй. Ямар ч байсан ногоон автобус ирж байгааг сонссон. Ногоон автобус худалдан авах, нийлүүлэх ажилд оролцоогүй.

Энэ асуудлыг тухайн үеийн төсвийг ерөнхийлөн захирагч хариуцаж байсан. Надад эрх шилжүүлсний дагуу захирамж гаргаж, ажлын хэсэг томилсноор миний ажил дууссан.

Бусад асуудлыг Сүхээ сайд хариуцан ажилласан. Захиалагчийн хяналтыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас тавьж байсан. Би Ц.Жавхлантбаатарт "Болгоомжтой байгаарай. Янз бүрийн юманд орооцолдов" гэж хэлж байсан. Би Ц.Жавхлантбаатарыг ажлаа Ж.Сүхбаатар сайдад танилцуулж байсныг мэдэж байсан. Эцсийн шийдвэрийг сайд гаргах учраас ажлаа танилцуул гэдэг байсан. Нийслэлийн төсөвт тусгасан бол энэ ажлыг хариуцах байсан. Намайг Москва яваад ирэх хооронд миний төсвийг задлаад хаясан байсан учраас энэ ажилд оролцоогүй гэж мэдүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.179.10.34

тэнэг бөх

Avatar

Б 5 цагийн өмнө 66.181.178.97

Монголын төрд энэ дүнкүү гай болно шүү.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 178.174.229.45

TENEG BUH BAS SHUNALIIN TULAM SHORONGIIN MUU HULGAICH

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 139.5.219.236

Энэ булай ичдэг ч болоосой. Ширэн нүүрт

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.88.194

ха ха хэрэг хуучирдаггүй гэдэг үгийг мэддэггүй өлөн хулгайч луйварчид бас байна. цаг нь ирвх л байлгүй.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 66.181.181.215

энэ нээрээ үнэн ичгүүр сонжуургүй гар шүү.Боловсрол мэдлэг Түй ч байхгүй авгай хүүхэн сольсон.нэг л их албаны царайлсан дүнхүү ичээсэй билээ .ер нь эднийхэн ард түмэн ямар өртэй юм.дахиж бүү үзэгд

Avatar

з 11 цагийн өмнө 202.126.90.41

МАН-ыхан өөрсдөө өөрсдийгөө хэлмэгдүүлчихээд худлаа матрын нулимс унагаад яахав

Avatar

зочин 11 цагийн өмнө 66.181.166.196

Сумьябузар ногоон автобусны хэргээс мултарсан ч, ард түмэн түүний дахиж дээш нь гаргахыг хүсэхгүй байх оо, одоо энэ улстөрийн хувьд бол шууд үхдэл болсон гэдгээ ойлгомоор, тэнэг л нөхөр бололтой

Avatar

** 11 цагийн өмнө 202.9.46.211

Нүднээс далд орж дампуурсан Үнэсний Хөрөнгө Оруулалтын Банкин дээрээ очиж ТУЗ-ын даргаа хийж тэр дошиндоо л овгордож хэвт!

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.184.223

Тэгж ярьвал хэлмэгдүүлэлт, яргалалыг гардан хийсэн хүм үүс чинь бараг цөмөөрөө Улаанбаатар хотын намын гишү үд өайх шүү !
МАН дандаа муу муухайг гардаж хийчихээд, гөрдөж бултд аг муу муухай арга зуршлаа 100 жил хадгалаж бна доо !!!
Өөрснөө баахан хүн хядчихаад одоо матрын нулмис унага ад байхаасаа ичээч !
Ийм балай тэнэг юмаа бас нэг тэнэг бөхөөр хэлүүлээд бн аа, тэр тэнэг нь иэдэж байгаа ч юм алга доо !!!

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 203.91.115.43

Хулгайч!

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 59.153.112.218

НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БУСДАД ТОХООД ХУУРАЙ УЛДСЭН

Avatar

Зочин 12 цагийн өмнө 202.126.90.249

Энэ яагаад ногоон автобусанд хамаагүй болчихдог ийг л гайхаад байгаа юм даа, уг нь гол хүн ш дээ

Avatar

Нэргүй 2025-04-28 202.126.89.64

нам төр 2.р хулгайгаа даруулсан нөхдүүд улс чинь мөхлөө!!!залуусаа шинэ хулгайчгүй төр байгуулая уих.д бга шудрага залуус минь уих.г тараая иргэд 100%дэмжинэ шүү…35 жил хулгайч нар улсаар тоглолоо одоо дуусгая…

Avatar

Мөнх 2025-04-28 66.181.187.107

Зүгээр байгаа хүнийг зүхлээ, хараалаа гэнэ ээ !!!! Хотын даргын ажлыг нийтийн төлөө бус өөрийн төлөө хийсэн хүнийг зүгээр байсан гэх үү. Харин зүгээр л бөхөө барилдаад, бөгсөө унжуулаад явсан бол зүгээр байсан гэх байх. Хог

Avatar

Иргэн 2025-04-28 66.181.191.131

Боловсрол түй ч байхгүй!!! Хурц гуай хэлдгээр социализмын үед улны угсаа гарал муутай хүмүүс цөвүүн цагт Монгол улсын төрийн толгойд залрах болсон гэдэг үнэн шүү!!! Цөвүүн цагийн үзэгдэл!!!

Avatar

10 сая $ 2025-04-28 202.9.46.211

Уул уурхайн сайд байхдаа гятад компанид лиценз өгсөн 10 сая долларын авилгалаа улсад хураалга, цавчаа ногоон автусны хэргээс мултарч зугтаачаад хүмүүс мартсан гээд эргэж гарч ирж хулгай хийх нь

Avatar

Нэргүй 2025-04-28 85.12.7.214

Ногоон автобусны хэргээр шоронд байх ёстой хүн дээ… Дүү нь циркийг авч балгас болгосон, Ах нь хотыг авч балгас болгож байв. Долгорсүрэнгийн хүүхдүүд их л "өлөн өсөж дээ". Шуналыг нь Монгол дийлэхгүй нь

Avatar

Нэргүй 2025-04-28 202.131.248.226

avilga horooliin ur dun d asa arena ungu zaschih shig bolloo

Avatar

Зочин 2025-04-28 202.55.188.36

зүгээр хүн гэнэ шүү хуучин автобус шахаад түмний мөнгө цуглаад байх нь зөв юмуу

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.113.232

Муу хүн

Avatar

энэ амьтан 2025-04-28 66.181.164.211

Ганцаараа ковид давсан биш, эмч эмнэлгийн ажилтанууд хүндийг үүрч гарсан байгаа шүү

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.113.28

80955877TSAGN SEKSEERDYYDLGN

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.113.28

SEKSDN80955867

Avatar

Нэргүй 2025-04-28 139.5.217.128

Яах гэж зүв зүгээр байгаа хүнийг харааж зүхээд байдаг юм бэ? Үнэхээр монголчууд дотор ийм тэнэг хүн олширчихсон юм байх даа. Новшнууд.

Avatar

Нэргүй 2025-04-28 124.158.123.244

өөрийгөө дөвийлгөх нь шинэ юм биш, хууч …

Avatar

зочин 2025-04-28 43.242.241.62

долдугаар анги төгссөн боловсролгүй алан бомбоог цаазал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж