"Нэг эх үүсвэрээс эм худалдан авснаар 37-90 хувь хямд борлуулж байна"

"Нэг эх үүсвэрээс эм худалдан авснаар 37-90 хувь хямд борлуулж байна"

"Нэг эх үүсвэрээс эм худалдан авснаар 37-90 хувь хямд борлуулж байна"

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2025.04.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн дарга Л.Намхайноров:

– Төрийн болон орон нутгийн өмчийн газар ажил үйлчилгээ бараа худалдан авах тухай хуульд 2024.06.05-ны өдөр өөрчлөлт орсон. Тус хуулийн 36.1.2 дугаар заалтад олон улсын чанарын шаардлага хангасан, хүний эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн био бэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс эсвэл олон улсын байгууллага эмийн зохицуулалтын үнэлгээгээр ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас шууд болон дамжуулан худалдаж авах гэсэн зохицуулалт орсон. Мөн Засгийн газрын тогтоол бас бий. Ингэснээр нэг эх үүсвэрээс худалдан авалт хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Эм, эмнэлийн хэрэгслийн шинэчилсэн хуулийн хүрээнд төрөөс эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулж байгаа төсвийг бууруулж, эм эмнэлгийн хэрэгслийн чанарыг сайжруулах боломж бүрдсэн. Энэ зарчмыг баримталж ажиллаж байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит газруудад эм, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай  бүтээгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах боломжтой. Дээрээс нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмүүдийг мөн нэг эх үүсвэрээс худалдан авах боломж бүрдэж байгаа юм.

Нэг эх үүсвэрээс эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах хэд хэдэн зарчим бий. Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг эм, эмнэлгийн хэрэгсэл байна. Мөн эмийн зардал өндөр бүтээгдэхүүн, тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай бүтээгдэхүүн болоод тасалдал үүсэх эрсдэлтэй эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авна гэж шинэчилсэн хуульд зааж өгсөн. Энэ хүрээнд олон улсын байгууллагаас  болон гаднын үйлдвэрлэгчээс худалдан авалт хийж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгодог нийт 18 төрлийн эмийг Өмнөд Солонгос улсын дөрвөн үйлдвэрлэгчээс авч иргэдэд хүргэж байгаа.

Өнгөрсөн онд клопидогрел гэх цус шингэлдэг эмийг 13.4 сая ширхгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгосон байна. Үүнд 16.4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан. Нэг таблетик эмэнд дунджаар 1100 гаруй төгрөг зарцуулсан гэсэн үг.

Тэгвэл дээрх эмтэй адил үйлчилгээтэй эмийг Өмнөд Солонгос улсын эм эмнэлгийн хэрэгсэл худалдаалдаг "Донгкоо био фарм" гэх байгууллагаас авч дотоодын зах зээлд 512 төгрөгөөр борлуулж байна. Ингэснээр тус эмэнд улсын төсвөөс 6.9 тэрбум төгрөг зарцуулж улсын төсөвт 10 орчим тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн. Энэ мэт нэн шаардлагатай чихрийн шижин, түрүү булчирхайн гэх мэт эмүүдийг хөнгөлөлттэй үнээр нэг эх үүсвэрээс авч борлуулж байгаа" гэв.

Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр хангах тогтолцоог бүрдүүлэхээр нэг эх үүсвэрийн худалдан авалтыг эхлүүлж, эхний ээлжинд БНСУ-ын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулаад буй. Энэ хүрээнд одоогийн байдлаар Өмнөд Солонгос улсын дөрвөн байгууллагаас 18 нэр төрлийн эмийг зах зээлд нийлүүлж байгаа аж.

Эдгээр эмүүд нь зах зээлд борлуулагдаж байгаа бусад ижил төстэй эмээс дунджаар 37-90 хувийн хямд үнээр борлуулагдаж байгаа юм байна.

Энэ мэт нэг эх үүсвэрээс худалдан авалт хийснээр зарим нэр төрлийн эмийг иргэдэд илүү хямд олгох боломжтой болно. Гэхдээ нэг эх үүсвэрээс эмийг авч байгаа ч иргэдийн хувьд Герман, Индонез, Франц гэх мэт 5-6 улсын үйлдвэрээс сонгох боломж байгааг албаныхан онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 122.201.27.24

Хахууль авчихлаа гэдгээ "нэг их үүсвэр" гээд байгаа юм уу

Avatar

Нэргүй 2025-04-28 203.23.199.47

нэг эх үүсвэр гэдэг чинь МОНОПОЛЬ болноо гэсэн үг. Эндээс сонирхлын зөрчил үнэртэж байна.

Avatar

Нэргүй 2025-04-28 124.158.123.244

Нэг л итгэд төрөхгүй байна…Гадаадын эмийн сангаас боломжийн үнээр авдаг эмийг эндээс өндөр үнээх авч байна гээд байхыг сонослоо…

Avatar

Эдийн засагч 2025-04-28 157.15.7.111

"Өнгөрсөн онд клопидогрел гэх цус шингэлдэг эмийг 13.4 сая ширхгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгосон байна. Үүнд 16.4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан. Нэг таблетик эмэнд дунджаар 1100 гаруй төгрөг зарцуулсан гэсэн үг".
Энэ яг юу гэсэн үг вэ? Эмийг эм ханган нийлүүлэгч нар нь нийлүүлээд хүмүүс аптекаар дамжуулж ЭМД-аараа хөнгөлүүлж авдаггүй юм уу? ЭМДС яагаад
"Донгкоо био фарм" гэх байгууллагаас авч дотоодын зах зээлд 512 төгрөгөөр борлуулж байна. Ин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж