Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг өнөөдөр /2025.04.28/ Эрчим хүчний зохицуулах хороонд ажилласан байна.
Энэ үеэр холбогдох албаныхан салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө "Дулааны оргил ачаалал болон хэвийн ачааллын горимын үед мөрдөх тариф ялгаатай байх. Жишээлбэл, Дани улсад оргил ачааллын боллерууд дулааны оргил ачааллын үед ажиллуулдаг. Монголд энэ зарчмаар явахаар хуульд тусгасан. Мөн дулааны эрчим хүчний тарифыг дулаан хангамжийн бүсээр тогтоох зарчим байгаа. Улаанбаатарт дулаан хангамжийг бүсээр нь ялгаатай тарифтай байж болно гэсэн үг.
Үнэ тарифтай холбоотой судалгааг хамгийн сүүлд 2023 онд хийхэд, дулааны эрчим хүчний 8.5 тэрбум кВТ цаг цахилгаан хэрэглэдэг бол 19.5 тэрбум кВт цаг цахилгаантай дүйцэх дулааны эрчим хүч хэрэглэдэг.
Улаанбаатар хотын энергийн хэрэглээний дийлэнх хэсэг дулаан бөгөөд нийт орлогын 26 хувийг бүрдүүлж байгаа бол 74 хувийг цахилгаанаас бүрдүүлдэг байна. Үнийн зөрүүг арилгах тал дээр Эрчим хүчний зохицуулах хорооны санал, байр суурь маш чухал. Учир нь төвлөрсөн дулаан хангамжийн системд үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо баталдаг. Монгол Улсын хувьд тарифаараа 16-60 мянган төгрөгөөр борлуулж буй. Хэрэглэгчид бүрэн тоолууржаагүй учраас үйлдвэрлэсэн дулаантай харьцуулахаар дунджаар 33 мянган төгрөг /Гкалаар борлуулж байгаа судалгаа харагдаж байна. УИХ-ын ажлын хэсэг хуулийн шинэчлэлийн хүрээнд татаасгүй үнэ тарифын тогтолцоо, бие даасан салбарыг бий болгох юм. Тэгэхээр татаас гэдэг ойлголт хуулиудад байх ёсгүй ч дулааны бодит хэрэгцээг харахаар тодорхой хугацаанд бүтээгдэхүүн хоорондын татаас, хэрэглэгчийн үнэ тарифыг багаар тогтоовол татаасын талаар тусгах шаардлагатай байна" гэдгийг онцолсон юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун:
-УИХ-ын ажлын хэсэг маш их судалгаа дүн шинжилгээ хийж ажилласан байна. Хуульд бол ямар нэгэн дүрэм журам биш. Энэ салбарын үйл ажиллагааг удирдан зохицуулах эрх зүйн акт. Бидний гар дээр хуулийн төсөл хараахан ирээгүй байгаа. Танилцуулгаас харахад бидний бодож байсан ажлуудыг тусгасан байна. Техникийн нөхцөл олгох асуудалд тусгай зөвшөөрөл олгоно гэж байгаа нь зөв. Тухайн компани өөрийн эзэмшиж байгаа шугам сүлжээ, техникийн боломжийг үндэслэж, тусгай зөвшөөрөл олгох ёстой. Одоо энэ зөвшөөрлийг яамнаас олгодог. Бас их зөрчил гардаг юм билээ.
Тариф тогтоох зарчимд байгаль орчны шаардлага ямар хэрэгтэй юм бэ.
Тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчны үнэлгээ хийлгэдэг шүү дээ. Дулаан хангамжийг бүсээр нь тариф тогтооно гэлээ. Төвлөрсөн дулаан хангамжийг яаж бүсчлэх вэ. Бас хэсэгчилсэн дулаан хангамжийн технологийн удирдлагыг Деспичерийн үндэсний төвөөс хийх юм уу, хаанаас хийх вэ. Үнийн хувьд дэмжиж байгаа. Бас дүрэм журмаасаа хууль руугаа татаж оруулж байх шиг байна. Энэ салбар маш олон дүрэм журамтай байдаг учраас ялгаж салгах нь зүйтэй болов уу гэдэг асуултыг асууж, санал хэлэв.
Нэргүй 2025-04-28 66.181.187.121
Цахилгааны үнэ нэмчихээд УБЦТС ХК нь дүүргүүд дэх оффисынхоо байрныхаа чийдэнгүүдийг шөнөжин ба хагас бүтэн сайнд асаалттай орхидог.
Нэргүй 2025-04-28 202.55.188.84
задаа дулаахан өдөр хэт хүйтэн өдөр ийн тарифаа ялгаж чадахуу?? орлн сууцны контор гэж бөөн луйварын үнэ авцгаадөг газрууд олон шүү
Нэргүй 2025-04-28 192.82.66.243
Болноо болно, Хотын дүүрэг бүрт цутгаад хаясан орон сууцны каркасууд ашиглалтанд ордоггүй, шалтгаан нь Дулаанаа авч чаддагүй гэх. Дулаанаар хангаж чадахгүй гэвэл тэдгээр каркасуудыг нурааж Газрыг нь Улс хурааж аваасай
Нэргүй 2025-04-28 192.82.92.204
Халаалтын тоолууртай болох хэрэгтэй. Хэрэглээгээрээ төлбөр төлдөг болох хэрэгтэй байна шүү. Манайх 4 ширхэг паартай. Өвөлдөө байр дулаан болохоор халууцаад 3-ыг л ажиллуулдаг. 1-ыг нь хаачихдаг юм. Энэ тохиолдолд ашигласан 3 дээрээ л хэрэглээгээрээ төлөх нь зөв байх.
Нэргүй 2025-04-28 66.181.178.212
4 САРЫН 30 ХАЛАЛТ ДУЛАНЫГ ЗОГСОГОЧЭЭ БҮГД ПАРА ХАСАН БАИГА