Өмнөд Хятадын тэнгис дэх элсэн арлыг Бээжин эзэмшилдээ авсан уу?

Өмнөд Хятадын тэнгис дэх элсэн арлыг Бээжин эзэмшилдээ авсан уу?

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Өмнөд Хятадын тэнгис дэх элсэн арлыг Бээжин эзэмшилдээ авсан уу?

Хятадын эргийн хамгаалалтынхан Өмнөд Хятадын тэнгис дэх жижигхэн элсэн арлыг эзэмшилдээ авчээ. Энэ талаар Хятадын төрийн хэвлэл "CCTV" мэдээлж, дөрвөн офицерын зургийг нийтэлжээ. Хятадын далбааг барьсан хар хувцастай офицерууд Спратлын арлууд дахь Сэнди Кэй гэх маргаантай хадархаг арал дээр зогссон байгаа нь харагдана. Тус арал дээр далайн хяналтыг хэрэгжүүлж эхэлснээ Хятад улс энэ сарын эхээр мэдээлж байв.

Филиппин улс Ням гаригт Хятадын офицеруудыг дуурайсан зургийг цахим орчинд нийтлээд, гурван элсэн арлыг эзэлчихлээ гэжээ. Гурван арлын нэг нь Сэнди Кэй мөн эсэх нь тодорхойгүй байна.

Хятад, Филиппин улсуудын дунд хэд хэдэн маргаантай арал бий. Аль нэг элсэн арлаас 1000 орчим км зайд Хятадын эргийн хамгаалалтын хөлөг болон цэргийн долоон хөлөг онгоц хууль бусаар байгааг Баруун Филиппиний тэнгисийн үндэсний ажлын хэсэг мэдэгджээ.

Сэнди Кэй арал нь 200 метр кв талбайг хамрах бөгөөд Филиппиний Титу арал дээрх цэргийн заставын ойролцоо байдаг. Тус цэргийн застав нь бүс нутаг дахь Хятадын хөдөлгөөнийг хянах зорилготой.

Арлыг Хятад үнэхээр эзэмшилдээ авсан бол энэ нь үнэхээр санаа зовоосон асуудал болно гэдгийг Цагаан ордон мэдэгджээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жэймс Хевитт "Ийм үйлдэл нь бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж, олон улсын хуулийг зөрчих болно. Энэ асуудлаар Цагаан ордон түншүүдтэйгээ нягт зөвлөлдөж байна" гэжээ.

Элсэн арлын маргаан нь АНУ, Филиппиний хамтарсан "Баликатан" сургуулилалттай давхцав. Жил бүр хийдэг уг сургуулилалтыг өдөөн хатгасан үйлдэл гэж Хятад буруушаадаг. Сургуулилалтад 17 мянга орчим албан хаагч оролцоно. Филиппиний арми уг сургуулилалтын зорилгыг үндэсний батлах хамгаалахын чадавхиа бэхжүүлэх явдал гэж тайлбарлаад, аль ч улсад шууд чиглээгүй гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 53 минутын өмнө 66.181.187.121

Хятадууд улсад нь гэмт хэрэг хийсэн Монголчуудыг гянданд хорих ёстой. Мөн Хятадаас бараа зөөдөг Монголчуудыг дэглэх ёстой. Монголчууд монгол дахь эрлийзүүдийг ба Хятадуудыг хорлоод байгаа юм чинь. Чааваас хятадын 200 төгрөгний уутгүй ба нолийн цаасгүй Монголчууд амьдарч чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж