"Сэлбэ дэд төвийн 820 тэрбумын тендерт Монгол компани оролцуулаагүй"

"Сэлбэ дэд төвийн 820 тэрбумын тендерт Монгол компани оролцуулаагүй"

"Сэлбэ дэд төвийн 820 тэрбумын тендерт Монгол компани оролцуулаагүй"

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулахыг шаардаж, Монголын барилгачдын нэгдсэн холбооноос өнөөдөр /2025.04.28/ мэдээлэл хийлээ.


Тодруулбал, Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад Монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон, гадаадын компанид давуу эрх олгосон асуудлаар Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлж, төрийн бодлогоо эргэж харахыг хүсч байна гэлээ.

Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл: 

-Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендерийг дөрөвдүгээр сарын 23-нд нээсэн. Үүнийг нээхтэй зэрэгцээд бид тухайн тендерийг сонирхож үзэхэд тус тендерт нэг ч Монгол компани оролцоогүй байна. Тухайлбал хоёр багц тендер зарлагдсан. Нэгдүгээр багц нь 350 тэрбум төгрөг, хоёрдугаар багц нь 470 тэрбум төгрөг байхаар зарласан. Тендерт Монгол компани ороогүй шалтгаан нь хэтэрхий өндөр үнийн дүнгээр зарлаад, анхнаасаа Монгол ААН-үүдийг тендерт орох боломжгүй нөхцөл заасан гэж бид үзэж байна. Монгол төрийн үүрэг бол монголынхоо ААН-үүдийг ажилтай, орлоготой байлгах. Энэ тал дээр төрийн бодлого тулгуурлаж явдаг. Гэтэл төр энэ үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзэн шаардлага хүргүүлж байна.

Монгол Улсын ард түмэн “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж", "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэж Монгол Улсын Үндсэн хуулиар тунхаглан баталсан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, улс төрийн намуудаас үндэсний үйлдвэрлэл, үндэсний аж ахуй нэгжийг төрийн бүхий л шатанд дэмжих талаар үе үеийн мөрийн хөтөлбөр, төрийн бодлого, үзэл баримтлалд тусгасан, мөн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль баталсан байдаг боловч бодит нөхцөл байдалд хэрэгждэггүй, хий хоосон амлалт, баримт бичиг болсоор ирсэн нь ард түмэн, аж ахуй нэгжүүдэд илэрхий болоод байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт Монгол Улсын барилгын салбараас нэг ч Монгол компани оролцох нөхцөл боломж байсангүй. Техникийн өгөгдлийн хүснэгтийн 18.1 Санхүүгийн чадавхын шаардлага, борлуулалтын орлогын хэмжээ нэгдүгээрт, сүүлийн 5 жил буюу 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Хоёрдугаарт түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна гэж заасан. Энэ нь хоёрдугаар багцын хувьд гэхэд 136 тэрбум гаруй төгрөг болж байна. Бид тус тендерт оролцохын тулд хоорондоо нэгдэж, байж болох арга замыг судалсан. Гэвч санхүүгийн шалгуурыг давж чадсангүй. Тухайн шалгуур үзүүлэлт анхнаасаа Монгол компаниудад зориулагдаагүй. Монгол ААН-үүдийг оруулах зорилгогүй байсан.

Тендерийг зарлахдаа бүхэл том дүнгээр биш 40-50 нээж өгөх байсан. Хэрэв тендерийн дүнг хэсэгчлэн зарласан тохиолдолд дотоодын компаниуд өргөнөөр оролцох боломжтой байсан. Мөн барилга байгууламжийг дотоодын компаниуд гүйцэтгэх бүрэн чадамжтай. Тус төслийн барилга байгууламж энгийн хийц бүхий 9 болон 12 давхар орон сууц.

Монгол барилгачид, аж ахуй нэгжүүд бид Монгол Улсын Засгийн газраас зарласан 20 минутын хотын анхны бүтээн байгуулалтыг өөрсдийн гараар бүтээн босгож, шинэ зууны эхэнд хөгжил цэцэглэлтийн өнгийг тодорхойлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж Монгол барилгачдын хувьд түүхэн бахархал бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан энэхүү тендер сонгон шалгаруулалтад анхаарал хандуулж, тухайн тендерийг судалж энэхүү тендер болон цаашид зарлагдах томоохон тендер сонгон шалгаруулалтад үндэсний компаниудаа, Монгол барилгачдаа ажилтай, орлоготой байлгах тал дээр анхаарч ажиллах шаардлага хүргүүлж байна гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 3 цагийн өмнө 76.130.42.82

Ta nar irgediig asar ih hulhiddag hohiroodog,tsuhruudug bolson bna.,yadarsan irgediin mungiig tuvt hulhidna,yaj ta nart itgeh yum

Avatar

батаа 10 цагийн өмнө 66.181.164.23

Монголчууд ажил гацаана шүү ёстой дэмий ямар ч хариуцлага байхгүй луйвар хулгай идэж уухаа л бодно, суурь цутгаад мөнгө нэхээд хэвтчихнэ тгд удалгүй наадам болж бүгд хөдөө мах шарж идэхээр явцгаана, тгд 8 сард бүгд найр наадам хэсээд алга болно 9 сард хүүхдийн сургууль тгд цас ороод таг…хавар нь зардал өссөн гээд бөөн мөнгө нэхээд сууж байна тгд дампуурах тал руугаа явна даа

Avatar

зочин 10 цагийн өмнө 66.181.160.64

Хүний нохой идхээр өөрийн нохой идэг гэж Монгол үг байдаг даа Мууч сайнч Монгол хүнээр л хийлгэх ёстой юм байгаам шдээээ!!..
Энэ МАНийхан ер нь л хамаг байдгаа Хятад , Орос хоёрд бариад туучихгээд байх болтой юм аа !!..Тэгснээ Монгол кампануудаа болхоор хураана хумьна, торгоно ялална гээл байх болтой юм !!..
Ирэх сонгуулиар МАНийг хуйгаар нь унагааж нэг ясанд нь ойлгуулах хэрэгтэй болжээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 188.162.254.117

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зоригтой туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!

Avatar

Иргэн 12 цагийн өмнө 49.0.139.159

Тал талаасаа хичээгээсэй, зүтгэж байж л чадалтай болно доо. Өндөр шулгуур тавьхаар бид өөр болдог доо, засаачээ…

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.118.38

тендер бол төрд ажиллаж байгаа бүх хүний авлига луйврын гол эд, тендерт багтаж мөнгөжих гол з****г

Avatar

Зочин 12 цагийн өмнө 103.57.94.75

Монгол компанмуд орвол ажлыг эхлүүлээд гацаана. Төсвөө нэмнэ. 30 жил ч болж магадгүй. Хот зөв шийдсэн бна.

Avatar

зочин 10 цагийн өмнө 66.181.160.64

Ямарч байсан тэнд чинь чиний ах дүү , анд нөхөд ,нэг гол нутаг уснийхан эсвэл хөрш айл , бүр үгүйдээл танилийн танилийнхан чинь л байгаа да ..Гэтэл тэр Хятад кампанид Нямбаатар та хоёрын юу чинь байгаа билээ ?..

Avatar

** 2025-04-28 202.9.46.211

Монгол компаниуд ядуу, авилгал өгөх мөнгөгүй

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.168.8

Саруул хорооллыг барьсан даа. Ямар юм боссон нь хүн бүр мэдэж байгаа штээ.

Avatar

Зочин 2025-04-28 139.5.219.133

монголчууд нь төсөвөө нэмэх гээд шантаажлаад ажил нь урагшилдаггүй биздээ гадныхан нь дээр байхоо удаан хугацааны төсөв биздээ

Avatar

Зочин 2025-04-28 139.5.219.133

Монголчууд төсөвөө нэмэх гээд шантаажлаад ажлаа урагшлуулдаггүй биздээ гадныхан нь дээр байхоо

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.113.28

BOOW XXI80955877VANXANDI MERGJLN

Avatar

b 2025-04-28 202.179.27.48

mungu idehed gadnii kompaniud amar baidag baih

Avatar

Нэргүй 2025-04-28 103.212.116.76

mongol companiud avilga ter bolgon uguhgui ,. solongosuud bol zarlhaasna umnu amalchihsan bdag um

Avatar

зочин 2025-04-28 66.181.191.37

Нэгэнт тендер зарлагдаад шалгаруулалт явагдаад дууссан юм бол үүнийн одоо үймүүлж,дахин тендер зарлуулах гэх мэт хууль зөрчиж самуун үүсгэж хэрэггүй, Дараагийн тендерт оролц, Бид ч хэцүү хүмүүс шүү дээ, Барьж дийлэхгүй хугацааг удаашруулна Чанаргүй барьна Мөнгө нэмж нэхнэ

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.115.45

Ингээд л ажил эхлүүлдэггүй зарга хийгээд цаг алдуулдаг. Монгол бүхэл хорооллыг сургууль цэцэрлэг зам шугам сүлжээ эмнэлэг үйлчилгээ гээд иж бүрэн барьж чадахгүй сэтгэлгүй нь худлаа амалж газар аваад дан орон сууц барьж ашиг хөөж байгааг хардаггүй юм уу эрхэм холбооны ноёдууд

Avatar

Хотын хүү 2025-04-28 203.91.115.53

Та нараар яадын Барилга нэртэй ямар ч чанаргүй амбаар барьдаг биз дээ Америк яв барилга гэж тэдгээрийг хэлдэг байгаа шүү Барилгын нэгдсэн холбоо нэртэй улны новшнуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж