Сэлэнгийн ногооны үнэ ханш

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн ногооны үнэ ханш

Жил
бүрийн намар эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан экологийн цэвэр
бүтээгдэхүүнийг нийслэлчүүддээ худалдаалахаар орон нутгийн тариаланчид
нийслэлийг зорин ирдэг. Энэ намрын үзэсгэлэн худалдааны салхийг хагалж,
газар тариалангийн өлгий нутаг болсон Сэлэнгэ аймгийн ногоочид “Sky” их 
дэлгүүрийн өмнөх талбайд “Монгол ургац 2010” үзэсгэлэн худалдааг 
нээгээд хэд хонож байна. Сэлэнгийн шинэ ургацын хүнсний ногооны
үзэсгэлэн худалдааг “Сэлэнгийн хөгжил сан”-гаас тав дахь жилдээ зохион
байгуулж байгаа бөгөөд ирэх сарын 15-ныг дуустал хямд үнээр хүнсний
ногоо худалдан авах боломжтой байгаа юм. Тус үзэсгэлэнд худалдаалж буй
хүнсний ногоо болон жимсний үнийг танилцуулъя.

Хүнсний ногоо, жимсний үнэ:

-Төмс кг 600-800 төгрөг, шуудайгаар нь авбал 400-500 төгрөг.
-Лууван кг 700-800, 10-аас дээш кг-аар авах бол 500 төгрөг.
-Байцаа кг  нь 500 төгрөг
-Хүрэн манжин, шар манжин кг  нь 800 төгрөг
-Зэрлэг сонгино кг нь 1500-2000 төгрөг
-Өргөст хэмх кг нь 800- 1000 төгрөг
-Наранцэцгийн самар кг нь 1000 төгрөг
-Хулуу кг нь 800 төгрөг
-Эрдэнэ шиш кг  нь 4000 төгрөг
-Тарвас кг нь  1000 төгрөг

-Чацаргана,
аньс хад, нэрс, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс тус бүрийг нэг кг
нь 3000 төгрөгөөр худалдаалж байна. Харин 500 граммаар савласан шүүс нь
1500-2000 төгрөг бол 500-750 граммаар савласан варень 1800-2000 төгрөг
байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж