Европын Крикетийн Сүлжээ (ECN) нь дэлхийн тэргүүлэгч спортын бооцооны брэнд болох "1xBet"-ийг бүх крикетийн үйл ажиллагааныхаа албан ёсны түншээр сонгосноо баяртайгаар зарлаж байна. Энэхүү хамтын ажиллагаанд нэр хүндтэй Европын крикетийн цуврал (European Cricket Series) болон Европын крикетийн аварга шалгаруулах тэмцээн (European Cricket Championships) багтах аж.
Түншлэлийн хүрээнд олон улсын телевизийн шууд дамжуулалтын графикт өргөн хүрээтэй брэндийн танилцуулга гарч, эхний ээлжинд мянга гаруй тоглолтын хүрээнд дэлхий даяар цацагдана.
Европын Крикетийн Сүлжээ нь Европ даяар гуч гаруй гишүүн холбоотой бөгөөд 1xBet.com компанитай хамтран ажиллаж, дэлхий даяарх крикетийн шүтэн бишрэгчдэд спортыг ойртуулан хүргэж, талбай дээр болон талбайн гадуур спортын уур амьсгалыг мэдрүүлэхийг зорьж байна.
Европын Крикетийн Сүлжээний гүйцэтгэх захирал Рожер Файнер"Европын крикет нь 1xBet гэх салбартаа хамгийн шинэлэг, сонирхолтой компаниудын нэгтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ түншлэлээр Европын Крикетийн Сүлжээ нь FC Barcelona, FIBA, Volleyball World зэрэг 1xBet-ийн бусад нэр хүндтэй түншүүдийн эгнээнд нэгдэж байна." гэжээ.
1xBet компанийн төлөөлөгч Марк Вилсон хэлэхдээ "Энэхүү гэрээ нь спортыг дэмжих бидний стратегид нийцэх чухал ач холбогдолтой. Бид ECN-ийн крикетийн спортыг дэлхий даяар хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг хуваалцаж, Европын Крикетийн Сүлжээтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ түншлэл бүх талуудад амжилттай байх болно гэдэгт итгэлтэй байна." гэв.
Европын Крикетийн Сүлжээний тухай
2018 онд байгуулагдсан Европын Крикетийн Сүлжээ (ECN) нь Европ дахь крикетийн спортын дижитал төв юм. Тус байгууллага нь спортын томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, орчин үеийн технологийг ашиглан үзэгчдийн сонирхол, оролцоог нэмэгдүүлж, Европ даяар болж буй крикетийн тоглолтуудыг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой. ECN нь дараах гол үйл явдлуудыг шууд, телевизийн чанартай дамжуулдаг:
- Европын Крикетийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ECC)
- Европын Крикетийн Лиг (ECL)
- Европын Крикетийн Олон Улсын Тэмцээн (ECI)
- Европын Крикетийн Цуврал (ECS)
- Европын Эмэгтэйчүүдийн Крикетийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ECC-W)
- Вэстоны Цом – эрэгтэйчүүдийн олон улсын крикетийн цуврал
- Мэлтлийн Цом – эмэгтэйчүүдийн олон улсын крикетийн цуврал
1xBet компанийн тухай
1xBet нь спорт бооцооны салбарт 18 жилийн туршлагатай дэлхийд алдартай компани. Тус компанийн хэрэглэгчид мянга мянган спортын арга хэмжээнд бооцоо тавих боломжтой. 1xBet-ийн вэбсайт болон аппликэйшн 70 хэл дээр ашиглах боломжтой бөгөөд FC Barcelona, Paris Saint-Germain, LOSC Lille, Италийн Сери А, FIBA, Volleyball World, CAF зэрэг нэр хүндтэй спортын байгууллагуудтай хамтын ажиллагаатай. Компанийн платформыг сард 3 сая гаруй тоглогч ашигладаг бөгөөд мэргэжлийн нэр хүндтэй шагналуудад олонтаа нэр дэвшиж, ялалт байгуулсан байна.
0 сэтгэгдэл