Ромын пап Францисыг эцсийн замд нь үдэх ёслолд оролцов

Ромын пап Францисыг эцсийн замд нь үдэх ёслолд оролцов

Ромын пап Францисыг эцсийн замд нь үдэх ёслолд оролцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр /2025.04.27/ Дээрхийн гэгээн эцэг Францисыг эцсийн замд нь үдэх ёслолд оролцжээ. Тэрбээр, Хутагт Пьетрогийн талбайд цугласан олон эмгэнэн гашуудахаасаа илүү эгэл амьдралаа хүн төрөлхтний эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, энх тайвны төлөө зориулсан нэгэн агуу их сэтгэлтний алдрыг магтан тэмдэглэж байх шиг санагдлаа.
Насан хутаг олохоосоо өмнө амжиж Монгол Улсад айлчлахдаа тэр гэгээнтэн газарлаг эрх мэдэл хөөж, гавьяа байгуулах санаа агуулсангүй, жирийн хоньчны жинхэнэ үнэн сэтгэл өвөрлөж ирсэн гэдгээ “монголчуудын нууцлаг далд чанарыг (mysticism) танихыг зорьсон” хэмээн өгүүлсэн байдаг.
Тэрээр манай мөнх хөх тэнгэрийг үзэж, эгэл жирийн хүмүүстэй уулзаж явахдаа эрж хайсан зүйлээ олсон байх, манай гуравдагч хөршийн бодлогыг “гуравдагч хөршийн үл тайлагдах нууц” (third-neighbour mystique) хэмээн нэрлэсэн билээ.
Хутагт Франциск манай орныг, манай ард түмнийг дэлхий дахинд нэг сайн таниулчхаад буцлаа. Манай түүх, уламжлал соёл, нүүдлийн ахуй, байгаль дэлхийгээ хайрлах үзэл, оюун санааны мэдрэмж, шашин шүтлэгийн эрх чөлөө, монгол гэрийг хүртэл тэрээр оюун санааны эрэл хайгуулын үзүүр болгон тунхаглаж, хорвоо ертөнцийг монгол гэртэй, монгол орныг яруу найрагтай зүйрлэж, уудам тал нутгаас ундран түгдэг их амар амгаланг анхаарч ажиглахыг хүн төрөлхтөнд сануулчхаад буцлаа.
May be an image of Piazza di Spagna
Хутагт Франциск бас монголчуудад хандаж захиас үлдээсэн. Тэрээр “хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй болоод дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлсэн” хэмээн сануулж, “авлига хээл хахууль бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж чадах хэрэглээг шүтсэн, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг, амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, олноос тусгаарлагдаж, тэнгэр өөд харах эрхгүй болж, түмэн олны өмнө нүүрээ хийх газаргүй болохын цондон” хэмээн анхааруулж, “та нарын өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тийм болохоор алдарт яруу найрагчийнхаа хэлснээр ‘тэнгэр шиг бай’ хэмээн захин сургамжилсан билээ.
May be an image of 9 people and Piazza di Spagna
Ватиканы Пьяцца Сан Пьетро өчигдөр нартай, халуун байсан. Нарлаг сайхан Сан Пьетрогийн талбай бидэнд чимээ шуугиан, өрсөлдөөн тэмцлээр дүүрсэн манай ертөнцөд хүртэл амар амгалан өнө удаан оршин тогтнож, үнэний эрлийн үзүүр олдоно гэдгийг байн байн сануулах шиг үе үе анир чимээгүй нам гүм болж, алсад нүргэлэх нисдэг тэрэг, машин моторын дууг даран амны уншлага латин, итали хэл дээр чихэнд хоногштол цуурайтлаа.
Ромын Аба, Хутагт Франциск өөрийнхөө үргэлж ярьдаг асан эцэс төгсгөлгүй их амар амгаландаа тайван нойрсох болтугай! Энгүй уудам нутагт минь, эх сайхан дэлхийд минь эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, энх тайвны үзэл санаа дэлгэрч үе үеийг зоригжуулан өрнөн түгэх болтугай гэж өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-04-28 66.181.160.64

Харин тийн …Путин ч бас Монголчуудын нууцлаг далд чанарыг олж мэдэх гээд л манайд ойр ойрхон ирдэг дэ . " Эднар яаж чадваа" гээд л гайхаад байдаг шиг байгаан

Avatar

Нэргүй 2025-04-28 202.72.243.182

хөөрхий батцэцэг

Avatar

- y; 2025-04-28 50.147.160.114

CJNr OC yndaalj, noirmoglyylj dyyrtsen xylgaich komanglagchzb?

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.113.28

ANUSDI80955877VANXANDA ZYGAATSI

Avatar

нефть 2025-04-28 66.181.166.134

Гадаад харилцааны сайд Францискийг гэх шиг, юу бичиж бгаагаа мэдэж бна уу, оорк авгай минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж