Иран: Баллистик пуужингийн түлшийг буруу хадгалснаас дэлбэрэлт болсон

Иран: Баллистик пуужингийн түлшийг буруу хадгалснаас дэлбэрэлт болсон

Иран: Баллистик пуужингийн түлшийг буруу хадгалснаас дэлбэрэлт болсон

Ираны өмнөд хэсгийн Бандар Аббас хот дахь Шахид Ражаи боомтод чингэлэгт хадгалж байсан химийн бодис дэлбэрсэн хэрэг Бямба гаригт гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 40, шархдаж гэмтэгсдийн тоо 1000 давжээ. Шархадсан хүмүүст цусаа бэлэглэхээр иргэд эмнэлэгт сайн дураараа хандацгааж байна.

Нэг өдөр өнгөрсөн ч гал улалзаж, химийн хорт бодис бүхий өтгөн хар үүл манан тогтсон хэвээр. Ираны Эрүүл мэндийн яамнаас тухайн бүс нутгийн оршин суугчдыг аль болох гэртээ байж, хамгаалалтын хувцас өмсөхийг зөвлөжээ. Мөн бүх сургууль, албан байгууллага түр хугацаанд үүдээ бариад байна.

Дэлбэрэлтийн улмаас ойролцоох бүс нутаг даяар газар хөдлөлттэй адил чичиргээ мэдрэгдсэн бол өдгөө иргэдийн уур бухимдал улс орныг доргиож эхэлжээ.

Далайн эрсдэлийн зөвлөх "Ambrey Intelligence" байгууллагаас мэдээлэл өгөхдөө "Ираны баллистик пуужинд ашигладаг хатуу түлшийг буруу хадгалж, тээвэрлэсний уршгаар чингэлэг хооронд хүчтэй түймэр тархсан. Ираны далбаатай хөлөг онгоц өнгөрсөн сард натрийн перхлоратын пуужингийн түлшийг боомтод буулгасан" гэжээ. Натрийн перхлорат нь пуужингийн хатуу түлш үйлдвэрлэхэд ордог гол бодис гэдгийг Ираны Хувьсгалт гвардын корпусын ойрын эх сурвалж баталсан байна.

Хятадаас импортоор орж ирээд удаагүй байсан пуужингийн түлш тэдгээр чингэлэлт хадгалагдаж байсан гэх таамаглалыг зарим хүн дэвшүүлжээ.

Мэдээж эдгээр мэдэгдэл, таамаглалыг дагалдаад "Ийм их хэмжээний шатамхай материал яагаад боомт дээр хараа хяналтгүй байж байсан бэ" гэх асуудал үүсээд буй. Энэ бол Ираны дэглэмийн хувьд анхаарахгүй үлдээж боломгүй асуудал. Ерөнхийлөгч Масуд Пезешкьян дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох үүрэг даалгавар өгч, Дотоод хэргийн сайдаа илгээснээс гадна Ням гаригт өөрийн биеэр хэргийн газарт очжээ.

Пуужин, цэргийн зориулалтаар ашиглах ямар ч импорт, экспортын ачаа боомтод байгаагүй гэдгийг Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Реза Талаей Ник хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 10 цагийн өмнө 66.181.191.131

Монгол улс шиг хот дотроо аюултай ачааны боомттой улс байхгүй шүү !!! Хотоос нэн даруй ачааны ложистикоо гаргах шаардлагатай!!!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 203.91.115.43

Манайх шиг дампуурсан улс байна. Зориг өөрийн хутган дээр 18 удаа халтирсан гэдэг шиг л удахгүй ямар ч дэлбэрэх бодис байгаагүй. Дэлбэрэлт огт болоогүй гээл дүгнэлт гарна. Манайд яалаа! Ногоон автусны хэрэг нь сүүлдээ хэрэг биш болчихоод гол холбогдогч нь одоо тв-ээр өөрийгөө сурталчлаад явж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж