Хоосон хотын дарга нар

Хоосон хотын дарга нар

Хоосон хотын дарга нар

 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Энэ дагуу нийслэл Улаанбаатар хотыг 15 дагуул хот, тосгодтой байхаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан таван дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөлт хийсэн. Тэгвэл эхнээсээ хүнгүй хоосон хотуудад захирагч нараа томилоод байна.


ХҮННҮ ХОТЫН ЗАХИРАГЧААР ДЭД САЙД АСАН БАТБАЯРЫГ ТОМИЛОВ

Соёлын дэд сайд М.Батбаяр | News.MN

“Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ хоёр жилийн өмнө мэдэгдэж, Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын нээлтэд оролцон, тууз хайчилж байв. 2022 онд уг хотын зураг төслийн ажилд л гэхэд 30 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлыг дагаж бий болох уг шинэ хотыг анх “Аэро сити” гэж нэрлэж байснаа 2020 онд Засгийн газраас санал оруулж, УИХ-ын тогтоолоор Шинэ Зуунмод хот гэж нэрлэхээр болсон юм.

Гэтэл Засгийн газраас Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ энэ оны нэгдүгээр сарын 24-нд баталснаар  тус хотын нэрийг Хүннү хот гэж өөрчилсөн. Хүннү хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж тооцсон. Тус хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ.

Тиймээс дээрх зорилтод нийцсэн, амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилго, олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Хүннү хот болсноор Хүннү улсыг англиар "Xiongnu Empire" гэж бичдэг байдлыг өөрчлөн, Хүннү гэх монгол дуудлагыг хоногшуулах “Hunnu Empire” гэсэн бичиглэлийг олон улсад хэвшүүлэх хэрэгцээг харгалзан үзсэн байна.

Хүннү хот дээр дараах гурван ажлыг тэргүүнд хийнэ гэдгээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэж байсан. Нэгд, дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Хоёрт, цэвэрлэх байгууламжийг шийднэ. Гуравт, Шинэ Зуунмод хотын авто замын зураг төслийг шийдүүлж, эхний ээлжид 51 км авто замыг барина. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжтай, замууд нэвт гарах төлөвлөлттэй байна. Дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, авто замтай хотод хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу тендер зохион байгуулна.

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Шинэ Зуунмод хот буюу Хөшигийн хөндий орчмын аж ахуйн нэгж, байгууллагуудаас татвар хурааж эхэлнэ. Ийнхүү Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хотоо байгуулах бөгөөд дарааах чөлөөт бүсүүдтэй байхаар төлөвлөсөн тухайгаа мэдэгдсэн юм.

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний бүс
  • Тээвэр логистикийн бүс
  • Худалдаа, бөөний бүс
  • Үйлдвэрийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүстэй байхаар төлөвлөжээ.

Угтаа өнгөрсөн хугацаанд нэрийг нь гурван ч удаа өөрчилж амжсан Хүннү хотын захирагчаар М.Батбаярыг томилсон.М.Батбаяр нь 1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Нийслэлийн 13 дугаар дунд сургуулийг 1993 онд төгссөн бол 1999 онд Техникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр суралцан төгсчээ. 2015 онд Швейцарийн Технологийн их сургууль, 2019 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийг тус тус суралцаж төгссөн. Архитектур мэргэжилтэй, хот төлөвлөлтийн архитектурын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал

  • 1999-2000 онд “Диз-Арч” ХХК-д архитектур,
  • 2000-2009 онд “Идеал групп” ХХК-д архитектур, гүйцэтгэх захирал,
  • 2009-2010 онд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд “Идеал групп” ХХК-д захирал,
  • 2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,
  • 2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын дарга,
  • 2016 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,
  • 2016-2017 онд Шадар сайдын орон тооны бус зөвлөх,
  • 2017-2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
  • 2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал
  • 2020-2024 онд Соёлын дэд сайдаар ажиллаж байжээ.

 ХҮННҮ ХОТЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДАРГААР Б.САРАНЧИМЭГИЙГ ТОМИЛОВ

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийг Хүннү хотын чөлөөт бүсийн даргаар томилсон байна. Б.Саранчимэг нь ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер, Хавайн номхон далайн их сургууль Мэдээллийн технологи, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн магистр, Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр, МУИС, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал

  • 1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор
  • 2006-2009 онд “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын тэргүүн
  • 2010-2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал
  • 2011 оноос Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн
  • 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх
  • 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022-2023 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2018 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан туршлагатай нэгэн.

Эцэст нь тус хотыг барьж байгуулахад 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд 2022 онд 33 тэрбум төгрөг, 2025 онд 98.2 тэрбум төгрөгийг тус тус төсөвт суулгасан байна.

ХАРХОРУМ ХОТЫН ЗАХИРАГЧААР Л.ХАЛТАР АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сард Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг баталснаар УИХ-аас холбогдох хууль, тогтоолуудыг баталсан. Ингэснээр тус хотыг сэргээн байгуулах эрх зүйн боломж бүрдсэн байсан Хархорум хотын захирагчаар Зам тээврийн сайд асан Х.Халтарыг өнгөрсөн гуравдугаар сард томилсон. Тэрбээр 1983 онд нийслэлийн 28 дугаар сургуулийг төгссөн бол 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.  Мөн 1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг бизнесийн менежер, 1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал

  • 1983-1985 онд УБТЗ Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн ажилтан /ачигч/
  • 1990-1992 онд УБТЗ ХНН-ийн техникумд инженер багш
  • 1992-1993 онд УБТЗ ХНН-ийн /АБТЭМА / Ачиж буулгах ангийн орлогч дарга
  • 1993-2006 онд УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал
  • 2006-2015 онд УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
  • 2015-2017 онд УБТЗ ХНН-ийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
  • 2017-2018 онд УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга
  • 2018-2020 онд Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан
  • 2021 онд Зам, тээврийн хөгжлийн сайд

Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн ам амьдрах, хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийхээр төлөвлөсөн аж. Энэ нь Улаанбаатар хоттой харьцуулвал 3 дахин том бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын бүс 9200 га юм. Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн онцлог, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад нийцүүлэн Хархорум хотыг засаг захиргаа, түүх, соёлын аялал жуулчлал, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж.

Хотод байгуулах нийгмийн дэд бүтэц буюу цэцэрлэг, сургууль хаана, хэдийг байгуулах нь үндсэндээ тодорхой болсон гэсэн мэдээллийг өгсөн. Хотын хамгийн өндөр хэсэг 26 давхар буюу 80 метр хүртэл, дунд хэсэгтээ газрынхаа зориулалтаас шалтгаалаад 50 метр хүртэл буюу 16 давхар барилгатай байхаар төлөвлөсөн байдаг.

Шинэ Хархорум хотын төсөлтэй холбоотой зарим мэдээллийг хүргэе.

НЭГТ. 189 мянган га-д 500 мянган хүн.

Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулж төлөвлөх ажээ.

ХОЁРТ. Зам талбайн 70 хувийг явган, дугуй, нийтийн тээвэрт зориулна.

Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг нь явган болон дугуйгаар, нийтийн тээвэр зорчиход зориулах ажээ. Харин 30 хувийг нь автомашины хөдөлгөөнд зориулах юм байна.

ГУРАВТ. Ерөнхийлөгчийн ордонг байгуулна.

Эл шинэ нийслэлийг төр захиргааны төв болно хэмээн тооцоолж байгаа ажээ. Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа байгуулна. Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, эрүүл мэндийн салбаррыг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Еөрнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах юм байна. Тухайн ордон нь эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга байх ажээ. Тус ордныг Өндөр толгой гэх газарт байгуулахаар товлосон байна.

ДӨРӨВТ. 25,780 га талбайнд төлөвлөлт хийнэ.

Шинэ Хархорум хотыг 25,780 га төлөвлөлтийн талбайтай ажээ. Харин Улаанбаатар хотын хувьд 9800 га талбайг хамардаг. Тэгэхээр шинэ хотын хувьд 2.6 дахин том талбайг хамарсан гэсэн үг.

ТАВД. Шинэ хотын нисэх буудлыг Мөнх хаан гэж нэрлэнэ.

Олон улсын зэрэглэлийн шинэ нисэх буудлыг Хархорум хотын төвөөс 50 км зайтай байгуулах ажээ. Ингэхдээ тус нисэх буудлыг Мөнх хаан гэж нэрлэх юм байна. Учир нь тус хааны үед Хархорум хот дэлхий дахинаа алдар суугаа түгээсэн хэмээж, ийн нэрлэхээр болжээ. Чингис хаан олон улсын нисэх буудал нийт зургаан гарцтай бол Мөнх хаан нисэх буудлыг 18 гарцтайгаар төлөвлөж байгаа аж.

ЗУРГААД. Хархорум хотын төв цэгийн хүндэтгэлийн байгууламжийг ирэх жил барина.

Шинэ Хархорум хотын судалгаа, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөлтийг хийж байгаа ажээ. Гэвчиг ирэх жил тус хотын төв цэг дэх хүндэтгэлийн байгууламжийг барьж эхлэх юм байна. БХБЯ-наас ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажилд 64 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үзжээ.

Нийслэл Улаанбаатар хотын эдийн засгийг төрөлжүүлэх, төвлөрлийг сааруулахад нэг төвт хотоос олон төвт хот болж хөгжих нь чухал. Энэ ч утгаараа дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах бодит хэрэгцээ, шаардлага бий болсон. Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах нь ач холбогдолтой боловч нөгөө талаас нь харвал нарийн тооцоо судалгаа шаардлагатай. Ямартай ч цаасан дээрх хотуудыг бодит бүтээн байгуулалт болгох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Майдар нэртэй мартагдсан хотын төсөл биднийг тойрч биш дайрч гарсан гашуун туршдага байгааг мартаж үл болно гэдгийг санахад илүүдэхгүй биз дээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-28 139.5.219.133

шингээх газар олддоггүй хоолны савнууд

Avatar

Нэргүй 2025-04-28 202.9.47.26

Хот нь цаасан дээр ч хот барих газрыг нь зараад дуусаж байгаа.

Avatar

ИРГЭН 2025-04-28 66.181.191.131

Ямар нэгэн дарга гэдэг нэр зүүхгүй бол амиа хорлоно гэж айлгадаг сурагтай!!! кзк Арай л арчаагүй хүмүүс улс төрийн ажил хийж байгаа биз!!!

Avatar

Нэргүй 2025-04-28 192.82.92.204

yagaad zaaval buh yum UB-d tuvlurch bh estoi gej ve. Bagakhangaid, hoinoo 61-n garam khavid ch yumuu gaaliin talbai baiguulmaar bainaa. buh achaa teever UB-n tuvd tuvluruud baihlaar zamiin achaalald hurtel nuluulnu shuudee. Gaaliin talbainuudaa dagaad tend ajillah humuus n shiljij ochino, hudaldaa uilchilgee dagaad nemegdeh blgui dee

Avatar

Нэргүй 2025-04-28 85.12.7.214

Албан тушаалын наймаа явагдаж, татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн мянган дарга, бүтээмжийн менежерүүдийг бүтээлээ. Энэ олон мянган хүмүүсийг чинь цөөхөн хэдэн татвар төлөгчид нь тэжээж дийлэхээ байлаа, Оюун-Эрдэнээ. Одоо огцор. Дараагийн Ерөнхий сайд нь Төрийн данхайсан бүтцийг багасга.

Avatar

Нэргүй 2025-04-28 203.23.199.47

Одоо Хүннү хотын дүүргийн дарга нарыг томилох байх даа

Avatar

Зочин 2025-04-28 59.153.113.109

зарим нэг цус ойртолттой сэтэгцийн эмгэгтэй улсууд яг одоо өнгөрсөн цаг дээр амьдрах юм аа хүн ам өснө энд балайрч буй улсууд үхэж далд орно хүн ам өсөн хүссэн ч эс хүссэн ч ганц хотдоо амьдрах уу өөр хотод очих амьдрах уу гэнэ алсын хараа гэж энийг хэлнэ шүү дээ үнэндээ л яана даа иймэрхүү балай оруу гаруй юм бичиж бгаа хог шаарууд үр удмаа яаж хүмүүжүүлэн дээ өөрсдөөсөө дор балайдуу улсуудыг үйлдвэрлэж үлдээн гэхээр дотор харуулах юм

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.113.28

SEKSDI80955877XUCHINDI80955876BOOW XXNO VANXANI SEKSEER AJIL XNE

Avatar

Ганаа 2025-04-28 202.131.233.11

Татварын мөнгөөр тансаглаж дуусдаггүй МАНГАРУУД шүү. ямарч юманд хэмжээ хязгаар байдагдаа

Avatar

Нэргүй 2025-04-28 103.57.94.146

а**с шиг бүхэл бүтэн улс орныг минь тэрбум, их наядаар нь бүлэглэл бүрдээ хувааж өгөөд дампууруулна гэж байхгүй. Хэлэмгий сурамгай гэж үнэн юм. Энэ томилогдсон нөхөд ажиллана шдээ. Төлөвлалт судалгаа хийг, санал боловсруулж хөөцөлдөгл дээ. төсөл хөтөлбөр гаргаад бүтээн байгуулалалт эхлүүлэхэд бэлэн болгох ёстой байх.

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.184.223

Х|Х зууны дунд үеэр Европт коммунизмын хий үзэгдэл тэнэж явсаны нэгэн адилаар өнөөдөр Монголд "хотын хий үзэгдэл" тэнэж явах шив дээ,
Хархорин, Хүннү, Майдар, Шинэ Зуунмод….,яахав яахав хэд гурван хүн цалинжаад л явж байг л дээ.
Сүүлдээ коммунизм гэдэг онол дашийн шог болсоны л нэгэн адил юм болно биз дээ.

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.113.146

Хоосон байх нь эд нарт ямар хамаатай юм бэ. Бидний таварын мөнгөөр цалингаа аваад,машинаа унаж байхаар л болоо шүү дээ

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.186.80

сайн байна одоо хойч ирээдүйг бодож ажиллах цаг болсон алийн бүр дов жалганы хэрүүл хийхэв дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж