Наадамд түрүүлээгүй Б.Орхонбаярыг Э.Оюунболдын дээр эрэмбэлсэн шалтгаан?!

Наадамд түрүүлээгүй Б.Орхонбаярыг Э.Оюунболдын дээр эрэмбэлсэн шалтгаан?!

Наадамд түрүүлээгүй Б.Орхонбаярыг Э.Оюунболдын дээр эрэмбэлсэн шалтгаан?!

Улсын наадам дөхөж, заал танхимын барилдаанууд ч шувтарч байна. Бөхчүүдийн ирэх наадмын өнгө, улсын цолонд ойрхон бөхчүүдийн яриа гараад эхлэв. Удаан хугацаанд барилдаагүй байсан Э.Оюунболд арслангийн барилдах эрх ч сэргэж, нутгийн зон олон, дэмжигчдээ баярлуулжээ. Өдгөө 32 настай түүний хувьд өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон барилдаануудад дараалан барилдаж, бэлтгэл сургуулилалтаа тааруулж байх шиг.

Тэгвэл дээрх барилдаануудын үеэр нэгэн зүйл бөх сонирхогчдын анхаарлыг татаж, ярианы сэдэв болов. Тодруулбал, улсын наадамд түрүүлж үзээгүй Б.Орхонбаяр арслан, улсын наадмын түрүүтэй Э.Оюунболдын арслангийн дээр эрэмблэгдсэн нь маргааны сэдэв болжээ.

Өнөө цагт ид барилдаж буй арслан цолтой бөхчүүдийн эрэмбийг Ц.Содномдорж тэргүүлж, түүний араас Б.Орхонбаяр, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Д.Азжаргал, Р.Пүрэвдагва гэсэн дараалалтай жагсч байна. Өөрөөр хэлбэл, Б.Орхонбаярын өмнө Ц.Содномдорж л зогсох эрэмбэ бий.

Овог нэрДавааны тооБүгд
98765
Ц.Содномдорж11619
Б.Орхонбаяр110125
Д.Ганхуяг11**68
Х.Мөнхбаатар1*34210
Б.Ганбат1*33512
Э.Оюунболд1*11*3
Ц.Бямба-Отгон1**1*2
Д.Азжаргал1***45
Р.Пүрэвдагва1***23

Б.Орхонбаярын тухайд 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар ес давж, үзүүрлэж, 2024 онд найм давж, мөн үзүүрлэсэн байдаг. Түүнчлэн 2021 онд зургаа давж, харцага цол, 2019, 2020 онуудад тав давж, начин цолоо баталсан. Ерөнхийдөө төрийн наадмын түрүүг хоёр удаа булаалдаж, дутууджээ.

Харин Э.Оюунболдын хувьд 2013 онд аймгийн арслан цолтой улсын наадамд зодоглож, зургаа даван шууд улсын харцага цолонд хүрсэн. Улмаар 2015 онд түрүүлж, улсын арслан цол, 2016 онд долоо даван чимэг нэмсэн түүхтэй. Угтаа 2019 оны наадамд түрүүлж, улсын аварга цолны болзол хангасан ч допингийн шинжилгээнд бүдэрсэн учир амжилтыг нь хүчингүйд тооцсон. Ийнхүү 2025 оны дөрөвдүгээр сар хүртэл удаа дараа допингийн зөрчил гаргасны улмаас барилдаагүй билээ.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм дээр дээрх асуудлыг тодорхой заасан байдаг. Тухайлбал, тус дүрмийн 2.10 дахь заалт дээр "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ" гэжээ.

2.10.1.ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэ нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь эрэмбэлэх бөгөөд энэ журмаар начин цолны даваа хүртэл тооцоход амжилт нь ижил байвал хэн түрүүлж одоогийн цолоо хүртсэн хугацаагаар, энэ нөхцөл мөн ижил байвал доод цолыг хүртсэн хугацааг тус тус харгалзаж;

Дээрх дүрмэнд улсын арслан цолны эрэмбийг тусгайлан заагаагүй учир 2.10.1 гэх заалтын дагуу эрэмблэх аж. Харин аварга цолны эрэмбэ дээр тусгай заалт бий. Дурдвал, "2.10.5.улсын аварга цолтны эрэмбийг улсад хоёр удаа ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа арав даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар" гэжээ.

Улсын наадамд түрүүлж үзээгүй Б.Орхонбаяр арслан, улсын наадмын түрүүтэй арслан цолтнуудын дээр зогсох нь хууль, дүрмийн дагуу гэдгийг та бүхэнд танилцууллаа. Аварга цолтон биш л бол түрүүлсэн, түрүүлээгүй бус хэд давсан бэ гэх давааны тоогоор л бусад цолтны эрэмбийг тогтоож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Засуул 2025-04-28 122.201.31.233

Бөхийн бөгсөнд хүрэх нь над шиг г*** хүнд яг тохрисон ажил. Аваргын бөгсөнд хүрч хийморио сэргээх боломж даанч гарсангүй дээ.

Avatar

Халтар 2025-04-28 202.55.188.117

со юмаа бүх зүйлээрээ л илүү байна шдээ . 2 үзүүрлэсэн юм чинь дээр зогсоххоос өөр арга алга.

Avatar

Зочин 2025-04-28 202.126.89.55

со юмаа бүх зүйлээрээ л илүү байна шдээ . 2 үзүүрлэсэн юм чинь дээр зогсоххоос өөр арга алга.

Avatar

Зочин 2025-04-28 139.5.218.219

Бямба отгон 9 даваагүй.яагаад ёс ???шагналын давааг арай өөрөөр тооцож баймаар.хүчээ үзэж 9 давах .цаасан дээр давах өөр шүү.

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.187.135

тэнэг нь дэндсэн новшнууд байх юмаа. хаанаас шагналын даваа гаргаад ирэв ээ?

Avatar

Нэргүй 2025-04-28 85.12.7.214

Ядаргаатай юм бэ? энэ Бөхчүүд чинь. Хоёр ч удаа допингдсон бөхөө оруулж ирээд, дахиад л маргалдаад эхлэх юм. Жаахан тайван амьдармаар байна шүү, айн.

Avatar

Иргэн 2025-04-28 66.181.191.131

Амжилтаар нь эрэмбэлэх зөв зүйтэй шийдвэр байлаа!

Avatar

Зочин 2025-04-28 202.55.188.36

наадам сармагчныг барилдуулах хэрэггүй

Avatar

Өндөр настан 2025-04-28 202.126.90.42

Допинг гэж хуцаад байгаа малнуудаа. Та нарын хүүхдүүд дотор ч хар тамхичингууд байж л байгаа. Өөрийн толгой дээрх хогыг эхлээд хар. Наад хүн чинь шийтгэлээ хүлээгээд орж эргэн ирж байна. Хүний мууд дуртай эргүү адгийн хог шаарууд их байх юмаа

Avatar

Зочин 2025-04-28 122.201.31.142

чи хэрэглээд дараа нь наадах хэд дээ тараа допингчин хар тамхичин мал аа

Avatar

Нэргүй 2025-04-28 139.5.216.138

Өөр маргах сэдэв алга үхэрнүүд ээ

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.186.80

зө.в допингтой новшийг яах гэж барилдуулав ёрөнхиылагч гуйсан уу хэнтийнх болохоор

Avatar

зочин 2025-04-28 124.158.106.182

2 удаа допинг хэрэглэсэн бөх юундаа маргана вэ, бөхийн жаяаг дэгийн комисс малгайн залаан дээр нь байгаа 2 түрүүлсэн гэсэн зураасыг авхуулах хэрэгтэй, авахгүй бол барилдуулж болохгүй

Avatar

иргэн 2025-04-28 103.11.195.34

100 жилийн ойгоор Батсуурийг давж наадмаар түрүүлсэн шт мэдээ бичиж байгаа бол юм аа сайн судал худлаа мэдэмхийрээд хэрүүлийн өнцөг гаргах гээд л үзэхийн юм аа юм аасайн асууж судалж бичиж бай

Avatar

Нэргүй 2025-04-28 202.170.68.162

Түрүүлээгүй, шөвгийн 4т Батсуурийг хаяаад үзүүр түрүүнд Хангайд унаж үзүүрлэсэн.

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.179.150

хүний мууд дуртай, өөрсдөө хүний хог гарууд юмны учир мэдэхгүй байж хуцах юм. допингийн төрөлд толгойны эм ч ордог гэсэн ш дээ. Оюунболдыг тодроод ирэхээр нь зохион байгуулалттай дарсан байж ч мэднэ.

Avatar

Зочин 2025-04-28 122.201.31.142

Оюунболд хүн хог … нэг хэрэглээд засрал авахгүй нэг дор хүч нэмэгдүүлэх 4 төрлийн бодис хэрэглэсэн гэнэ шүү .Юуг хамгаалах вэ дээ ..

Avatar

зочин 2025-04-28 66.181.166.196

Допинг хэрэглэсэн бөхийн цолыг хурааж, урьдын амжилтыг нь шууд нойллодог болох хэрэгтэй, тэгээгүйгээс ийм маргаан үүсэж байна, цаашдаа ч иймэрхүү байдал давтагдах биз, допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураадаг болчихвол бөхцчүүдийн допинг хэрэглэх нь ч аяндаа буурч болох талтай

Avatar

Зочин 2025-04-28 122.201.31.142

ВААВ ёстой гоё мэдрэмжтэй гоё санал хэллээ. ШУУД ХЭРЭГЖҮҮЛЭХ Л ХЭРЭГТЭЙ .МОНГОЛЧУУД БӨХӨӨ ХАРААД ОГШДОГ . ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ …..66.292.166.196 аа ЗӨВ САНАЛ.

Avatar

Нэргүй 2025-04-28 202.126.89.81

Допингтой л***р эргээд ороод ирсиймүү

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.113.28

SEXSDI80955877

Avatar

Гэрэл 2025-04-28 202.5.202.36

Хууль дүрмийг яах гэж баталдаг вэ. Мөрдөх гэж баталдаг юм. Тэр Батсуурь аварга гэх мэт бусдыг нь яагаад ярьдагггүй юм. Бүгд адилхан хүмүүс шүү. Тэдэнд дүрэм журам яагаад ижил үйлчилдэггүй юм бэ. Бод бод бод

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.188.11

допинг новшийг бүх насаар нь хасах ёстой байсан

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.179.150

мал чи хүний хог шаар л даа

Avatar

Нэргүй 2025-04-28 202.126.90.102

Допингчид үхсэндээ маргадаг юм! Харин ч зогсоож байгаа нь их юм!

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.186.80

допинг хэрэглсэн бөх дээр байх нь юу вээ хаашаа юм вэ моэнголчууд хар таимхи попингийг дэмжээд байгаа юм уу барилдуулж байгаа нь их юм даа ичиж үхмээр н**ш бөхчүүд тэнэг болохоор л гаргаж байгаа биз дээ

Avatar

Ц. Эрдэнэбат 2025-04-28 202.9.46.227

Би бол бөх мэдэхгүй! Гэхдээ Монголчууд Японы мэргэжлийн сумо бөх үзэж байгаа. Тэд ямар нэгэн шалтгаанаар барилдахгүй бол цол, эрэмбэ нь буурдаг.
Сүүлийн үед Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийг чансаагаар нь эрэмбэлдэг болсон нь зөв!!!
Ямар гавьяа байгуулсан биш! Нэг биш хоёр дахиа допингийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь батлагдсан!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж